Мэдээллийн технологийн чиглэлээр Энэтхэгт суралцагч Отгонпүрэв:
Залуу үе бол монголчуудын ирээдүй
КТ: hi
О: Аан, ашгүй ороод ирэв үүКТ: Харин тиймээ хоцрохоо шахлаа
О: За сайн байна уу?КТ: Сайн, сайн байна уу? Өөрийгөө товчхон танилцуулаач, хэзээ Энэтхэг явсан, явахаасаа ємнє хаана юу хийж байсан гээд л...?
О: За байз 1984 онд тєрсєн. 2001 онд ХБНГУ-н Берлин хотын Jules-Verne ахлах сургууль, 2002 онд 10 жилийн 20-р дунд сургууль, 2004 он хүртэл ШУТИС-д сурч байсан. 2004 оноос 2005 оны хооронд Тэнхлэг Зууч ХХК-д Мэдээллийн технологийн мэргэжилтнээр ажиллаж байсан. 2005 оны 7 сард Энэтхэгийн Пүне хотод Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр ирж компьютерийн инженерийн ангид орсон, ийм л байнаКТ: ШУТИС-д сурдаг байхдаа ажилладаг байсан уу? Эсвэл 2 жил л сурсан юм уу О: Энд тэнд жижиг газар цагаар ажилладаг байсан, хоёр жил сурч байгаад жилийн чєлєє аваад гарчихсан, тєгсєєгүй ээ
КТ: Энэтхэг улс IT-н сайн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гэсэн чамд ямар санагдаж байна, сургалтын систем нь?
О: Сургалтын систем нь Англи загвартай, манайх чинь тестийн системтэй зэрэг байдаг ш дээ. Эднийх бүх юмыг гараар хариулж бичнэ, тэр нь нэг бодлын сайн ч юм шиг нєгєє бодлын муу ч юм шиг. Эднийхийг сайн болгож байгаа ганц шалгуур нь хэтэрхий хатуу гэдэг нь л байгаа байх. Хүнд хэтэрхий их ачаалал єгнє, Хүмүүс зєвхєн тэнцэх гэж л шалгалт єгєх жишээтэй.
КТ: Сургуулиа хэзээ тєгсєх вэ?
О: Болоогүй ээ, дахиад 3 жил байна.КТ: Тэгээд шууд монголдоо ирэх үү?
О: Тэр үеийн тэнгэр л мэдэх байх даа, хэ хэКТ: Одоо чинь гадаадад сурдаг залуусаа ирэхгүй байх гэж ярьдаг ш дээ?
О: Харж байгаад боломж олдвол гадуур ажиллаж үзнэ дээ. Очихийн хувьд очно, эхлээд боловсролтой, дараа нь мєнгєтэй болж байж очих хэрэгтэй байна ш дээКТ: Одоо бодоход ШУТИС-ийн сургалтийн системд юуг нь єєрчилмєєр санагдсан бэ?
О: Тэр талаар ер нь бодож байгаагүй ээКТ: ШУТИС-д сурч байснаа Энэтхэг явсан болохоор ялгаа их байсан уу?
О: Ялгааны хувьд асар их л дээ, системээ ойлгох гэж л эхний нэг сарыг бараг алдаж байгаа юм чинь, гэхдээ яг ШУТИС-д тэрийг єєрчилвєл сайхан болно гэсэн юм бол олж харж байгаагүй, дан ганц ШУТИС ч биш бүхэл сургалтынх нь хэмжээнд л авч үзэх ёстой байхКТ: Тиймээ, би ШУТИС-д байсан болохоор л жишээ татсан юм
О: Энд надтай адилхан 84 оны хүүхдүүд МБА тєгсєж байна ш дээ. Би тэгэхэд дєнгєж инженерийн бакалавраа ч дүүргэж чадаагүй байна. Тэгэхээр ядаж л дунд боловсролын насны ялгаа гээд их юм бий.КТ: Ер нь олон орны оюутнууд байдаг уу, ямар ямар орных их байдаг вэ?
О: Тийм сүрхий биш ээ. Араб, Иран ойрхон болохоор ерєнхийдєє Ойрхи дорнод хавийн улсууд, тэгээд буурай хєгжилтэй Азиа, Африкийн улсууд, ганц нэг Солонгос, Япон оюутан сургалт нь хямдхан болохоор ирж сурдаг.КТ: Тэд тэгээд IT чиглэлээр хэр зэрэг сурч байна, сэтгэлгээний хувьд ялгаа байдаг уу?
О: Адилхан л бүгдээрээ унахдаа унаад л босохдоо босоод л явж байдаг, хэн илүү хичээл хийдгээсээ л шалтгаалдаг юм.КТ: "Дэлхий бєєрєнхий биш" номыг удаан орчуулсан уу?
О: 6 сар ямар ч байсан болсоонКТ: Та хэд бие биеэ яаж олж танилцсан юм бэ, заримтай нь нүүр тулж үзээгүй гэж би сонсож байсан?
О: Сайнбаяртай бол би одоо болтол уулзалдаж амжаагүй л яваа, бусадтай нь ямар ч байсан уулзсанКТ: Харин ч та хоёрыг илүү сайн танилууд байх гэж бодож байсан шд?
О: Анх ном орчуулах санааг би гаргаж эрх энэ тэрийг нь хєєцєлдєж байсан болохоор надаас дамжсан гэж хэлж болно. Индра, Сайнбаяр хоёрыг бол блогоор нь мэддэг байсан юм, номоо орчуулаад л хэмжээ нь барагдахаа байгаад эхлэхээр хуваамаар санагдаадКТ: Норов, Норзимаа 2-ыг?
Тэр хоёртой монголд хувийн шугамаар танилцсан юм, Сайнбаяр, Индра хоёртой л анх мэйл-р харьцаж байгаад бүлгүүдийг нь єгсєнКТ: Сайн орчуулсан байна лээ?
О: аан за баярлалаа. Гэхдээ багийнхан маань байгаагүсэн бол одоо болтол гаргаж амжаагүй ч байх байсан байж магадКТ: Номоо хаана хэвлүүлсэн бэ, орчуулж дуусаад л хэвлүүлэх хянах гээд л бусад ажил ундраа биз?
О: Тэгэлгүй яах вэ, уг нь бараг 4 сарын сүүлээр орчуулгийн ажил дууссан. Дараа нь хянах, дахин хянах энэ тэр гэж суусаар байгаад, сүүлд нь эхийг нь бэлдэх гэж бараг 7 хоног суусан, тэгээд ном маань 6 сард л гарах шив дээ. Олон хүний орчуулсан үг хэллэгийг нийтлэг болгоно энэ тэр гээд ажил их байсан.КТ: Гэхдээ л хурдан гарсан байна. Танай аав бас их тус болсон байхаа, редактор нь танай аав мєн биз дээ?
О: Мєн мєн, аав маань гол редактораар ажилласан болохоор бас түшигтэй байсан л даа. Надад орос монгол хувилбар нь аль аль нь байсан. аав маань аль алинаас нь харьцуулж байгаад хянахаар арай дээр болгоод байх шиг санагдсан. Индра маань Хятад хэлнээс орчуулсан болохоор зарим эргэлзээтэй зүйлүүдээ бас Индрагаас асуудаг байсанКТ: Орчуулах эрхийг нь яаж авсан бэ, зохиогчоос нь авсан уу?
О: Хэвлэлийн компаниас ньКТ: Авахад хэцүү байсан уу?
О: Бас нэг 2,3 сар хүлээх ажил болсоон. Хєєрхєн түгшүүртэй л юм билээ, зєвшєєрєх болов уу яах бол гэж бодсоор байтал. Анх зохиогчтойгоо харьцаад уг нь зєвшєєрєл амархан авчихсан юм, дараа нь хэвлэлийн компаниас нь авах гэж л нилээн ажил болсон. Єєрєєр хэлбэл хэвлүүлэх эрх. Зохиогчоос нь бол орчуулах эрх л авч байгаа юм чинь.КТ: Хаана хэвлүүлсэн?
О: Монголд хэвлїїлсэн. Мєнхийн үсэг-т хэвлүүлсэн, харин сайхан хэвлэсэнКТ: Би номын нээлт дээр очсон , нээлт ч бас сонирхолтой сайхан болсон шүү
О: Аан за баярлалаа. Тэрийг чинь бас зохион байгуулах гэж яаж хийхээ мэдэхгүй нэлээн юм болсон.КТ: Номын санд хийсэн чинь надад лав таалагдсан, ихэнх номын нээлт номын дэлгүүрт л болдог шд?
О: Би ч бас номын дэлгүүрт хийе гэж л бодож байсан, гэтэл номын сан бол аавын маань санаа байсан л даа. Номын их єргєє гэдэг утгаар нь.КТ: Чиний хийх юмсан биелүүлэх юмсан гэж боддог мєрєєдєл чинь юу вэ?
О: Зєндєє юм бий, хэхэ, microscale, macroscale гээд л. Macroscale-ийг нь сонсвол хүүхдийн мєрєєдєл гэнэ биз, хэ хэКТ: Өнгєрсєн зун Монголд ирэхдээ блог уулзалтыг зохион байгуулсан байх аа?
О: Нэг тийм юм хийх гэж оролдсон, тэгээд єєрєє үргэлжлээд явчих болов уу гэсэн сайн явсангүй.КТ: Гэхдээ дажгүй л болсон юм биш үү?
О: Бас яг анх санасан шиг болоогүй ч ер нь бол дажгүй болсоон. Кибер ертєнц гэдэг чинь community /Ред: бүлэг, нийгэм, оршин суух газар, тойрог/ болоод байна шүү дээ. Тэнд хүмүүс ажиллаж амьдарч нэг нэгэндээ хайрлаж дурлаж байна, үүнийг монголчуудад мэдрүүлэхэд блогчдийн үүрэг бас тодорхой хэмжээнд байх ёстой. Монголчууд бид үе үеийн иргэншлээс хоцорч єнгєрсєн ганц зууны дотор л үїн тєрєлхтєний олж авсан бүхнийг нєхєж авах гэж үзсэн. Гэтэл дэлхий ертєнц биднийг хїлээхгїй улам хурдацтайгаар хєгжєєд л байна шүү дээ. Тийм болохоор бидний хувьд тэсэж үлдэх арга бол зарим үе шатийг нь алгасаж шуудхан хєл нийлүүлэх нь л болов уу.КТ: Чинийхээр тэгээд юуг алгасаж, юутай нь хєл нийлүүлэх юм бэ?
О: Яг мэдэж бгаа хүн бий гэж үү, бүгд л ямар нэг юм хайсаар л байна ш дээ, ганц монгол ч биш. Даяарчлалийн хар шуурганд хамаг амьтан хєл толгойгоо алдах гээд байна, тэгэхээр бид эхлээд ядаж юу хайхаа мэдэх хэрэгтэй байх аа. Миний бодлоор залуу үе л монголчуудын ирээдүй байх болов уу. 80-90-ээд оны хооронд монголд тєрєлтийн үе байсан гэж уншиж байсан юм байна. Одоо хүн амын олонхи нь 20 гаран насны залуус л байгаа, бид л ирээдүйг тодорхойлно. Тэгэхээр энэ дєнгєж эхэлж байгаа залуустаа суурийг нь зєв тавьж єгєхєд л бүгд анхаарах ёстой болов уу. 2006 оны эцсийн байдлаар ч бил үү 156000 оюутан байна гэж тооцоолсон байсан, гадаадад байгаа мань мэтийг тооцдог эсэхийг бүү мэд. Гэхдээ 2 сая гаруй хүнд 150 мянга гэдэг чинь хангалттай тоо шүү. Гэтэл үүнээс гадна сургууль соёлгүй, боловсрол ямар хэрэгтэйг ч ойлгохгүй бидний үеийнхэн зєндєє л байгаа шүү дээ.КТ: Тийм шүү. Би саяхан нэг хүний блогоос уншсан. Тэр хүн танилынхаа сургууль дээр очиж л дээ, хувийн сургууль гэсэн. Тэгсэн чинь танилынх нь анги ерєєсєє гуравхан оюутантай гэнээ?
О: Тэгэхээр тэр сургалтын чанарыг сайжруулж гол нь тэр олон залууст цаашид хєлєє аваад явахад нь хэрэгтэй дэд бүтэц боломж нєхцєлийг нь л бүрдүүлж єгєх ёстой байх.КТ: Танилтай нь нийлээд 3 оюутан, инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг
О: Гэхдээ эндээс яваандаа эрүүлжих л байх гэж боддог ш дээ, олон хүний дундаас шалгараад ч юм уу. Нийт хандлага маань зєв байна гээд 10, 20 жилийн дараа жаахан гэрэлтэй ирээүїй угтах байх л гэж найдаж байна.КТ: Чи єнгєрсєн зун Монголд ирээд буцсан байхаа тийм үү?
О: аанхаанКТ: Тэгэхдээ сонин дээр гарсан ажлын зар харсан л байлгүй дээ, ямар ч компани 2-3 хэлтэй Компьютерийн єндєр мэдлэгтэй хүнийг авна гэж байгаа биз
О: хэхэКТ: Нээрээ, жаахан коммунист системтэй гээд єнєєдєр хагас цагаар хичээллэдэг гэл үү? /ред: Єнєєдєр 10-р сарын 13 буюу Бямба гариг байлаа/
О: Ер нь бол, ажлын 6 єдєртэй, коммунист ч юм шиг нийгэмтэй газар шүү дээ.КТ. Чамаас єєр монгол оюутан бий юу?
О: Байлгїй яах вэ, манай хотод 10 гаран байгаа.КТ: За ингээд дуусгах уу, сонирхолтой олон зїйлсээ хуваалцсанд баярлалаа. Би бас миний саналыг зєвшєєрєх нь үү, яах бол гэж санаа зовж байсан үү, шүү, хєєрхєн түгшүүртэй хэ хэ?
О: хэ хэ. Энийг чинь хүн унших болов уу гэдэг л байнаКТ: Заавал албаны ярилцлага байх ёсгүй, чат чинь ийм л байдаг биз дээ? Сэтгүүлээ гарахаар би чамд хэлнээ, тэгээд чамд нэгийг хадгалчнаа, чи гэрийнхэндээ хэлээд авахуулчихгүй юу?
О: тэгье тэгье, 11-р сарын хэзээгээр гарах болКТ: Эхээр, 4, 5 гэхэд гарчихна
О: Хөөх, миний тєрсєн єдєрєєр гарах юм биш байгаа даа, хэ хэКТ: Чинийх хэзээ юм?
О: 5-ндКТ: Тэгэх нь л дээ
О: За за єндєрлєх үү дээ, танилцахад таатай байлааКТ: Тэгье ээ, за баяртай амжилт хүсье
О: Чамд ч гэсэн| УИХ-ын гишүүн З.Энхболд: Газрын баялаг хязгаартай, харин оюуны баялаг хязгааргүй | Анита Хванг: Монголын МТ-ийн компаниудад алсын хараа, урт хугацааны төлөвлөлт хэрэгтэй |
|---|
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)

Таны бодол?














Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
