УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Одхүү:
Мэдлэгийн сэтгүүлийг захиална аа
Валентины баяр хэмээсэн 2-р сарын 14-нд "Компьютер Таймс" сэтгүүлийн зөвлөх Т.Жаргал Монголын үндэсний телевизийн Зочны цагт уригдаж ярилцлага өглөө. Тэрбээр эдийн засгийн хямралаас гарахад мэдээллийн технологи, түүн дундаа энэ салбарын мэдлэг ямар чухал болох талаар маш өвөрмөц бөгөөд сонирхолтой мэдээлэл, шинэ санааг телевиз үзэгчдэд хүргэсэн юм. Шилдэг сэтгүүлч Ц.Мөнхтөрийн хөтлөн явуулдаг энэхүү "Ярилцъя" нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Занданшатар, Д.Одхүү, Т.Бадамжунай нар мөн уригдсан. Ярилцлагад орохын өмнөхөн хэсэг хугацаанд "Компьютер Таймс" сэтгүүлийг үзэж сонирхонгоо хэсэгхэн хөөрөлдсөнийг бүрэн эхээр нь уншигчдадаа сонирхуулъя.КТ: Сайн байна уу гишүүн ээ? Ажил тань тавлаг уу?
УИХ-ын гишүүн Г.Занданшатар: - Сайн, сайн байна уу миний дүү? Мөнхтөр намайг 10 цагт ир гээд, хүлээгээд сууж байна. Ажил сайн. Та нар ч бүгдийг нь мэдэж байгаа байх ааКТ: Захирал маань өнөөдөр ярилцлагын зочноор уригдсан юм. Ингэхэд та www.vip76.mn сайтаар зочилж байсан уу гишүүн ээ?
Г.Занданшатар: - Орсон. Дажгүй санагдсан. Танайх хийдэг юм уу?КТ: Тийм. УИХ-ын гишүүдийн бүхий л мэдээлэл бий. Бас нэг давуу тал нь таныг юу хийж байгааг сонгосон хүмүүс тань мэдэж болохоор, сонгогчдод болон танай тойрогт юу хэрэгтэйг та мэдэж болохоор сайн зохион байгуулагдсан. Хэлэлцүүлгийн булантай. Буланд ирсэн асуудлуудыг бид багцалж туслахаар тань дамжуулж өгөх юм. Өөрөөр хэлбэл таны өмнөөс, туслахын тань өмнөөс бүхнийг хийнэ гэсэн үг...
Г.Занданшатар: За. Хамтарч ажиллана аа.КТ сэтгүүлийн зөвлөх Т.Жаргал: - За сайн байна уу та? Манайх Компьютер Таймс гэж ийм сэтгүүл гаргадаг...
Г. Занданшатар: - Өө тийм үү? /эргүүлж үзсэнээ/ Танайх үнэхээр цаг үеэ олсон зүйл гаргадаг юм байна. Одоо ийм сэтгүүл хамгийн чухал байгаа.КТ: Олон жил гарч байна. Агуулга бол үнэхээр сайн шүү
Т.Жаргал: - Шинэ оны хамгийн эхний дугаар л даа. Та Дэлхийн 2-р дайны үед ашиглаж байсан технологиудын талаар уншаарай. Их сонирхолтой нийтлэл байгааГ.Занданшатар: /нэлээн нухацтай эргүүлэнгээ/ - Энэ код тайлагч машиныг анх Англичууд зохиосон гэдэг шүү. Тун сайн сэтгүүл байна. Би бүтэн жилээр захиалчихъя. Миний дүү манай туслахын утасны дугаарыг бичээд ав. Хэвлэл захиалгад оруулчих гэж хэлээрэй.
КТ: За
Г.Занданшатар: Танайх гаднаас ажил авч хийдэг үү?Т.Жаргал: - Боломжтой
Г.Занданшатар: - Мэдээллийн технологиудын инженерийн шалгалт өгсөн хүн бий юу?
Т.Жаргал: - Нэг хүн тэнцсэн байгаа
КТ: Гишүүн ээ? Та нээрээ манай дараагийн дугаарт ярилцлага өгвөл ямар вэ...?
Г.Занданшатар: - Бололгүй яахав. Ойрын хугацаанд суурин байна. Миний утасны дугаар 9911..... Миний дүү яриарай. Мэдээллийн технологийн салбартай хамааруулж их олон зүйлийг ярьж болно. Танайхтай хамтарч ажиллана аа.Гаднаас Д.Одхүү гишүүн орж ирэв.
Д.Одхүү: - За сайн байцгаана уу?
Бүгдээрээ: - Сайн, сайн байна уу?
Занданшатар: - Энэ лут сэтгүүл байна. Үзлээ. Одоо хүмүүст мэдлэг олгосон ийм л сэтгүүл хүчтэй байна даа
Д.Одхүү: - Би сая Сингапур руу ажлаар яваад ирлээ. 32 гб багтаамжтай iPod авлаа. Мундаг юм аа. Дэлхийн 60 хэлээр орчуулга хийдэг програмтай. Хэрэгцээтэй гэж үзсэн 40 хэлийг сонгож авлаа. Технологи үнэхээр хөгжиж байна шүү.ОПЕК-ийг санаачилсан анхны байгууллагын төлөөлөл Монголд байгуулагдсан. Манай вэб рүү орж үзээд та нар саналаа хэлээрэй.
КТ: Одхүү гишүүн ээ? Та манай сэтгүүлд ярилцлага өгчих. Сая Занданшатар гишүүн ярилцлага өгөхөөр болсон...
Д.Одхүү: - Бололгүй яахав. Манай сайт руу нэг ороод үзээрэй. Ингэхэд энэ сэтгүүлийг би бас захиалчихъя. Чи Дэмбээ рүү залгаад захиалуулчихаарай Солонгоо?КТ: За тэгье. Баярлалаа
Д.Одхүү: - Ярилцлагын цаг нь болж байна уу? Ширүүхэн ярина аа, шударга хэлнэ зүгээр /инээмсэглэв/...ММ-ийн редактор: - За цаг боллоо хүмүүс ээ
КТ: Та нарт амжилт хүсье.
Ийнхүү УИХ-ын эрхэм гишүүн Занданшатар, Д.Одхүү, "Компьютер Таймс" сэтгүүлийн зөвлөх Т.Жаргал нар студи рүү орлоо.Яриаг тэмдэглэсэн: Г.Солонго
| н.Мөнхжаргал: Би танай анхны захиалагч шүү дээ | УИХ-ын гишүүн З.Энхболд: Газрын баялаг хязгаартай, харин оюуны баялаг хязгааргүй |
|---|
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)

Таны бодол?














Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
