"Жи - Мобайл" корпорацийн маркетингийн менежер Б.Наранхүү:
Өмнө нь 60 төгрөгөөр ярьдаг байсан бусад операторууд руу одоо үнэгүй ярина
Үүрэн холбооны үндэсний оператор "Жи-Мобайл" корпораци харилцаа холбооны салбарт үнийн шинэ бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Энэ талаар тус компаний маркетингийн хэлтсийн менежер Б Наранхүүтэй ярилцлаа.Танай компани шинэ үнэ нэвтрүүлэх гэж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
"Жи Мобайл" корпораци 8 сарын 1-ээс эхлэн зарим нэг үйлчилгээнийхээ үнэд өөрчлөлт оруулж хэрэглэгчиддээ бэлэг барихаар төлөвлөөд байна. Манай компанийн дараа төлбөрт үйлчилгээний "ЖИ-1" багц, урьдчилсан төлбөрт "ЖИ-10" үйлчилгээнүүд маань зөвхөн өөрийн сүлжээндээ тэг төгрөгөөр хязгааргүй ярьдаг байсан бол Монголын Цахилгаан холбоо компанийн орон нутгийн болон Улаанбаатар хотын бүх төрлийн суурин утас, F-Zone үйлчилгээний дугаар, Төмөр замын холбоо, нисэхийн холбоо, төрийн холбоо зэрэг оператор компанийн дугаар луу 60 төгрөгөөр ярьдаг байсан бол мөн тэг төгрөгөөр хязгааргүй ярих боломжийг хэрэглэгчиддээ олгож байгаа юм.Таны хэлснээр ЖИ-1, ЖИ-10 ын хэрэглэгчид олон төрлийн утас руу үнэгүй ярих боломж бүрдэж байгаа юм байна. Харин эдгээр утаснаас "Жи Мобайл"-ийн дугаар луу ямар үнэтэй ярих вэ? Манай компанийн удирдлага эдгээр оператор компанийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Үүний дагуу эхний ээлжинд өөрсдийнхөө хэрэглэгчдийг эдгээр компанийн дугаар луу үнэгүй ярих боломжийг бүрдүүллээ. Гэхдээ тодорхой цаг хугацааны дараа эдгээр компанийн хэрэглэгчид манайх руу хөнгөлттэй үнээр ч юм уу, аль эсвэл үнэгүй ярих боломж бүрдэхийг үгүйсгэхгүй. Энэ бол тэдгээр компаниудын шийдвэрлэх асуудал юм.
Нууц биш бол танай компанийн хэрэглэгчдийн тоо хэд хүрч байгаа вэ? Яагаад энийг асууж байна гэхээр хэдий чинээ олон хүн танай хэрэглэгч болно тэр хирээр үнэгүй ярих хүний тоо нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ?
Тэгэлгүй яахав, Манай хэрэглэгчдийн тоо сүүлийн үед эрчимтэй өсөж 200.000 хүрээд байгаа. Хамт олон, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө манай үйлчилгээг сонгож тэг төгрөгөөр хязгааргүй ярьж харилцаа холбооныхоо зардлыг хэмнэх сонирхолтой хүн олон байна. Тиймээс ч манай хэрэглэгч болохоор хамт олноороо хандсан хэрэглэгчдэд тусгай хөнгөлөлт урамшуулал үзүүлж байгаа.Танай утсыг хөдөө хамгийн сайн сүлжээтэй гэдэг одоогоор хичнээн сум сууринд үйлчилгээгээ хүргээд байна вэ?
Манай компани 21 аймгийн 260 сум, суурин газарт үйлчилгээгээ үзүүлээд байна. Энэ жил бид нэмж 30 гаруй сум суурин газарт сүлжээгээ оруулж, .... тооны сум суурин газрын сүлжээг өргөтгөхөөр ажиллаж байна."Жи-Интернетфон" үйлчилгээг тойрсон асуудал хэвлэлийн хуудаснаас нэг хэсэг салаагүй. Одоо байдал ямар байгаа вэ? Бусад операторууд өөрсдийн хэрэглэгчдийн танай үйлчилгээнд холбогдох эрхийг нээсэн үү?
Бид "Жи Мобайл"-ийн урьдчилсан төлбөрт дугаар ашиглан интернетээр дамжуулж яриа хийх үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Өөрөөр хэлбэл үүнийг манай урьдчилсан төлбөрт үйлчилгээний интернет хувилбар гэж ойлгож болох бөгөөд интернетэд суурилсан учраас гадаадын аль ч орноос энэ үйлчилгээг ашиглаад монголд байгаа ах дүү, хамаатан садан, найз нөхөд рүүгээ залгах, мөн дуудлага хүлээн авах боломжтой юм.Харамсалтай нь бусад үүрэн холбооны операторууд өөрсдийнхөө хэрэглэгчдийн уг үйлчилгээнд холбогдох эрхийг нь хаасан. Хэрэглэгчдээс маань үүнтэй холбоотой багагүй санал, гомдол ирээд байна. Хэдийгээр энэ нь манайхаас шалтгаалсан асуудал биш боловч эх оронтойгоо холбоо барих боломжгүй болоод байгаа хэрэглэгчиддээ зориулж “Бэлгийн дугаар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?
8-р сарын 8-наас 16-ны өдрүүдэд гадаадад байгаа Жи-Интернетфоны хэрэглэгч маань бидэнд имэйлээр Монгол дахь өөрсдийнхөө байнга харилцдаг гурван хүнийхээ овог нэр, регистерийн дугаар, харилцах утасны дугаарыг явуулахад бид тэдгээр хүмүүст нэг жил сүлжээндээ үнэгүй ярих эрхтэй "ЖИ-10" үйлчилгээнийхээ дугаарыг бэлэглэж, дээрээс нь хөнгөлттэй үнээр гар утас худалдаж авах эрхийг олгож байгаа юм.Хөтөлбөрт хамрагдаж дугаар бэлгэнд аваад, гар утастай болчих юм бол гадаадад байгаа Жи-Интернетфоны хэрэглэгч Монгол дах ойр дотнхыхонтойгоо үнэгүй ярих боломжтой болно гэсэн үг үү?
Жи-Интернетфон үйлчилгээ маань манай урьдчилсан төлбөрт ЖИ-30 үйлчилгээний интернет хувилбар гэж дээр хэлсэн тэгэхээр тариф нь мөн адил байна. "ЖИ-10" үйлчилгээний хэрэглэгчид маань Жи-Интернетфоны хэрэглэгч рүү үнэгүй ярина. Харин Жи-Интернетфоны хэрэглэгчид ЖИ-10 дугаар луу минутын 42 төгрөгөөр ярина гэсэн үг.Танай компани цаашдаа ямар үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна?
Бид гэрээт борлуулагчиддаа зориулж “Хөдөлгөөнт борлуулагч” үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэ үйлчилгээ нь манай гэрээт борлуулагчдын үйл ажиллагааг хөнгөвчилж гар утаснаасаа хэрэглэгчийн дансыг нэгжээр цэнэглэж, түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлсэн. Мөн нэгжийнхээ татан авалтын хялбар хийх боломжийг олгож байгаа юм."Жи Мобайл"-ийн гар утас бүр интернетэд холбогддог. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
Тиймээ. Манай бүх төрлийн гар утас хөдөлгөөнт интернетийн модем болдог. Интернет хэрэглэхийн тулд кабелийн утас тавиулах, эсвэл өндөр үнэтэй төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид маань гар утсаа USB оролтоор компьютерт холбоод л интернетийн үйлчилгээг авах боломжтой. Мөн зарим төрлийн гар утаснууд “Интернет хөтөч” програмын тусламжтайгаар дэлгэцэн дээрээ өндөр хурдны интернетэд холбогддог тул өөрийн электрон шуудан, мессенжер, дэлхийн биржийн үнэ ханш зэрэг хүссэн мэдээллээ шуурхай авах боломжтой.Үүрэн холбооны компаниуд маш их өрсөлдөөн дунд ажилладаг. Танай компани салбартаа үндэсний хөрөнгө оруулагчтай цорын ганц компани?
Манай компани харилцаа холбооны салбарт Монголчуудын хөрөнгө оруулалтаар үүсэн байгуулагдсан цорын ганц үүрэн холбооны компани.Бид зөвхөн үндэсний гэж ярих бус, энэ бахархлаа үйл ажиллагаагаараа үзүүлэх нь бидний гол зорилго. Хэрэглэгчид маань ч үндэснийхээ компанийг дэмжиж сонголтоо хийж байна. Тэдний маань үйлчилгээний төлбөр эргээд монголдоо аль нэгэн зах зээлд хөрөнгө оруулалт болон очиж байгаа нь хамгийн том ач холбогдолтой.
Ярилцсан, Х Эрдэнэбулган
| К.Энхболд: Боловсруулах үйлдвэр, аутсорсинг л ажлын байр үүсгэдэг | Ж.Сансар: Монгол инженерийн бүтээсэн робот, батерей худалдаанд гарна |
|---|
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (3)

...
бичсэн Зочин , 2009-08-04-ны 02 цагт бичигдсэн.
бичсэн Зочин , 2009-08-04-ны 02 цагт бичигдсэн.
Танай хэрэглэгч болох гэж байгаадаа талархаж байна. Манайх танай дараа төлбөрт дугаартай ба Жи-Интернетфоны дугаараар Энэтхэг улсад сурч байгаа охинтойгоо харилцдаг юм. Танай хөнгөлөлтөнд хамрагдаж Жи-10 дугаарын хэрэглэгч болох болно.
Та бүхний ажилд өндөр амжилт хүсэн ерөөев
Та бүхний ажилд өндөр амжилт хүсэн ерөөев
Таны бодол?














Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
