Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Ярилцлага УИХ-ын гишүүн З.Энхболд: Газрын баялаг хязгаартай, харин оюуны баялаг хязгааргүй

КТ.мн

УИХ-ын гишүүн З.Энхболд: Газрын баялаг хязгаартай, харин оюуны баялаг хязгааргүй

И-мэйл Хэвлэх PDF
kt_yaria_0004УИХ-ын гишүүн З.Энхболд:

Газрын баялаг хязгаартай, харин оюуны баялаг хязгааргүй

Монгол улсыг хєгжүүлэх тэргүүлэх чухал салбаруудын тоонд Мэдээллийн технологийн салбар багтсан. Улсын эдийн засгийг хєгжүүлэх, ажлын байр бий болгох, дэлхийн тавцанд тэгш єрсєлдєх гээд бүх боломжийг мэдээллийн технологи олгож єгч байгаа. Энэ асуудлаар хамгийн их ярьж, "...газрын баялаг бол хязгаартай, харин оюуны баялаг хязгааргүй..." гэж хэлдэг хүн бол УИХ-ын гишүүн З.Энхболд юм. Мэдээллийн технологийн єнєєгийн байдал, цаашдаа юу хийх хэрэгтэй гэх мэтчилэн олон сонирхолтой сэдвийг хєндєн ярилцлаа.

-Мэдээллийн технологийн гол гол үйл явдлууд болоход та байнга оролцдог. Та мэдээллийн технологийг хэзээнээс мэдэрч, сонирхох болсон бэ?
-1984-1989 онд Уралын Политехникийн дээд сургуулийн Радио техникийн факультетад оюутан байсан. Тэнд Автоматик, телемеханикийн инженер гэдэг мэргэжлээр сурсан л даа. Тэр үед мэдээллийн технологи гэдэг нэргїй, тийм нэр томьёо ч байгаагүй. Гэхдээ тэр бол бүх юмны үндэс байсан юм. Техник хангамж, кодчлол гээд єнєєдрийн бүх л юмны үндэс суурь болсон хичээлүүд орж байсан. 8086 процессор хүртэл байгаагүй л дээ. Намайг оюутан байх тэр үед, Коком гэж чи сонссон уу үгүй юу, хєгжингүй орнуудын технологийг социалист орнууд руу оруулахыг хориглосон Америкийн хууль байсан юм. Кокомын хориг тэнд байсан учраас социалист орнууд персональ компьютерийн технологи, микро процессор, сүүлийн үеийн процессорыг авч чаддаггүй, єєрсдийнхєє нь зохиосон процессоруудыг ашигладаг байлаа. Ингээд намайг тєгсєх үеэр, 1989, 1990 он болоод цаг үе жаахан "дулаарч" эхлэхэд Кокомын хориг алга болсноор мэдээллийн технологи гэдэг юм байдаг тухай мэдэх болсон л доо. Тэгэхээр бүүр дээр үеэс л мэдэх болсон байна. Электроник-60 гэж компьютер л тэр үед хамгийн сайн нь байлаа. Оросын компьютер л доо.
-Тэгвэл та монголдоо анх хэзээ компьютер хэрэглэж эхэлсэн бэ?
-Тєгсєж ирээд Шугам сїлжээнд ажилд ороод, тэрний дараа Монелд ажилд ороход XT, 20 мегабайтын хард дисктэй, 8086 процессортой компьютерууд дээр л ажиллаж үзсэн дээ. Одоо нэг флаш чинь 8 гигабайт байна, мега биш. Тэр үед тэр 20 мегабайтын хард диск бол Орост байгаагїй л дээ, Кокомын хязгаарлалт Орост хїчинтэй байсан. Би 1989 оны 6 сард тєгсєж ирээд 9, 10 сар гэхэд Монголд Кокомын хориг алга болсон. Тэгээд Сингапураас орж ирсэн 8086 процессор дээр ажилладаг байлаа.
-Компьютер дээр анх ажиллахдаа тэгээд юу хийж байв?
-Манайх чинь Зохион бүтээх товчоо л доо. Одоо энэ хэвлэмэл плат байна шүү дээ, транзисторууд, микросхем суудаг, зэс ялтастай. Тэр платын зургийг нь зурдаг. Тэр үед Dos үйлдлийн систем дєнгєж ирсэн байсан, Windows бол ирээгүй ээ, нилээн хэдэн жилийн дараа ирсэн.
-"Монголын хєгжлийн гарц бол аутсорсинг" гэж та хэлж байсан. Таны бодлоор хєгжлийн гарц яг болж чадах уу?
-Чадна. Яагаад гэхээр Монгол улсын дэлхийгээс тусгаарлагдсан байдал, Монголд юу ч үйлдвэрлэлээ гэхэд үнэтэй болчихдог энэ газар зїйн байрлал биднийг хүссэн хүсээгүй аутсорсинг руу түлхэж байгаа. Монголд үйлдвэрлэсэн юм тээврийн зардалгүйгээр, эсвэл маш хямдхан тээврийн зардалтайгаар дэлхийн зах зээл дээр гарах нь чухал байгаа. Тэгж гарах үйлдвэрлэл бол аутсорсинг байна л даа. Програм хангамжийн аутсорсинг бол аутсорсингийн зєвхєн нэг л хэлбэр. Єєр бизнес үйл ажиллагааны аутсорсинг, дуудлагын тєв гэх зэрэг олон тєрєл байдаг. Миний www.enkhbold.mn вэб сайтанд аутсорсингийн тухай лекц байгаа. Тэндээс татаж аваад үзэж болно. Сүүлийн үед аутсорсинг мэдээллийн технологийн гэхээсээ илүү бусад салбарт бас их дэлгэрч байна л даа. Зайнаас хийж болдог бүх ажил эрчимтэй єсєж байна. Хэдэн зуун тэрбум долларын ажил интернэт дээр байж л байна. Тэрийг авч хийх чадвартай болох л чухал болохоос биш Монголын хєгжил бол уул уурхай биш ээ. Уул уурхай нэг л єдєр дуусна. 50 жилийн дараа дуусдаггүй юмаа гэхэд 100 жилийн дараа дуусна. Тэр үед Монгол улс уул уурхайгаас єєр аргаар амьдрах чадвартай болчихсон л байх ёстой. Монголоосоо гаралгүйгээр сайн цалинтай ажил хийх цорын ганц арга бол энэ аутсорсинг юм.
-Тэгвэл тэр олон янзын аутсорсингоос хамгийн түрүүнд хийж, хєгжүүлэх боломжтой нь мэдээллийн технологийн аутсорсинг болж байна уу?
-Хамгийн түрүүнд хийх боломжтой аутсорсинг бол мэдээллийн технологийн буюу програм хангамж хєгжүүлэх аутсорсинг юм. Компаниуд хийгээд эхэлчихсэн, 10-аад компаниуд байна, цаашид улам єсєх байх. Энэ жилийн тєсвєєр гэхэд 2 тэрбум тєгрєг батлах гэж байна. Мэргэжилтэй аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэх, гадаад аутсорсингийг хєгжүүлэх гэдэг хоёр чиглэлээр МХХТГ энэ ажлыг хэрэгжүүлнэ. 2008 ондоо бид хэдэн мянган мэргэжилтнүүдтэй болж үлдэх л чухал байгаа юм.
kt_yaria_0005-Мэргэжилтнүүдээ яаж бэлтгэх юм?
-Мэргэжилтнүүдийг яаж бэлтгэх вэ, ямар зардал гарах гээд бүгдийг бэлтгэчихсэн байгаа, МХХТГ-аас надад єгсєн. Одоо тєсєв дээр энэ 2 тэрбум тєгрєг тавигдах л юм бол ирэх нэгдүгээр сарын 1-нээс ажил эхэлнэ. /Ред: Энэ ярилцлагыг авснаас хэдхэн хоногийн дараа ирэх онд аутсорсингийг хєгжүүлэхэд зориулан тєсєвлєєд байсан 2 тэрбум тєгрєг УИХ-аар батлагдсан билээ/. Анх удаа аутсорсингийг ажлын байр үүсгэж болох чиглэл гэж үзээд УИХ-ын гишїїд энэ саналыг дэмжиж эхэлж байна л даа.
-Мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэхийн тулд юунаас эхэлбэл дээр вэ? Зарим нь гадаадад сургах гэж ярьдаг, зарим нь дотоодынхоо сургалтыг сайжруулах гэдэг?
-Аль аль замаар нь зэрэг явах хэрэгтэй. Манайд дутагдаж байгаа технологи, багшлах хүчин гээд бүгдийг оруулж ирэх хэрэгтэй. Цаашдаа амжилт олохоор, байгалиасаа авьяастай улсуудаа гадаадын єндєр үнэтэй том сургуулиуд руу явуулж бэлтгэх хэрэгтэй л дээ. Ер нь бол хүмүүсийнхээ багцааг хараад, энэ нь олон тоогоор нь үйлдвэрлэж болохоор ажил хийх юм байна, энэ хэсэг нь єндєр мэргэжлийн хүмүүс болох юм байна гэж харж хүнээ хєгжүүлэх хэрэгтэй. Хїнээ хєгжүүлж байж л хэн нь цаашаа явах нь уу, хэн нь байрандаа үлдэх нь үү гэдэг нь харагдана. Аутсорсингийн хамгийн гол хүчин зїйл бол боловсон хүчний асуудал байгаа. Боловсон хүчнээ зєв хурдан, бага зардалтайгаар л бэлтгэх хэрэгтэй.
- Манай сэтгүүл гадаадад мэдээллийн технологиор сурч ажилладаг залуустай чат ярилцлага хийдэг. "Монголд та нар хэзээ ирэх вэ" гэж асуухад тэд ойрын хэдэн жилдээ ирэхгүй ээ гэж хэлдэг?
-Тэгэхээр гадаадад мэдээллийн технологиор ажиллаж байгаа бүх залуучууд монголд ирж болж байгаа юм. Хамгийн давуу тал нь бол энэ. Тэрнээс биш эмчээр ажиллаж байгаа хүмүүс бол энд ирэхэд хэцүү. Єєрєєр хэлбэл аутсорсинг хийж болдоггүй хїмїїсийг Монголд ирээд ажилла, амьдар гэхэд хэцүү л дээ. Мэдээллийн технологийнхон бол гадаадад хийж байгаа ажлаа энд ирээд хийж болж байгаа юм. Гадаадаас ажил нь єєрєє хүрээд ирнэ, тэр ажлаа эндээ хийгээд буцаагаад л явуулчихна. Яахав, гадаадад байхдаа авч байсан цалингаас багыг л авах байх. Гэхдээ Монголд амьдралын зардал хямд учраас илүү ашигтай л гэсэн үг. Одоо бид нар аль улсын зах зээл рүү гарч болж байна гэхэд Япон л хамгийн ойр байна даа. Хэл, заншил хамаг юм нь арай ойр юм. Миний бодлоор, манай мэдээллийн технологиор тєгссєн хүүхдүүд ажлын туршлага суухын тулд Японд очиж ажил хийх ёстой гэж бодож байна. Солонгост 40-50 мянган хїнийг хар ажил хийлгэх гээд явуулж байна.
Түүн шиг 40-50 мянган мэдээллийн технологийн ажилтан Япон руу явуулаад, тэнд гурван жил дадлагажигч болж ажил хийгээд, компанидаа ажлыг нь хийж чаддагаа харуулчих хэрэгтэй. Гэрээний хугацаа дуусаад Монголдоо ирмэгцээ яг тэнд хийж байсан ажлаа л энд хий. Японы компаниудад ч гэсэн ингэх сонирхол бий. Яагаад гэвэл арай бага цалин єгнє. Тэндхийн арай бага цалин чинь манай хамгийн єндєр цалингаас л их байгаа шүү. Тийм учраас аль алиндаа л хэрэгтэй юм. Ингэж ажиллахын тулд Япон, Монгол улсын Засгийн газар хоорондын гэрээ байгуулъя. Та нар манайхаас мэдээллийн технологийн ажилтан ав, ер нь авч байгаа юм байна. Одоо бол 300-400 хүн ажиллаж байгаа. 300-400 хїн бага байна, энийгээ 30-40 мянга болгоё. Бид нар танайд 3 жил ажиллах дадлагажигчаа бэлдэж єгье, та нар ажилд сургаад єг. Дараа нь 30-40 мянган хүнээ буцаагаад Монгол руу хийж байсан ажилтай нь цуг явуулчих. Нэгэнт интернэт байгаа учраас тэр хүн Японд байна уу, Монголд байна уу, ямар ч хамаагүй. Ийм маягаар бэлдэх юм бол арваад жилийн дараа 100-аад мянган аутсорсингийн ажил хийх чадварлаг хүнтэй болно гэж би үзэж байна. Хямдхан аргаар шүү. Тэрнээс биш 100 мянган хүнээ Америк юмуу, Энэтхэгт сургана гэж бүтэхгүй, зардлыг нь дийлэхгүй. Тэгэхээр ажил хийнгээ сурах энэ боломжийг л харж байна.
-Мэргэжилтэн бэлтгэх бодлогод таны энэ боломж тусгагдсан уу?
-Ер нь бол 2-хон тэрбум тєгрєг л тусгагдлаа. Энэ 2 тэрбум тєгрєгийг манай Засгийн газар үр дүнтэй ашиглаад, 2000 залууг ажилтай болгож чадаж байгаа бол дараа жил бүр их боломж гарах юм.
-Аутсорсинг яриад эхлэхэд интернэтийн үнэ, хурд хоёр гарцаагүй яригдана. Интернэтийн єнєєгийн хурд, боломж нь хэзээ сайжрах вэ?
-12 сарын 15 гэхэд DWDM систем ашиглалтад орно. Хурд одоогийнхоос 4 дахин нэмэгдэж, үнэ нь 4 дахин буурна. Хурд нэмэгдэхийн хэрээр үнэ буурна гэсэн үг. Одоо єргєтгєл хийгдэж байгаа. /Ред: энэ ярилцлагыг 11-р сарын 27-нд авав./
-Латин үсэгт шилжих тухай яригдсаар байгаа. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ? Энэ бол мэдээллийн технологит хамаатай л асуудал?
-Кирилл үсэг бол манай үсэг биш. Монголын үсэг биш. Тийм учраас латин үсэгт шилжих нь зүйтэй л гэж би бодож байгаа. Хэл соёлоо хадгалж байж үндэстэн оршин тогтноно ч гэх юмуу, эсвэл хэл соёлоо үгүй хийснээр үндэстэн мєхнє гэх зэргээр олон хүн ярьдаг. Гэхдээ Кирилл үсэг бол манай хэл соёл биш.
-Єндєр технологийн талаар та юу гэж боддог вэ. Технологи хэт єндєр хєгжсєнєєс болж ахуй амьдралд томоохон єєрчлєлт гарч, сєрєг үр дагавар нь ихсэж байна гэж олон хүмүүс үзэж байна?
-Єндєр технологийн буруу биш юм. Хєгжлєє зєв авч явах нь л чухал. Хєгжил бол үнэхээр хэрэгтэй. Америкийн жишээг авъя. Дэлхийн нийт хүн амын 5 хувь нь тэнд амьдарч байгаа. Гэтэл дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-ийг ганцаараа үйлдвэрлэж байна. Монголчууд тийм болчихвол бүгдийнх нь амьдрал сайжирна. Єнєєдєр бид Америкийн нэг хүний хийх ажлыг 10-уулаа хийгээд явж байна. Тийм учраас технологийг зєв ашиглах ёстой. Єєрєєр хэлбэл хєгжлийнхєє хоцрогдлыг арилгах гол хєшүүргийг технологи гэж үзэх ёстой.
-Манай монголчууд мэдээллийн технологид амжилт олох боломжтой юу? Монголчуудын бусдаас ялгарах давуу талууд нь юу вэ?
-Дэлхийн математикийн олимпиадын сүүлийн 10 жилийн статистик байна л даа. Дэлхий дээр 200 улс байдаг гэвэл бид нар 33-т орж байгаа. Азид 9-р байрт байна, гэтэл Азид 9-с илүү улс байгаа. Ингээд бодоход толгой гайгүй байгаа юм. Бид нар жишээ нь бага үндэстэн гээд 200-д орж болно, гэтэл 33-т байгаа учраас амжилт олох боломж эндээс харагдаж байгаа. Ганцхан зєв л хєгжүүлэх ёстой. Дээр нь хэл сурах авьяас чадвартай гэж ярьдаг. Техник технологийн сэтгэлгээ єндєртэй гэдэг. Хүнээ зєв хєгжүүлж чадах юм бол амжилтанд хурдан хүрэх боломж байна. Харин хүнээ зєв хєгжүүлэхийн тулд одоо, энэ уул уурхайгаас олж байгаа, алт зэсийн гэнэтийн ашгийн татвараас олж байгаа мєнгєє л чиглүүлэх хэрэгтэй.
-Мэдээллийн технологийн сєрєг талууд гэвэл та юуг нэрлэх вэ?
-Жилдээ хэдэн сая хїн автомашины ослоос болж нас барж байна. Монголд гэхэд хэдэн зуун хүн үхэж байна. Тэглээ гээд автомашиныг хориглодоггїйтэй адил мэдээллийн технологи, интернэтийг сєрєг талаас нь болж хориглож болохгүй. Сєрєг тал гэж байгаа л даа, интернэтээр янз бїрийн юм дамжих гэх мэтээр хүүхдүүдэд сєрєг зүйл зєндєє байна л даа. Гэхдээ үүнээс болоод интернэтийг хориглож болохгүй. Үүнийг шийддэг аргууд, хамгаалалтууд байна. Ганцхан зєв хэрэглэх соёлд сургах хэрэгтэй. Баахан том кино, видео татаад л интернэтийн хурд сааруулах хэрэггүй гэх мэтчилэн интернэт хэрэглэх соёл гэж байна. Үүнийг бас сурталчилж, бүгдээрээ анхаарч чадвал мэдээллийн технологийн сєрєг тал гээд байгаа зүйлсийг багасгана л даа.
-Хэрвээ 2 тэрбум тєгрєг батлагдвал мэргэжилтэн бэлтгэхээс гадна гадаад аутсорсинг хєгжүүлэх чиглэлд зарцуулна гэж байсан. Энэ талаар?
-Гадаадын аутсорсингийг хєгжүүлнэ гэж байгаа. Гадаадын улсуудаас монголын компаниудад ажил олж авчирч єгєх, тэр замыг нээхэд ямар арга зам байна. Үүнийг л хэрэгжүүлье гэж байгаа юм л даа. Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн Газар болон Мэдээллийн Технологийн Үндэсний Парк энэ бүгдийг хийнэ.
-Технологи єндєр хєгжсєн орнуудад хүмүүс нь кибер амьдралаар илүү амьдрах болж байна. Хүнтэй уулзах, ярилцах, худалдаа хийх, хоол хүнсээ цуглуулах гээд бүгдийг гэрээсээ ч гаралгүй интернэтээр болон телефон утсаар амжуулж байна. Таны амьдралд мэдээллийн технологи ач тусаа хэр зэрэг єгч байна?
-Єгєлгүй яахав. Мэдээллийн технологи Монгол улсад туйлын хэрэгтэй. Яагаад гэвэл манайх дэлхий дээрх хамгийн сийрэг улс. Монголоос том газар нутагтай мєртлєє монголоос цєєн хүн амтай орон дэлхийд байхгүй. Геннисийн номд хүртэл орж байгаа. Тэгэхээр орон зай, цаг хугацааг товчилдог энэ мэдээллийн технологийн ачаар маш их ажил амжуулж болно, амжуулж ч байна. Жишээ нь би єнєєдєр УИХ дээр үг хэллээ. Орой нь гэртээ очоод тав таван минутын файл болгоод, сервер дээр тавьчихна. Арвайхээрт байгаа аймгийн телевиз түүнийг татаж аваад шууд телевизээр нэвтрүүлчхэж байна. Ийм шуурхай ажлыг интернэт байхгїй бол хийж чадахгүй шүү дээ. АНУ-д манай том хүү сурдаг. Том хүү маань єрєєндєє компьютертай, компьютер дээрээ камертай. Scap гэдэг програмаар бие биенийгээ хараад гэр бүлээрээ уулзчихаж байна. Дэлхийн хаана байгаа нь ерєєсєє сонин биш, ердєє хажуу єрєєнд нь байгаа юм шиг бие биеэ хараад л "чи яаж байна, наад ор дэрээ яагаад хураагаагүй байна" гэдэг ч юмуу, ойр зуурын юмаа яриад санаа тавьчхаж чадаж байна. Ийм боломжийг мэдээллийн технологи л єгч байна. Үндсэндээ энэ дэлхий дээр байгаа 6 тэрбум хүний єрсєлдєх шансыг адилхан болгочихлоо. Чи Монголд амьдарна уу, Хятадад байна уу, Орост байна уу, ерєєсєє ч хамаа алга. Ганцхан чи хэл устай, авьяас чадвартай, энэ тєрлийн ажил хийх чадалтай байхад л дэлхийн түвшинд єрсєлдєх боломжийг интернэт л єгч байна. Ийм л эрин үе ирчихлээ.
-Мэдээллийн технологийн багц хуулийг бизнесийнхэн тєрєєс нэхдэг. Энэ юу болж байгаа бол?
-Одоогийн байдлаар гар дээр ирээгүй байна. Єргєн баригдаагүй байгаа гэсэн үг.
-Манай уншигчид бол мэдээллийн технологийн чиглэлийг ерєнхийдєє мэддэг, сонирхдог, ашиг тусыг нь хүртэж байгаа хүмүүс байдаг. Гэхдээ ер нь нийт хүмүүст хандаад та юу гэж хэлмээр байна? Залууст хандаад бас юу хэлэх вэ?
-Бид нарыг оюутан байхад ийм боломж байгаагүй. Єнєєдєр мэдээллийн технологийн боломжуудыг ашиглаж єєрийгєє хєгжүүлж, ажил тєрєлтэй болох, сайн цалинтай болох, ядаж хэл сурахад маш их тус дєхєм болно. Одоо iTunes, iPod байна. iTunes дотор англи хэлний үнэгүй хичээл, зааврууд дүүрэн байгаа. Тэрийг аваад iPod-доо хийгээд сонсоод, үнэгүй англи хэл сурах боломж байна. Бас iTunes дотор University гэж шинээр нээгдсэн байсан. Тэрэнд их дээд сургуулиудын зарим хичээлийн програм тэр чигээрээ үнэгүй байна. Массачусетс-ийн Технологийн Институт гээд дэлхийн хамгийн сайн технологийн сургууль байна. Үүний бүхэл бүтэн хєтєлбєр тэр чигээрээ байж байна. Ямар ямар хичээл сонгож үзэх нь чєлєєтэй, багшийнх нь анги дотроо хичээл зааж байгаа нь видеогоороо байна. Хэлсэн үг нь, хичээлийнх нь програм, сурах бичиг нь, шалгалт єгдєг заавар боломж нь хүртэл байна. MIT /Massachusets Institute of Technology/ юу гэж байгаа гэхээр "Мэдлэг бол үнэтэй байх ёсгүй. Мэдлэг бол бүх хүнд хүртээлтэй байх ёстой" гэдэг уриа гаргаад профессоруудынхаа хичээлийг онлайнд байрлуулчихсан. "Та нар эндээс сураад ав, MIT ингэж ажилладаг. Бид ганцхан л юм єгч чадахгүй. MIT-г тєгссєн гэсэн диплом л єгч чадахгүй, бусдыг нь чєлєєтэй хэрэглэ" гээд тавьчихсан байна. Үүнтэй адил 20-30 сургууль харагдсан, АНУ-ын элит сургуулиуд бүгдээрээ байсан.
Тэгэхээр маш єргєн боломж байна. Зєвхєн єєрийнхєє сургуулийн, єєрийнхєє багшийн мэдлэгээр битгий хязгаарла. Интернэт єєрт чинь хэзээ ч байгаагүй агуу боломж єгч байна. Бид нарыг оюутан байхад ийм боломж байгаагүй. Зєвхєн багшийн заасан юманд л баригддаг байсан бол одоо дэлхийн түвшинд сэтгэх, мэдээлэл олж авах боломж байна. www.apple.com руу ороод iTunes-г суулгаж аваад, iTunes U гэдэг юм руу л ороод үзээдэх. Тэгэх юм бол маш их юм харагдана.
-Хятад улсын Далъяан хот, Энэтхэгийн Банглор хотод аутсорсингийн тєв байдаг. Манайд ийм тєв хэзээ байгуулагдах бол?
-Бид нар тєв байгуулна гээд байшин барилга барихаасаа илүү, миний түрүүчийн хэлдэг шиг хүмүүсээ 40-50 мянгаар нь ажил хийх чадвартай болгож тєлєвшүүлэх ёстой. Тэгэхийн тулд Японд дадлага хийлгэнэ гээд байгаа юм. Харин 40-50 мянган чадварлаг хүмүүстэй болчихсон хойно, тєвийн тухай ярьж болно. Тэр чинь єєрєє үйлдвэрлэлийн салбар болоод хувирчихна л даа. Аутсорсинг бол үйлчилгээний бизнес, том салбар. Бид нар уул уурхай, мал аж ахуй гэж ярьдгийн адил аутсорсинг гэдэг үйлдвэрлэлийн тухай ярьж эхэлнэ. 100 мянган хүнийг ажиллуулдаг, жилдээ хэдэн тэрбум долларын орлого олдог тийм үйлдвэрлэлийн тухай л ярина. Тийм тохиолдолд байшин барих, хот хотхон барих асуудалгүй л дээ.
-Энэ 2007 онд мэдээллийн технологийн салбар хэр амжилттай ажилласан гэж та үзэж байна? Таныхаар ямар ямар дэвшил ахиц гарсан бэ?
-За, ямар ч байсан интернэтийн хүртээмж DSL тансаг хэрэглээ байснаа больж, ердийн хэрэглээ боллоо. Хурд бол удааширалтай байгаа нь үнэн, гэхдээ хурд манайхаас хамааралгүй, харилцаа холболт дээр удаад байгаа юм билээ. Монголчууд дотроо асуудлаа шийдчихсэн гэсэн үг. Удахгүй 2-3 долоо хоногийн дараа интернэтийн хурд хүссэн хэмжээгээр нэмэгдэнэ. Аутсорсингийн ажил хийдэг компаниудын ажлын тоо єссєн. Хүний ч тоо нэмэгдэж байна. USI мэргэжлийн сургууль анх удаа байгууллаа. Хуучнаар бол компьютерийн ТМС гэсэн үг л дээ. Аутсорсингийн ердийн гүйцэтгэх ажилтан бэлтгэх юм. Саяхан Интерактив компани ERP системийнхээ нээлтийг хийлээ. Энэ бол монголын програм хангамжийн томоохон бүтээл. Одоо бас шилдэг програм хангамж шалгаруулах гэж байна. Ер нь бол хаа сайгүй мэдээллийн технологийн давуу талуудыг нийгэм єєрєє ойлгож эхэлж байна. Нєгєє "єрх бүрт компьютер" хєтєлбєр нилээн явлаа. 100 долларын компьютер худалдаж авсан эхний гурван улсын нэг боллоо. Тєсвєєс 10.000 компьютер худалдаж авна, бэлгэнд нь 10.000 ирж байгаа, Дэлхийн Зєн бас 10.000-ийг єгнє гэсэн. Ингээд 30.000 компьютер ирэх оны эхэн үе гэхэд 1-5-р ангийнхны гар дээр очих нь. Энэ бол дунд сургуулиудыг компьютержуулах том ажлын эхлэл. Наймдугаар сард тєсвийг тодотголоор 7 тэрбум 500 сая тєгрєг баталсан. Мэдээллийн технологийн англи хэл сурах сонирхолтой хүүхдүүдэд гүнзгийрүүлсэн сургалт явуулах зорилгоор баталсан юм. Одоо техник хангамжуудаа худалдаж авч байгаа.
-Нээрээ энэ сургалт ямар ямар сургуулиудад хэзээнээс явагдах вэ?
-Сургалт дараагийн улирлаас явагдаж эхэлнэ. Нийтдээ 200 гаруй дунд сургуулийг хамарна. Улаанбаатар хот болон аймгийн тєвүүдийн сургуулиудыг хамрах юм. Мєн гурван том сум орсон байгаа. Энэ нь 10 мянгаас дээш хүнтэй Хархорин, Зүүнхараа, Тосонцэнгэл гурав юм. Сая 3 тэрбум 700 сая тєгрєгєєр саяны тєсвийн тєсєл дээр УИХ-ын гишүүн Цанжид санал гаргаад Монголын бүх сургуулийг 24 цагийн интернэтэд холбох, нэг сургууль дээр ядаж 8 компьютерийн лаборатори байгуулах мєнгє баталлаа. Тэгээд дараа жилийн 9 сарын 1 гэхэд Монгол улсын бүх сургуулиуд 24 цагийн интернэтэд холбогдоно. Наана нь зургадугаар сар гэхэд шилэн кабельгүй зарим суманд шилэн кабель тавьчихна. Тэр бүгдийн бүх урсгал зардал, техник тоног тєхєєрємжийг 3,7 тэрбум тєгрєгт багтаасан байгаа. Ингээд бодоход хєдєє, хотын сургуулиудын ялгаа арилж байна. Нэгдсэн програмаар, Улаанбаатарт сайн багш байлаа гэхэд тэр багшийн хичээл зайн сургалтаар Монгол улс даяар тархах суваг нь бїрдэж байна гэсэн үг. Нэгэнт суваг нь бүрдэж байгаа болохоор сайн ажиллуулах нь л чухал. Хүүхэд хаана амьдарч байгаагаасаа үл хамаараад адилхан мэдлэг олж авдаг болно. Дараа нь хэлний хичээлийнхээ агуулгыг єєрчлєх, мэдээллийн технологийн хичээлийн агуулгыг бас єєрчлєх байх. Энэ бүгдийн бааз суурь нь тавигдаж байна.
-Хєдєє орон нутагт интернэт тавилаа гэхэд хотын захын хороолол руу интернэт байхгүй. Интернэтэд хэзээ холбох вэ?
-Хотын гэр хороололд МЦХ компанийн энгийн утасгүй айлууд байвал утасгүй интернэт л шийдэл нь болох байх даа. Утасгүй интернэтийн шийдэл дєнгєж л гарч ирж байна. Хамгийн сүүлийн үеийн шинэ технологи болох Wimax байна. Гэхдээ Wimax-ийн хэрэглэгчийн тєхєєрємж нь үнэтэй байгаа. Саяхан Samsung халаасны компьютер дотор Wimax-ийг багтаасан байна. Нэгэнт энд багтаж байгаа юм чинь ноутбүүкэнд зориулсан, дэсктоп-д зориулсан Wimax-ийн тєхєєрємжийг олноор нь үйлдвэрлээд ирэхээр үнэ нь хямдарна л даа. Тийм тохиолдолд Улаанбаатар хотод ердєє 6-хан газар Wimax-ийн антен тавихад л Улаанбаатар хот бүрэн интернэттэй болно. Хамгийн гол бэрхшээл нь хэрэглэгчийн тєхєєрємж юм. Энэ бол зєвхєн Монголын бэрхшээл биш, дэлхий нийтийн бэрхшээл байгаа. Wi-fi ч гэсэн анх хэцүү л байсан. Intel л түрүүлж орж эхний алдагдлыг хүлээж байж, одоо ердийн хэрэглээ боллоо.
-Манайд байгаа утасгүй интернэтийг жирийн айлууд тавиулахад, сарын тєлбєр нь бас л үнэтэйдээ орно. Скайтелийн оруулж ирсэн Sky¬net уул нь сарын хураамж нь 20 доллар гэхэд айлуудад бас боломжийн юм. Гэхдээ тоо нь хязгаартай орж ирээд бараг дуусчихлаа л даа. Иймэрхүү жижиг тєхєєрємжүүдээр айлуудыг хямдхан интернэтээр холбож болохгүй юм болов уу?
-Wimax буюу утасгүй интернэтийн үнийг хямдруулъя гэвэл зах зээлд бас нэгэн єрсєлдєгч оруулж ирэх хэрэгтэй л дээ. Би бол Wimax-д их найдаж байгаа. Энэ бол улсын ажил биш, хувийн компаниудын хийх ажил. Гэхдээ энэ ажил хувийн компаниудаасаа хамаарахгүй байгаа. Яагаад гэвэл Wimax-ийн хэрэглэгчийн тєхєєрємж нь олигтой хямдарч єгєхгүй байгаа юм. Сайн хямдраад, DSL модем шиг 20 доллар руу орчихвол чєлєєтэй л юм билээ.
-Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага єгсєн танд баярлалаа. Танд амжилт хүсье.
-За баярлалаа.
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
М-Си-Эс Электроникс ХХК-ийн дэд захирал Б.Жаргалсайхан: Монголын анхны компьютерийн үйлдвэр ашиглалтанд орлоо
2010 оны 5-р сарын 07, Баасан гариг | КТ
article thumbnail“Хямрал” гэдэг үг бидний чихэнд танил, дасал болоод удаагүй ч хүн бүрийн санааг зовоож байна. Харин хямралыг хүндрэл багатай даван туулахад нэмэр болгохоор монгол инженерүүд маань ур ухаанаа уралдуулж нэгэн шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулжээ. Энэхүү үйлдвэрт “MOGUL” ..
“Мобиком” корпорацийн ерөнхий захирал Д.Болор: Үнэ цэнээ залуу насандаа л бий болго, тэр чинь мөнгө
2010 оны 5-р сарын 03, Даваа гариг | Зууны мэдээ сонин
article thumbnailМонголчууд "Биеийн бөхөөр ганцыг дийлнэ. Сэтгэлийн бөхөөр мянгыг дийлнэ" хэмээх философитой ард түмэн. Энэхүү үгийн үнэ цэнэ өдгөө ч хэвээр гэдгийг "Мобиком" корпорацийн ерөнхий захирал Д.Болор сануулчихлаа. Даяаршиж буй дэлхийн улс орнууд хувь хүний хурдтай хөгжил ..
Бүх мэргэжлийн Хаан нь мэдээллийн технологи
2010 оны 4-р сарын 14, Лхагва гариг | КТ
article thumbnailЭлсэлтийн шалгалт ойртож буй энэ үед ямар мэргэжил сонгохоо шийдэж чадаагүй байгаа хүүхэд залууст болон эцэг эхчүүдэд зориулж мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “USI” компанийн ерөнхий захирал Ц.Буянцогтоотой ярилцлаа.Зууны Мэдээ сонины 2010 оны 4 ..
К.Энхболд: Боловсруулах үйлдвэр, аутсорсинг л ажлын байр үүсгэдэг
2010 оны 1-р сарын 15, Баасан гариг | КТ
article thumbnailТаны нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьсаар байгаа аутсорсингийн асуудал юу болж байна вэ. Хавтгай дэлхийн шимийг бид хэзээнээс хүртэж эхлэх вэ? Манай төрийн байгууллагууд үүнийг хийх чадваргүй байна. Энэ ажлыг хийж чадалгүй хойшлуулсаар байгаа. Би Мэдээлэл, шуудан, ..
Б.Наранхүү: Өмнө нь 60 төгрөгөөр ярьдаг байсан бусад операторууд руу одоо үнэгүй ярина
2009 оны 8-р сарын 03, Даваа гариг | КТ
article thumbnail"Жи - Мобайл" корпорацийн маркетингийн менежер Б.Наранхүү: Өмнө нь 60 төгрөгөөр ярьдаг байсан бусад операторууд руу одоо үнэгүй ярина Үүрэн холбооны үндэсний оператор "Жи-Мобайл" корпораци харилцаа холбооны салбарт үнийн шинэ бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Энэ талаар ..
Ж.Сансар: Монгол инженерийн бүтээсэн робот, батерей худалдаанд гарна
2009 оны 7-р сарын 16, Пүрэв гариг | КТ
article thumbnailМэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар: Монгол инженерийн бүтээсэн робот, батерей худалдаанд гарна Эх сурвалж: Зууны мэдээ сонин, №163/3235/Монгол робот, бүх төрлийн батерей болон угсармал компьютер үйлдвэрлэхээр судалгаа хийж байгаа тухай ..
Ж.Ихбуян: Мигма Электроникс компанийнхан ХУВЬСАЛ хийлээ
2009 оны 7-р сарын 10, Баасан гариг | КТ
article thumbnailМигма Электроникс компаний дэд захирал Ж.Ихбуян: Манайхан ХУВЬСАЛ хийлээ ICT EXPO – 2009 үзэсгэлэнд амжилттай оролцож буй Мигма Электроникс компаний дэд захирал Ж.Ихбуянтай ярилцлаа. Танай компаниас компьютерийн цоо шинэ дэвшилтэт технологийг зах зээлд нэвтрүүлж эхэлсэн ..
Э.Зоригт: Сайн цаас принтерийн эдэлгээг уртасгадаг
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnail“Таван Богд Электроникс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Зоригт: Сайн цаас принтерийн эдэлгээг уртасгадаг Зөвхөн принтер гэлтгүй хэвлэх, хувилах төхөөрөмжийн эдэлгээг уртасгадаг “Double A” бичгийн цаасны талаарх сонирхолтой бөгөөд сүүлийн үеийн мэдээллийг уншигч танд ..
Ч.Энхмэнд: Эхлээд зөвхөн тоон код дамжуулдгийг, дараа нь кирилл үсэгтэй пейжэрийг нэвтрүүлж байлаа
2009 оны 6-р сарын 16, Мягмар гариг | КТ
article thumbnailСкайнэтком компаний захирал Ч.Энхмэнд: Эхлээд зөвхөн тоон код дамжуулдгийг, дараа нь кирилл үсэгтэй пейжэрийг  нэвтрүүлж байлаа Суурин утасны шинэ оператор үйлчилгээгээ эхлүүлээд байна. Интернэт протоколд суурилсан буюу шилэн кабелиар яриагаа дамжуулж, орчин үеийн ..
Н.Дүгэрсүрэн:Виза гэдэг брэнд нэрийн ємнє хүлээж байгаа хариуцлага, шалгуур бүхэнд нь бэлтгэж байж энэ системийг нэвтрүүлэх эрхийг авч байлаа
2009 оны 6-р сарын 16, Мягмар гариг | КТ
article thumbnail Бодь Электроникс компанийн захирал Н.Дүгэрсүрэн: Виза гэдэг брэнд нэрийн ємнє хүлээж байгаа хариуцлага, шалгуур бүхэнд нь бэлтгэж байж энэ системийг нэвтрүүлэх эрхийг авч байлаа Мэдээллийн технологийн салбарт олон олон шинэлэг зүйлүүдийг хийсэн хүн манай зочноор ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох