https://res.cloudinary.com/vipexpert/image/upload/v1619671213/vipexpert/01/LifeStyle0222_h3qpgm.jpg

Ковид 19 цар тахал аялал жуулчлалын салбарт 100 хувь сөргөөр нөлөөлж энэ салбараас манай улсад орж ирдэг 600 гаруй сая ам.долларын орлого тасарсан. Гэхдээ аялал жуучлалын салбарын орлого зөвхөн гадны жуулчдаас бүрддэг гэвэл өрөөсгөл ойлголт аж. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, соёлын өвийн хосгүй цогцолбор бүхий газруудад, гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ очиж амран, тав тухыг эрхэмлэдэг дотоодын аялагчид жилээс жилд нэмэгдсээр байна. Эрхэм уншигч та аяллын төлөвлөгөөгөө гаргасан уу?

Өнөөдөр та бид дэлхийн улс орнуудаар өмнөхийн адил очиж, аялаж, амарч чадахгүй ч гэлээ эх орныхоо дөрвөн зүг найман зовхист байрлах, дэлхийн дайтай тав тух, тансаг орчин, шилдэг үйлчилгээг мэдрүүлэх амралтын газруудыг бид танд санал болгож байна. Дотоодын жуулчид том зах зээл, том боломж байгааг аж ахуй нэгжүүд харж эхлээд, тэдэнд зориулсан бүтээгдэхүүнүүдийг зарлаад байна. Vip expert сэтгүүл шинэ дугаартаа эх орныхоо тансаг, үзэсгэлэнт байгальд, ажлын алжаалаа тайлж, их хотын дуу чимээнээс хол, дархлаагаа дэмжиж, олон төрлийн амтат хоол зооглон,

бие сэтгэлийн их амгаланг мэдрэх 10 амралтын газрыг сонгон авч, уншигч танд танилцуулж байна. Улаанбаатар хотоос холгүйхэн Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт цогцолбор газраас эхлээд өмнийн их говийн алтан шаргал элсэн дундах Говь Гурван Сайхан уулан дахь Ёлын ам, Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн Цагаан суварга, цэнгэг уст Буйр нуур, анагаан тэтгэх шидтэй хужирт, цэнхэрийн рашаан зэрэг хосгүй байгалийн үзэсгэлэнт газруудад байрлах дараах газрууд эрхэм таны өмнө үүд хаалга нээгээд байна.

Ая тухтай 10 амралтын газрыг танд санал болгож байна

Тэрэлж Лодж амралтын газар нь горхи Тэрэлжийн Онгоцтын аманд байрладаг. УБ хотоос: 80 км

Холбоо барих: 11-344488, 99052952, www.tereljlodge.com, info@tereljlodge.com, info@lookmongolia.com

Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүс нутаг, Мэлхий хадны урд Онгоцтын аманд байрлах Тэрэлж Лодж жуулчны бааз эрхэм үйлчлүүлэгч, амрагч танд зориулан тав тухтай, тансаг орчныг бүрдүүлээд байна.

Дөрвөн улирлын алинд ч таныг болон хайртай хүмүүстэй чинь хамт уламжлалт Монгол гэрийг орчин үеийн шийдлээр тохижуулсан цомцог гэр, люкс гэр, байшиндаа хүлээн авч, мастер тогоочийн хийсэн ази, европ хоолоор үйлчилж, олон төрлийн нэмэлт үйлчилгээг санал болгож байна.