Япон, Америкчууд компьютер тоглоомын ертөнцөд жинхэнэ алалцаж байна. Энэ удаад Япончууд өөрсдийн сул талаа засах том үсрэлт хийжээ. Япончууд тулалдаант, адал явдлын тоглоом дээр Америкуудаас хол хоцроод байсан бол энэ тоглоом гарснаар байдал нилээн өөр болох нь ээ. Японы алдарт Capcom-н бүтээл Lost Planet: Extreme Condition тоглоомын зохиолч Кэижи Инафунэ нь өмнө нь Onimusha болон Mega Man цувралуудын зохиолч юм байна. Тоглоом нь 1-р сарын 12-нд Xbox 360 тоглуулагч дээр гарсан. Тоглоом дээр гарах гол дүрийн баатрыг Солонгосын дуучин жүжигчин Lee Byung-Hun-ээс сэдэвлэн бүтээсэн гэнэ.Тэгэхээр та энэ хүний дүрд хувилах нь дээ. Царайлаг сайхан дүр байна лээ. Энэ дүр маань онгоцны нисэгч боловч шаардлагатай бол газраар явган явж нарийвчилсан судалгаа шинжилгээ хийх үүрэгтэй хүн юм.
Тоглоомын гол дүр Вэйнь хэмээх залуу бөгөөд тэрээр эцгийг нь алсан "Ногоон нүд" хэмээх үл мэдэгдэх аварга биетийг устгахаар хайдаг. Тоглоомын E.D.N III хэмээх гаригийн дулааны энерги алдагдаж мөнх цаст, хүйтэн гариг болж хувирна. Тэр гариг үхсэн хүмүүс болон дэлбэрэх бодисоор дүүрсэн байдаг.
Тоглоомонд Вэйнь болон түүний эсрэг тал цасан дээрэмчид, болон нутгийн уугуул шавьж нар болох Акридуудыг оруулж өгсөн.
Тэрээр Ногоон нүдийг ухаан жолоогүй хайж явах бөгөөд нэгэн жижиг цасан дээрэмчдийн толгойлогч Юүри хэмээх хүнийг олж аварна. Түүний хамтрагч болох Лука болон түүний ах Рик нартай танилцана.
Тоглоомын ихэнх цаг дайн, тулаан дунд өрнөнө. Вэйнь хамгийн дээд тал нь зөвхөн 2 төрлийн буу авч явж даана. Вэйний үндсэн буу бол пулемёт бөгөөд мэдээж маш аймшигтай, аварга том дайснуудтай тулалдах учир machine gun, shot¬gun, пуужин харвагч зэрэг маш олон төрлийн зэвсэгүүдийг ашиглах хэрэг гарна.
Акридууд болох шавьж шиг амьтад хаанаас ч хамаагүй гарч ирэн довтолно.
Тоглоомын орчин маш хүйтэн учраас "Vital Suit" гэдэг хантааз өмсөхгүй байж болохгүй, харин энэхүү хантаазыг цасны дээрэмчдийг устгаснаар авах боломжтой.
Тоглоомонд лазерийн, плазм гэх алдарт зөгнөлт зэвсэгүүдийг ашиглах боломжтой.
Вэйний амь хүйтэнд хасагдах бөгөөд харин устгасан дайсны дулаан энерги болон торх дэлбэрэх зэрэгт амиа нөхнө. Тоглоомыг олон тоглогчийн горимд Online-аар тоглож болно.
Lost Planet: Extreme Condition-нь худалдаанд гарснаасаа хойш тоглоом шүүмжлэгчдээс 79%, Gamebrink-ээс 100-аас 95-н оноо, IGN-ий боломжит 10-с 8,5-н оноо, Game-Revolution-ээс B+ үнэлгээнүүдийг авчээ.
Энэ тоглоом нь одоогоор 1сая хувь борлогдсон нь тоглоом үйлдвэрлэгчдийг гайхшируулж байна.
Ингээд та орхигдсон гариг дээр онцгой байдалд ороход бэлэн үү? Таныг гайхамшигт гариг, сонирхолтой боловч хүйтэн цэвдэг уур амьсгал, төрөл бүрийн үл мэдэгдэх амьтад, орчин үеийн роботууд, галт зэвсгүүд, зөгнөлт лазер гэх мэтийн зэвсгүүд хүлээж байна. Эцэс төгсгөлгүй тулаанд урагшаа..
Зургийн галлерей:
Видео Трайлер:
| GTA San Andreas | The Sims 2 |
|---|















Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
