Harmonix Music Systems студийн бүтээл "Гитарын баатар 2" хэмээх тоглоом нь Playstation 2 тоглуулагч дээр өнгөрсөн жилийн 11-р сард худалдаанд гарсан бөгөөд 2007-н оны 3-р сард Xbox 360 дээр худалдаанд гарах юм. Guitar Hero 2 нь хөгжмийн тоглоом бөгөөд алдарт VOS, EZ2 DJ, Pump it up Exceed гэх мэт DJ болон бүжгийн тоглоомуудтай маш төстэй юм. Xbox 360 дээр энэ тоглоомыг "Mini Gibson" буюу гитаран контроллероор тоглож болох юм. Ийм контроллероор тоглосноор өөрийн дуртай аяа дарж болох гэнэ ээGuitar Hero 2-т сүүлийн үеийн алдартай дуунууд бүгд багтсан бөгөөд гитаран контроллер дээрээ дэлгэцэн дээр гарах хөгжмийн нотыг тохируулж дарснаар өөрийн жинхэнэ аяа сонсох юм. Та яг л өөрөө тоглож байгаа мэт сэтгэгдэл төрөх бөгөөд маш сайхан таашаал авна гэдгийг хөгжүүлэгчид ч, тоглож үзсэн хүмүүс ч ам нэгтэй баталж байна.
Тоглоом нь 64-н дуу агуулсан бөгөөд 40-нь хамтлаг дуучдын зөвшөөрөлтэй дуунууд юм байна. Харин тэдгээрээс 24 нь бонус амплаггед дуунууд юм. Өмнөх Guitar Hero 1 тоглоом нь тухайн үедээ маш их амжилт дагуулж ирсэн учир Guitar Hero 2-г түүний үндсэн дүрмээр бүтээсэн юм.
Career горимоор тоглоход та эхлээд өөрийн хувийн хамтлагийг байгуулах бөгөөд хамтлагтаа нэг гол гитарчныг сонгоно. Тоглоомд хэр хэцүү ая тоглож байгаа болон хир оноо авч байгаагаас шалтгаалж мөнгө олно, мөнгөөрөө мэдээж дэлгүүрээс хэрэгтэй бараагаа худалдан авах болно. Гайхалтай байгаа биз?
Харин дэлгүүрт: Гитар, Тоглолтын өмсгөл, Бонус аянууд гэх зөрөг төрөл бүрийн зүйлс худалддаг гээд бод доо. Залуус аа, та нар амьд хөгжим сонирхдог уу? Тэгвэл энэ тоглоомыг заавал тоглож үзээрэй гэж зөвлөе. Зэрлэг гоё гоё аянууд, рок хөгжим таны мэдэлд ороход тун ойрхон ирээд байна шүү.
Олон тоглогчийн горимд 2 тоглогч зэрэг тоглож болох бөгөөд энэ горим дотроо 3-н төрөл байдаг. Үүнд:
Cooperative mode: Энэ горимд нэг тоглогч нь гоцлон тоглогч, 2 дах тоглогч нь Басс болон ритм зэргийг удирдах юм. Энэ горимд 5-н нээгдээгүй басс гитар байгаа. Та хоёр хамтран нэг аяыг тоглох юм.
Face-Off mode: Энэ горим нь өөр түвшний 2 тоглогч нэг ая тоглох боломжтой.
Pro Face-Off mode: Энэ горим нь ижил төвшний тоглогчид өрсөлдөж тоглох юм.
Харин практик горим руу орж төрөл бүрийн дасгал ажиллаж өөрийн төвшнөө сайжруулж болно. Та бидний ихэнх маань гитараар тоглох чадвар муу учир нилээд их дасгал хийх хэрэгтэй болов уу.
Ингээд та тасралтгүй урсан гарч ирэх нотнуудыг тоглож чадах нь уу? Хэр санагдаж байна вэ? Миний хувьд маш сонирхолтой санагдахын сацуу нэг л чадахааргүй юм шиг хүнд харагдаж байна шүү. Гэвч сайтар практик хийснээр чадвар нэмэгдэх нь гарцаагүй.
Тоглоом дээр дэлхий дээр зарагддаг маш олон хөгжмийн зэмсэг гарах болно. Gibson, Epiphone, Kramer-ын алдарт гитарууд, сонгодог цахилгаан гитарууд таны ур чадварыг сорих болно. Та хоёрдогч хөгжимчнөөр орох бол Music Man Sting¬Ray, Gibson Thunderbird зэрэг алдарт басс гитарууд чиний мэдэлд. Тоглоом эхлэх үед 8-н дүрээс сонголт хийх боломжтой. Мэдээж чадвар чинь нэмэгдэж боломжийг нь нээх бүрт дүрээ хувцаслах, элдэв төрлөөр чимэглэх боломж бий болно. Eddie Knox, Casey Lynch зэрэг сонирхолтой дүрүүд шинээр нэмэгджээ.
Энэ тоглоомыг ихэнх шүүмжлэгчид маш сайнаар хүлээж авсан юм. Иймэрхүү явцуу хүрээний тоглоом ийм өндөр амжилтад хүрэх нь тун ховор байдаг бол Guitar Hero 2 нь 2006 оны шилдэг 10 тоглоомын 7-д орсныг та бид мэдэж байгаа.
Зургийн галлерей:
Видео Трайлер:
| Final Fantasy цуврал тоглоомын тухай | Halo 3 |
|---|















Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
