Dell Latitude цуврал

Ухаалаг ертөнцийн шинэ эрин
 
Дэлхийн бизнесийн ертөнцийн хамгийн ухаалаг Notebook-ийг хиймэл оюун ухаанаар тэтгэж өглөө.

Хажуудаа байгаа мэт холбогдож болно
 
Камерын шинэ инновацийн ачаар таны дүрслэл, харагдац хэд дахин сайжирсан. Гэрэл муутай өдөр шөнө байх нь ялгаагүй. Салбартаа анх удаа SafeShutter хэмээх автоматаар нээгдэж хаагддаг вэбкамер таны мэдэлд. Камерыг хүчээр mute хийх, камерыг хаах удирдлагатай. Аудио удирдлага нь ухаалаг технологитой тул танаас хамаарахгүйгээр таны сул яриаг чангалж, тодотгож чадна. Өрөөний цаад шуумыг ч арилгаж дөнгөнө.

Гүйцэтгэл чухал ч, ганган байж яагаад болохгүй гэж?
 
Хэдийгээр хөнгөн, нимгэн харагдах боловч хүчирхэг дэлгэцийг thermal хөргөх системээр тоноглож өгсөн. Ингэснээр таны ажилд хязгаар гэж үгүй болж байгаа юм. ComfortView Plus технологийн ачаар хурц хөх өнгийг багасгаж, чичиргээ арилна. Энэ бүхэн таны эрүүл мэндийн төлөө, түүнчлэн олон цаг ажилласан ч ядрахгүй байх боломжийг олгоно. Latitude-ийг хүмүүс өдөржин хэрэглэх нь түгээмэл тул танд CNC хэмээх гайхалтай хөнгөн цагаан гадаргууг бэлдлээ. Хуруу, гар тань жинхэнэ таатай мэдрэмж авах болно.

Эх дэлхийгээ хайрлацгаая
 
5000 цувралын notebook нь PC-ийн ертөнцөд анх удаа дахин сэргээсэн карбон фибер хэрэглэсэн бүтээгдэхүүн болж байна. Бас 21%-ийн биохуванцар ашигласан болно. Latitude бүтээгдэхүүнүүд EPEAT Gold бүртгэлтэй. Latitude нь VOC усан суурьтай будаг хэрэглэдэг бөгөөд 100% нөхөн сэргээсэн хаягдлаас гаргаж авсан материал хэрэглэдэг.

Dell Optimizer
 
ExpressResponse Intel Adaptix технологийн тусламжтайгаар таны чухал програмууд бусдаас хурдан нээгдэж, бусдаас илүү хүч хэрэглэж ажиллана.
 
ExpressCharge Dell Optimizer технологийн тусламжтайгаар батерейны хугацаа уртсаж, ажиллагаа нь сайжрав. Ялангуяа 9000 цуврал дээр 40-хөн минутад 80% хүртэл хурдтайгаар цэнэглэж чадна.
 
ExpressConnect Таны өрөөнд байгаа аль хүчтэй WiFi руу автоматаар солигдож холбогдож чадна. Иймээс та байгууллага даяар шилжин ажиллаа гэхэд WiFi сүлжээнд санаа зовох зүйлгүй.

Хурдан, бүр хурдан
 
Хурдан холбогдоно
 
WiFi 6E технологи нь интернэт урсгалд хурдан холбогдож, нэтийн ажиллагааг тэр дор нь жигдрүүлэх чадвартай. Та бас 5G, 4G LTE, eSim гэх мэт өөрт боломжтой технологиороо холбогдож болно.
 
Хүчирхэг гүйцэтгэл
 
Сүүлийн үеийн 11-р үеийн Intel процессор нь танд ямар хүч хэрэгтэй байна, түүнийг өгч чадна. 9000, 7000 цувралууд нь EvoTM vPro платформ дээр суурилагдсан гэдгийг дуулгая.

Таны таалалд нийцэх хувилбарууд

12 инч
13 инч
14 инч
15 инч