2021 Kia Seltos

“Ганган”, “Гоёмсог”

2021 Kia Seltos

Цоо шинэ компакт SUV

2021 Kia Seltos

Динамик эрч бүхий эрэмгий дизайн

2021 Kia Seltos

“Ганган”, “Гоёмсог”

2021 Kia Seltos

Цоо шинэ компакт SUV

Эртний Грекийн миф үлгэрт өгүүлснээр Хераклын (Геракл) хүү нь Кельт (Celtus) ажээ. Европ тивийн умард дахь кельт аймгуудын эхийг тавигчийн нэрийг солонгосчууд Seltos болгосноор Хераклын хүүгийн чадал муудсангүй. Харин ч Kia Seltos европ гаралтайг баталж буй хэрэг.
 
АНУ-д сабкомпакт, Европ тивд “В” сегмент гэгддэг жижиг оврын хөнгөн тэрэгний ангилалд Kia Motors-ын шинэ Seltos ангилалдаа бут авахаар гарч ирлээ. Орчин үеийн K2 платформ, зайтай интерьер, тээшийн хэсэг, төрөл бүрийн цахим туслах бүхий технологи шийдэл, эргономик, дизайн сайтай кузов гээд тоочвол давуу тал олон.

Kia Motors-ын ерөнхийлөгч
Han Woo Park:
 
“Seltos бол Kia компани дэлхийн зах зээлд байр сууриа өргөжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх чухал загвар. Дэлхийн зах зээл дээрх үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага нийцүүлэхийн тулд бид технологи, дизайн, чанарын шилдэг шийдлийг шингээж өглөө. Seltos бол технологижсон залуу үеийнхэнд зориулсан загвар”

Донкерволке-ийн бүтээсэн загвар

Kia-гийн ерөнхий дизайнер Люк Донкерволкегийн (Luc Donckerwolke) удирдлагаар бүтээсэн Seltos нь “ганган”, “гоёмсог” гэсэн тодорхойлолтод яг нийцэх загвар билээ.

Үүнд гайхах зүйлгүй.

Учир нь Донкерволке Volkswagen Grouр-д Bentley, Lamborghini, Audi-гийн дизайн хариуцсан захирал байсан хүндтэй дизайнер. Lamborghini Murcielago хэмээх мундаг суперкарын загварыг бүтээсэн дизайнер бол Донкерволке юм.

Шинэчлэгдсэн чадварууд

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619005262/newcar/kia/seltos/2021/design-1_xc0gni.jpg
Харц булаам

Булчинлаг хэв маягтай, хурц шийдэлтэй дизайн нь спортлог, эрч хүчтэй санагдуулна.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619005374/newcar/kia/seltos/2021/interier-1_tkjfb4.jpg
Өнгөлөг

Kia Seltos доторх бүх зүйлс өнгөлөг, гэрэлтэй, саруулхан.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619005422/newcar/kia/seltos/2021/comfort-6_dyugwa.jpg
Эвтэйхэн

Харьцангуй уужим, зай сайтай, эргономик салон танд таатай, эвтэйхэн санагдана.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/ar_1:1,c_fill,g_auto,w_800/v1619005664/newcar/kia/seltos/2021/unnamed_gz9vqo.png
8 шатлал

Дээд түвшний тоноглолтой загварт чадлын дижитал өсгөгчтэй Bose мультимедиа систем, хөгжмийн ая мэдэрдэг гэрэлтүүлэгтэй.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1618919097/newcar/kia/seltos/2021/Kia-Seltos-2021-1600-24_qmcnge.jpg
K2

Kia Seltos суурилж буй шинэ K2 платформ нь яв цав жолоодлого, аюулгүй байдал, тохь тухын баталгаа юм.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619006152/newcar/kia/seltos/2021/download_lz2lqj.webp
Selector

Замын нөхцөл, жолоочийн жолоо барих дадалд нийцүүлсэн Normal, Eco, Sport гэсэн горимоос сонгож болно.

Фото зураг

Нарийн хийцтэй хойд гупер

Барын хамар хийцтэй урд нүүр

Хөдөө хээр ч явах чадвартай, үзэмжтэй

Нүүрний 3D хийц

Орчин үеийн дөрвөлжин фонт

Led гэрэлтэй гуперийн гэрэл

Динамик оруулгууд

Нарийн хийцтэй хойд гупер

Барын хамар хийцтэй урд нүүр

Интерьер

Дизайнерын хувьсгалч сэтгэлгээ нэвт шингэсэн Soul-тай харьцуулахад Seltos содон хурц шийдэл цөөн, тренд хөөсөн гэхээсээ эмх цэгцийг эрхэмлэдэг хэрэглэгчид илүүтэй чиглэсэн загвар болжээ. Тэгсэн мөртөө интерьер нь уйтгартай, нэг хэвийн гэхээргүй, хэлбэр, функц хоёрын ухаалаг цогц болж чадсан эргоник шийдэлтэй.

Бүхээг дотор төрөл бүрийн функц, опцын тоогоор “солонгос”-той баргийн тэрэг өрсөлдөж зүрхлэхгүй биз. Жолоочийн суудал кроссовер загваруудад байдагчлан өргөгдсөн өндөр суулттай тул жолоо барихад эвтэйхэн. Seltos-ын суурь тоногтой загвар хүртэл жолоочийн суудал өндрийн тохиргоотой. Харин зиндаа дээшлэх хэрээр бэлхүүсний тулгуур орж ирэхийн зэрэгцээ зах зээлийн энэ сегментэд тэр бүр байдаггүй вентиляц-сэрүүцүүлэг хүртэл нэмэгдэнэ.

Практик хэрэглээ

Seltos-ын компакт овор нь бүхээгийн орон зай хомс тааруу гэж хэлж буй хэрэг огтоос биш. Машины арын суудалд баргийн нуруулаг хүн тухтай суучихна. Хаалганы хэлбэрийг эргономик сайтай тооцоолсон тул суух гэж байгаа хүн байдгаараа бөхийх хэрэг гарахгүй.

Арын суудалд гурван хүн суух тохиолдолд дунд талын шахуулах зовлонгүй. Учир нь бүхээг хангалттай өргөний зэрэгцээ трансмиссийн туннель тийм ч овгор биш тул таван хүнтэй аялал тухтай өнгөрнө.

Арын тээшийн хэсэг энэ ангиллын машинууд дотроо үнэмлэхүй зайтай нь биш ч Kia компани сюрприз бэлдсэн байгаа.

Seltos тээшийн хэсэг 433 литр буюу Soul-ынхаас 69 литрээр их багтаамжтай. Харин Sportage-ынхаас 58 литрээр бага. Тээшийн хэсгийн хатуу тавиурын доод зайд хоёр том чемодан чөлөөтэй багтана.

Явдал

Seltos-ын явдал шинэ худалдан авагчид жинхэнэ сюрприз. Одоо бол шинэ загвар А цэгээс Б цэгт хүргэхээс цаашгүй уйтгартай тээврий хэрэгсэл биш, жавхаалаг, хийморьтой унаа болсон. Онолын үүднээсээ монгол, орос хэрэглэгч таатай өөрчлөлт хүлээхээргүй. Учир нь Seltos-ыг солонгосчууд анхнаасаа “хатуу” тохиргоотой байхаар кузовыг нь тооцоолж бүтээсэн.

Бидний шаардлагад нийцүүлэн замын цохилт, доргилт аль болох ахиу шингээхээр өөрчлөлт оруулах нь машины шассид сөрөг нөлөөлж болзошгүй. Гэтэл манай зах зээлд зориулсөн өөрчлөлттэй Seltos кроссовер харин ч замд барьцаа сайтай, жолоодлого дуулгавартай болсон ажээ.

Замын эргэлт, нугачаанд Seltos хазайх нь хазайна. Гэхдээ траекторио алдахгүй. Жолоо бага зэрэг “хиймэл” хүчилсэн ч гэлээ жолоочийн гарын аясаар реакцтай, мэдрэг. Нойтон зам дээр урд дугуй гулгадаг ч хааз сулруулах мөчид бараг тэр дороо л жолооны аясаар чигээ зөв олно.

Засмал замгүй нөхцөлд ч Seltos бэлтгэлтэй. Клиренс-арын рычаг орчимд 180 мм, урд гуперийн доод хормой орчимд 190 мм байдаг. Бартуу туулахад зориулсан тоноглол гэвэл арын дугуй хөтлөгчийн түгжигддэг муфтыг нэрлэж болно. Ямартай ч Seltos гүн ховилд зоогдох, өтгөн шаварт хутгалдахад тохирохгүй ч ойр зуурын бартаанд чөлөөтэй явчихна.