2021 Kia Carnival

Солонгос машины талаарх таны бодлыг өөрчилнө.

2021 Kia Carnival

Их багтаамж, аюулгүй байдал, чанар гэсэн гурван чухал үзүүлэлтийг шингээв.

2021 Kia Carnival

Догшин сүрлэг “барын хоншоор”, “булчин зангирсан” капот, ижил өнгөтэй хромдмол бампер

2021 Kia Carnival

Солонгос машины талаарх таны бодлыг өөрчилнө.

2021 Kia Carnival

Их багтаамж, аюулгүй байдал, чанар гэсэн гурван чухал үзүүлэлтийг шингээв.

Өмнөх Carnival-уудаас эрс өөрчлөгдсөн шинэ машиныг та харж байна. Ялангуяа гадаад хэлбэр.
 
  Шинэ Carnival-ын зургийг анх харсан хүнд кроссовер, тэр ч байтугай офроуд тэрэг биш үү гэж бодогдохоор. Минивэн бол гэр бүлийн сунагар тэрэг гэсэн ойлголтыг Kia эвдэхээр шийдсэн юм. Carnival минивэн илт ажил хэрэгч, корпоратив стильтэй машин болсон нь тун сайн хэрэг. Худалдан авагч нэгэн Питер Шрайер гэсэн нэрийг сонсоогүй байлаа ч Carnival-ыг хараад Kia-гийн загвар гэж шууд хэлнэ. Учир нь сүүлийн арван жилд Өмнөд Солонгосын үйлдвэрлэгч ялангуяа хийц дизайны тал дээр аварга урагшилж, өөрийн гэсэн илт ялгарах имижтэй болж чадсан билээ.

Шинэчлэгдсэн чадварууд

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619154625/newcar/kia/carnival/2022/Kia-Carnival-2022-1600-3e_th1yx1.jpg
Бүр том

Carnival улам томорч 40 мм-ээр урт болжээ. 10 миллиметрээр өргөссөн. Дугуйн суурь нь ч 30 мм-ээр сунасан.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619154381/newcar/kia/carnival/2022/Kia-Carnival-2022-1600-1e_tpfppg.jpg
Суудал

Өмнөх үетэйгээ адил 7, 9, 11 суудалтай. Дөрвөн хүний суудалтай тусгай VIP хувилбар бас гарна.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619154399/newcar/kia/carnival/2022/Kia-Carnival-2022-1600-0c_fngxgj.jpg
Ар тал

Айл өрхийн зориулалттай болхи хөшүүн машинтай адилгүй. Чамин стиль, бахим бампер, жижгэвтэр заан ч орчихож мэдэх арын том хаалгатай.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619154377/newcar/kia/carnival/2022/Kia-Carnival-2022-1600-22_er0flv.jpg
Хянах самбар

Тансаг хувилбаруудад бүхэлдээ цул шилэн виртуал хянах самбар, сенсорт том дэлгэц бүхий мультимедиа системтэй бол суурь тоноглолтой хувилбаруудад аналог хянах самбар, арай бага дэлгэцтэй мультимедиа системтэй.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619154395/newcar/kia/carnival/2022/Kia-Carnival-2022-1600-10_uedrry.jpg
Нэмэлтүүд

Тус тусдаа климат бүс, салгаж болдог хөргүүртэй гүйдэг бокс-хайрцаг, арын суудлын зорчигчидтой харилцахад ашигладаг Rear Passenger View & Talk функц, урдаас болон араас мөргөхөөс сэргийлэх систем, адаптив круиз контрол, проекцийн дэлгэц, харааны далд бүсийн мониторинг, замын цагаан шугам дагах систем орж болно.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619154183/newcar/kia/carnival/2022/Kia-Carnival-2022-1600-01_hvfl9n.jpg
Гүйдэг хаалга

Ухаалаг, гүйдэг хаалгатай. Таны халаасан дахь түлхүүрийг автоматаар таньж өөрөө онгойно. Арын тээшийн хаалга түлхүүртэй эзэмшигч жоохон холдмогц автоматаар хаагдана. Өөр машин ойртох нөхцөлд арын суудлын зорчигч буух гэвээс арын хаалга автоматаар түгжигдэнэ.

Ерөнхийлөн харахад том харагддаггүй онцлогтой.

Бахим, ухаалаг бариултай.

Шинэ үеийн Kia логотой.

Урд хамарт шинэ логог бас суурилуулсан.

Зүрхний цохилт маягийн гэрэлтэй.

Шинэ үеийн их гэрэлтэй.

Шинэ үеийн Kia брэндийн обудтай.

Ерөнхийлөн харахад том харагддаггүй онцлогтой.

Бахим, ухаалаг бариултай.

Товчхон

Kia Carnival загвар шинэчлэгдэж, гадна дизайны элементүүд нь өдгөө дэлхий нийтэд тренд болж буй кроссовер шинж агуулах болсныг солонгосчууд бүр эрт зарлаж тайлбарласан. Харин ОХУ-д Carnival-ын дөрөв дэх үеийн загварыг мөн борлуулахаар болсныг Kia Motors мэдэгдлээ.

Kia компанийн мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр дүнд шинэ загварын дугуйн арк, хормой эмжсэн хуванцар эмжээр Carnival-д илт кроссовер төрх оруулсан юм. Урд салхины шилний тулгуур улам налж ирснээр машины капотын шулуун шугам илүү тодорч сүүлийн Sorento-той адил болгож өглөө. Гэхдээ л Carnival маань нөгөө л гүйдэг хаалга бүхий уламжлалт минивэн хэвээрээ.

Машины интерьер дотор талын деталь буурьтай гэж жигтэйхэн. Материалаас нь сонирхуулъя.
 
Kia-гийн премиум седан Quoris-ынхтай яг адил Nappa арьсыг Carnival-д ашигладаг. Гэхдээ Nappa-г бүр сайжруулж YES Essentials хэмээх тусгай бодис шингээжээ. YES Essentials шингээсэн савхи шороо тоос татаад байхгүй, цэвэрлэхэд амархан. Идэвхтэй амрагчдад зориулсан боловсруулалттай Nappa савхи бактери эсэргүүцэх үйлчилгээтэй төдийгүй антистатик учраас статик цэнэг хуримтлагдаж тог цохиод байхгүй.
 
Товчхондоо бохирыг өөрөөсөө түлхдэг савхи гэсэн үг.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619154390/newcar/kia/carnival/2022/Kia-Carnival-2022-1600-15_w8kabg.jpg

Тоноглол

Kia Carnival зэрэглэлээсээ хамаарч олон янз баялаг тоноглол, функцтэй. Бүхээгт цахим дивайс цэнэглэх USB порт, 220 вольтын залгуур, халдаг суудал, аюулгүйн дэрний иж бүрдэл, UVO мультимедиа систем гээд тоочиж болно.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619154183/newcar/kia/carnival/2022/Kia-Carnival-2022-1600-01_hvfl9n.jpg

Нэмэлт

Дунд болон үнэмлэхүй тоноглолтой хувилбарт гадна орчин хянах систем, круиз-контрол, харааны далд бүсийн хяналтын систем, мөргөхөөс сэргийлэх систем, тогтворжуулах цахим систем, автоматаар нээгддэг тээшийн хаалга, хаалганы бариулын гэрэлтүүлэг нэмэгдэнэ.

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619154616/newcar/kia/carnival/2022/Kia-Carnival-2022-1600-46_kp9ec0.jpg

Мотор

276 морины хүчтэй 3.3 литрийн V хөдөлгүүртэй. АИ-95 бензинээр хотод 13 литр, шулуун замд 9.2 литр “иднэ”. Хоёр тонны жинтэй ч 8.5 секундэд 100 км/цаг хурдалчихна. Үнэмлэхүй хурд 181 км/цагаар хязгаарлагдсан.

Таны гэр бүл хамгаас эрхэм

Танай гэр бүлийг аюулаас аврах янз бүрийн технологиуд

https://res.cloudinary.com/dzih5nqhg/image/upload/v1619169440/newcar/kia/carnival/2022/14011a13-70e4-452a-a1f6-b4a05d9c9afb_n5hw4z.jpg

Аюулгүй дэр

Таны гэр бүл, үр хүүхэд, таныг өөрийг тань хамгаалахын тулд 7 аюулгүйн дэр суурилуулав.