"Бага үндсэн хууль" буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619601675/newcar/vipexpert/2021_03/special/vipexpert_01_skjrwe.jpg

Монгол Улсын Их Хурал намрын чуулганаараа иргэндээ үйлчилдэг, хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлдог, нутгийн удирдлагын шинэ тогтолцоо бүрдүүлэх зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталлаа.

Нутаг дэвсгэр бол аливаа төрийн чухал элемент учир түүний дотоод зохион байгуулалтын нэг чухал асуудал нь төрийн чиг үүргийг нутаг дэвсгэрээр хуваарилах явдал байдаг. Энэ нь нэг талаас, төв ба орон нутагт төрийн захиргааны бүтцийг бий болгох, нөгөө талаас, тухайн улсын түүхэн уламжлалын дагуу харьцангуй бие даасан нутаг дэвсгэрийн нэгжүүдийг байгуулна гэсэн үг юм.

Монгол Улс Үндсэн хуулиа баталсны дараа Дархан, Эрдэнэт, Чойр хотуудыг аймгийн статустай болгосноос бусдаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тогтолцоо нь үндсэндээ социализмын үеийн шинж чанарыг хадгалан үлдсэн. Хөдөөд аймаг-сумбаг гэсэн үндсэн бүтэцтэй байхаар тогтсон нь Монгол Улс 1932 оноос хойш мөрдөж ирсэн бүтэц бөгөөд 1960 оны Үндсэн хуулиас ялгаатай нь хөдөөд хүн амд үйлчилгээг ойртуулах зорилгоор багийг сэргээж, нийслэлд районуудыг дүүрэг болгон нэршлийг нь өөрчилж, хороодыг байгуулжээ.

Одоо Монгол Улс засаг захиргааны хувьд 21 аймаг, аймгууд нь 330 сум, 1640 багт, нийслэл хот нь 9 дүүрэг, 152 хороонд хуваагдаж байна.

Монгол улс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж

21

аймаг

330

сум

1640

баг

1

нийслэл хот

9

дүүрэг

152

хороо

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 1992 онд анх батлагдсанаас хойш 2006 онд шинэчилсэн найруулга хийгдэж, 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэн “Бага Үндсэн хууль” гэж үздэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталлаа. Ингэснээр Засаг захиргааны шинэчлэл хийх эхлэл тавигдсан юм.

“2019 оны арван нэгдүгээр сарын 14-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 40 гаруй хуульд шинэчилсэн найруулгын болон нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Үүний нэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль юм. Уг хуулийн нэгдэх том дэвшил нь орон нутгийн шат шатны нэгжүүдийн чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхой болгож, орон нутгийн эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Санхүү, төсөв, боловсон хүчний эрх мэдэл, байгаль орчин, газар эдэлбэр зэрэг орон нутгийн томоохон чиг үүргийг энэ хуульд тусгасан.”

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид эдийн засаг, нийгмийн асуудлыг бие дааж шийдвэрлэх, хуулиар тогтоосон хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээ тогтоох эрх мэдлийг тогтоож өгсөн. Үүнтэй уялдаж, нутгийн удирдлагын байгууллагын үүрэг, хариуцлага ч нэмэгдсэн. Сумын ИТХ-д улс төрийн намын бүлэг ажиллахгүй байхаар тусгасан. Үүний үр дүнд намын гишүүнчлэл биш, сэтгэл зүтгэл, боловсрол мэдлэг, туршлага чадвар гол шалгуур болно. Төрийн үйлчилгээ иргэддээ алагчлалгүй, тэгш, шударга хүрэх боломж бүрдэнэ гэж парламент үзсэн.

НУТАГ ДЭВСГЭР, ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх, шинээр байгуулах зарчмыг тусгасан. Нэгжийг өөрчлөх асуудлыг иргэдээс санал авсны үндсэн дээр өөрчлөх эрх нь Засгийн газарт олгогдож байгаагаараа уг хууль онцлог болсон. Харин иргэдээс санал авах ажлыг тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зохион байгуулна.

ОРОН НУТАГТ УЛСТӨРЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАНА

Сум, дүүргийн ИТХурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, мөн бусад хурлын хувьд нэр дэвшүүлсэн нам нь төлөөлөгчөөр сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байхаар зохицуулжээ. Орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч жирийн ард иргэдийн дунд талцал, хуваагдлыг бий болгосоор байна. Мөн хамгийн олон хамаатантай хүн багийн дарга болчихдог, ямар ч мэргэжил боловсролгүй хүн сонгогдоод ажиллаж байгаа нь боловсон хүчний хувьд маш их сул талыг бүрдүүлдэг. Энэ байдлыг залруулах заалтууд орсон.

ОРОН НУТГИЙН ЭРХ МЭДЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ.

Орон нутагт тодорхой эрх мэдлийг шилжүүлэхгүйгээр засаг захиргааны шинэчлэл хийгдэх боломжгүй. Төсөв, санхүү, өмч, татвар гэсэн эдийн засгийн багц асуудлыг орон нутагт шилжүүлснээр тэдний бие дааж шийдвэр гаргах бололцоо нь нээгдэж, төсөв хөрөнгөө захиран зарцуулснаар орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна. Мөн чиг үүргийг орон нутагт шилжүүлэх. Чиг үүргийн давхардлыг арилгаж илүү оновчтой зохион байгуулах. Боловсон хүчний эрх мэдлийг давхар өгөх. Ингэхдээ Монгол Улс бол нэгдмэл улс бөгөөд засаг дарга бол төр засгийн төлөөлөгч гэдэг утгаараа томилох субьект нь Ерөнхий сайд, нэр дэвшүүлэх субьект нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байхаар зааж тусгасан байна.

Дэлгүүр

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619506227/newcar/pcmall/15717091591_bssubi.webp

Хүнсний 4 төв салбар

УБ, СБД, 6-р хороо, 11-р хороолол, Их сургуулийн гудамж, Хүнсний 4-р дэлгүүрийн хойно PC Mall дэлгүүр

7575-3535, 9941-6177, 9933-2177, 9440-4904

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619506237/newcar/pcmall/15717091742_tdgj43.webp

Хороолол салбар (Өргөө)

УБ, БГД, 19-р хороо, 4-р хороолол, Өргөө кино театрын зүүн урд PC Mall дэлгүүр

7575-3535, 9903-0094

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619506241/newcar/pcmall/13_qz9ngk.webp

Шөнийн зах салбар (1 давхарт)

УБ, БЗД, 13-р хороолол, Шөнийн зах 1-р давхар PC Mall дэлгүүр

7575-3535, 9901-3209

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619506246/newcar/pcmall/epson_fzlcc6.webp

Epson Center

УБ, СБД, 4 хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд EPSON Center, PC Mall дэлгүүр

7575-3535 9990-3071

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619506261/newcar/pcmall/MicrosoftTeams-image__2_gjte8w.webp

Dell Center

УБ, ЧД, 2 хороо, Компьютер ланд төвийн зүүн урд, Dell center

7575-3535 88540044

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619506270/newcar/pcmall/mish_ihlwjk.webp

PCMall Мишээл салбар

УБ, Хан-Уул дүүрэг 2-р хороо, мишээл худалдааны төвийн хойно PC Mall

7575-3535 9903-7487

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619506284/newcar/pcmall/enca_bktq3h.webp

И-Март Хан-Уул салбар

УБ, Хан-Уул дүүрэг, Encanto-н баруун талд

7575-3535 9997-8454

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619506304/newcar/pcmall/chings_yno2hw.webp

И-Март Чингис салбар

УБ, БЗД, 12-р хороолол, (13381), 23, Имарт Чингис, Токиогийн гудамж

7575-3535 9903-7469

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619506253/newcar/pcmall/solo_h0w14y.webp

И-Март Хороолол салбар

УБ, Ард Аюушийн өргөн чөлөө, Улаанбаатар 16091

7575-3535 9903-5429

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619506327/newcar/pcmall/asdadada_vutj3z.webp

Apple Store

УБ, ХУД, 2-р хороо, мишээл худалдааны төвийн хойно PC Mall

7575-3535 9904-2027

2021 Kia Seltos

“Ганган”, “Гоёмсог”

2021 Kia Seltos

Цоо шинэ компакт SUV

2021 Kia Seltos

Динамик эрч бүхий эрэмгий дизайн

2021 Kia Seltos

“Ганган”, “Гоёмсог”

2021 Kia Seltos

Цоо шинэ компакт SUV

Эртний Грекийн миф үлгэрт өгүүлснээр Хераклын (Геракл) хүү нь Кельт (Celtus) ажээ. Европ тивийн умард дахь кельт аймгуудын эхийг тавигчийн нэрийг солонгосчууд Seltos болгосноор Хераклын хүүгийн чадал муудсангүй. Харин ч Kia Seltos европ гаралтайг баталж буй хэрэг.
 
АНУ-д сабкомпакт, Европ тивд “В” сегмент гэгддэг жижиг оврын хөнгөн тэрэгний ангилалд Kia Motors-ын шинэ Seltos ангилалдаа бут авахаар гарч ирлээ. Орчин үеийн K2 платформ, зайтай интерьер, тээшийн хэсэг, төрөл бүрийн цахим туслах бүхий технологи шийдэл, эргономик, дизайн сайтай кузов гээд тоочвол давуу тал олон.

Kia Motors-ын ерөнхийлөгч
Han Woo Park:
 
“Seltos бол Kia компани дэлхийн зах зээлд байр сууриа өргөжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх чухал загвар. Дэлхийн зах зээл дээрх үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага нийцүүлэхийн тулд бид технологи, дизайн, чанарын шилдэг шийдлийг шингээж өглөө. Seltos бол технологижсон залуу үеийнхэнд зориулсан загвар”

Донкерволке-ийн бүтээсэн загвар

Kia-гийн ерөнхий дизайнер Люк Донкерволкегийн (Luc Donckerwolke) удирдлагаар бүтээсэн Seltos нь “ганган”, “гоёмсог” гэсэн тодорхойлолтод яг нийцэх загвар билээ.

Үүнд гайхах зүйлгүй.

Учир нь Донкерволке Volkswagen Grouр-д Bentley, Lamborghini, Audi-гийн дизайн хариуцсан захирал байсан хүндтэй дизайнер. Lamborghini Murcielago хэмээх мундаг суперкарын загварыг бүтээсэн дизайнер бол Донкерволке юм.

Шинэчлэгдсэн чадварууд

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619005262/newcar/kia/seltos/2021/design-1_xc0gni.jpg
Харц булаам

Булчинлаг хэв маягтай, хурц шийдэлтэй дизайн нь спортлог, эрч хүчтэй санагдуулна.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619005374/newcar/kia/seltos/2021/interier-1_tkjfb4.jpg
Өнгөлөг

Kia Seltos доторх бүх зүйлс өнгөлөг, гэрэлтэй, саруулхан.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619005422/newcar/kia/seltos/2021/comfort-6_dyugwa.jpg
Эвтэйхэн

Харьцангуй уужим, зай сайтай, эргономик салон танд таатай, эвтэйхэн санагдана.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/ar_1:1,c_fill,g_auto,w_800/v1619005664/newcar/kia/seltos/2021/unnamed_gz9vqo.png
8 шатлал

Дээд түвшний тоноглолтой загварт чадлын дижитал өсгөгчтэй Bose мультимедиа систем, хөгжмийн ая мэдэрдэг гэрэлтүүлэгтэй.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1618919097/newcar/kia/seltos/2021/Kia-Seltos-2021-1600-24_qmcnge.jpg
K2

Kia Seltos суурилж буй шинэ K2 платформ нь яв цав жолоодлого, аюулгүй байдал, тохь тухын баталгаа юм.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619006152/newcar/kia/seltos/2021/download_lz2lqj.webp
Selector

Замын нөхцөл, жолоочийн жолоо барих дадалд нийцүүлсэн Normal, Eco, Sport гэсэн горимоос сонгож болно.

Нарийн хийцтэй хойд гупер

Барын хамар хийцтэй урд нүүр

Хөдөө хээр ч явах чадвартай, үзэмжтэй

Нүүрний 3D хийц

Орчин үеийн дөрвөлжин фонт

Led гэрэлтэй гуперийн гэрэл

Динамик оруулгууд

Нарийн хийцтэй хойд гупер

Барын хамар хийцтэй урд нүүр

Интерьер

Дизайнерын хувьсгалч сэтгэлгээ нэвт шингэсэн Soul-тай харьцуулахад Seltos содон хурц шийдэл цөөн, тренд хөөсөн гэхээсээ эмх цэгцийг эрхэмлэдэг хэрэглэгчид илүүтэй чиглэсэн загвар болжээ. Тэгсэн мөртөө интерьер нь уйтгартай, нэг хэвийн гэхээргүй, хэлбэр, функц хоёрын ухаалаг цогц болж чадсан эргоник шийдэлтэй.

Бүхээг дотор төрөл бүрийн функц, опцын тоогоор “солонгос”-той баргийн тэрэг өрсөлдөж зүрхлэхгүй биз. Жолоочийн суудал кроссовер загваруудад байдагчлан өргөгдсөн өндөр суулттай тул жолоо барихад эвтэйхэн. Seltos-ын суурь тоногтой загвар хүртэл жолоочийн суудал өндрийн тохиргоотой. Харин зиндаа дээшлэх хэрээр бэлхүүсний тулгуур орж ирэхийн зэрэгцээ зах зээлийн энэ сегментэд тэр бүр байдаггүй вентиляц-сэрүүцүүлэг хүртэл нэмэгдэнэ.

Практик хэрэглээ

Seltos-ын компакт овор нь бүхээгийн орон зай хомс тааруу гэж хэлж буй хэрэг огтоос биш. Машины арын суудалд баргийн нуруулаг хүн тухтай суучихна. Хаалганы хэлбэрийг эргономик сайтай тооцоолсон тул суух гэж байгаа хүн байдгаараа бөхийх хэрэг гарахгүй.

Арын суудалд гурван хүн суух тохиолдолд дунд талын шахуулах зовлонгүй. Учир нь бүхээг хангалттай өргөний зэрэгцээ трансмиссийн туннель тийм ч овгор биш тул таван хүнтэй аялал тухтай өнгөрнө.

Арын тээшийн хэсэг энэ ангиллын машинууд дотроо үнэмлэхүй зайтай нь биш ч Kia компани сюрприз бэлдсэн байгаа.

Seltos тээшийн хэсэг 433 литр буюу Soul-ынхаас 69 литрээр их багтаамжтай. Харин Sportage-ынхаас 58 литрээр бага. Тээшийн хэсгийн хатуу тавиурын доод зайд хоёр том чемодан чөлөөтэй багтана.

Явдал

Seltos-ын явдал шинэ худалдан авагчид жинхэнэ сюрприз. Одоо бол шинэ загвар А цэгээс Б цэгт хүргэхээс цаашгүй уйтгартай тээврий хэрэгсэл биш, жавхаалаг, хийморьтой унаа болсон. Онолын үүднээсээ монгол, орос хэрэглэгч таатай өөрчлөлт хүлээхээргүй. Учир нь Seltos-ыг солонгосчууд анхнаасаа “хатуу” тохиргоотой байхаар кузовыг нь тооцоолж бүтээсэн.

Бидний шаардлагад нийцүүлэн замын цохилт, доргилт аль болох ахиу шингээхээр өөрчлөлт оруулах нь машины шассид сөрөг нөлөөлж болзошгүй. Гэтэл манай зах зээлд зориулсөн өөрчлөлттэй Seltos кроссовер харин ч замд барьцаа сайтай, жолоодлого дуулгавартай болсон ажээ.

Замын эргэлт, нугачаанд Seltos хазайх нь хазайна. Гэхдээ траекторио алдахгүй. Жолоо бага зэрэг “хиймэл” хүчилсэн ч гэлээ жолоочийн гарын аясаар реакцтай, мэдрэг. Нойтон зам дээр урд дугуй гулгадаг ч хааз сулруулах мөчид бараг тэр дороо л жолооны аясаар чигээ зөв олно.

Топ хувилбарын тоногууд

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1618918981/newcar/kia/seltos/2021/Kia-Seltos-2021-1600-2b_yr8ki7.jpg

Суудал

Эвтэйхэн урд суудал эргэлтэн дээр биеийг тань “барьж” өгнө. Толгойн дэр урт, бэлхүүс тулаасгүй сул оргихгүй. Вентиляц, халаалт, бүсэлхий тулах тохируулга, хүрэхэд таатай ниймэл арьсан бүрээс – Энэ бол миний сонгосон бүрдлийн суудлынх. Үүнээс энгийн суудал нь ч тух алдаад байхааргүй. Суудлыг өөртөө тааруулан өндөрсгөж, намсгаж, жолооны хүрдийг өөр лүүгээ татаж юм уу өөрөөсөө холдуулж тохируулж болно. Хамгийн үнэтэй тоноглол бүхий эхний хоёр хувилбарт хаалга болон хоёр суудлын дундах зайд тохойвчтой.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1618918983/newcar/kia/seltos/2021/Kia-Seltos-2021-1600-2d_fzafqp.jpg

Тав тух

Машинд тав тухын болон аюулгүйн систем, элдэв функцүүд дуу алдахаар олон. Замын цагаан шугам дагах, харааны далд бүсийг хянах, адаптив круиз-контрол гээд жолоочид туслах төрөл бүрийн технологи бий.
 
Хөгжмийн хэмнэлээр өнгө хувирдаг гэрэлтүүлэг, тохиргоотой толь, хотын орчинд чухалд тооцогдох харьцангуй нарийхан урд багана зэрэг нь бүхээгийн уур амьсгалыг улам тухлаг болгоно.

Засмал замгүй нөхцөлд ч Seltos бэлтгэлтэй. Клиренс-арын рычаг орчимд 180 мм, урд гуперийн доод хормой орчимд 190 мм байдаг. Бартуу туулахад зориулсан тоноглол гэвэл арын дугуй хөтлөгчийн түгжигддэг муфтыг нэрлэж болно. Ямартай ч Seltos гүн ховилд зоогдох, өтгөн шаварт хутгалдахад тохирохгүй ч ойр зуурын бартаанд чөлөөтэй явчихна.