Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Програм хангамж Android ба Хөгжүүлэгчид

КТ.мн

Android ба Хөгжүүлэгчид

И-мэйл Хэвлэх PDF
kt_software_android_02Андройд гэж юу вэ?
Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг.
Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг олгосон.

Андройдын түүхийн талаар товч дэлгэрүүлье.
2005 оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк компаний үйл ажиллагааг илүү сэргээж, эрчимжүүлсэн.

Тухайн үедээ Андройд Инк нь  хөдөлгөөнт утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан боловч олонд танигдаагүй байсан бөгөөд энэ үед нь Google энэ зах зээл рүү орохоор төлөвлөж, орсон байна.

Google нь Линукс дээр суурилсан уян хатан, цаашид өөрчлөлт хийж хөгжүүлэх боломжтой хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформийг хөгжүүлэхээр Рубинээр ахлуулсан /Андройдын үүсгэн байгуулагчдын нэг тухайн үедээ Google-д шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхүү Google нь 2006 оны 12 дугаар сард гар утасны зах зээл рүү түрэн орсон байна.
1.1    Open Handset Alliance /OHA/
Open Handset Alliance нь бизнесийн салбарын Google, HTC, Motorola, Qualcomm, Samsung, LG, T-Mobile, Nvidia зэрэг 50 гаруй фирмийг багтаасан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжүүдийн нээлттэй стандартуудыг хөгжүүлэх зорилготой 2007 оны 11 дүгээр сарын 5-нд байгуулагдсан.

OHA нь Линукст суурилсан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформ болох анхны бүтээлээ гаргаж нийтэд зарласан.

2008 оны 12 дугаар сарын 9-нд Андройдын төсөлд 14 байгууллага гишүүнээр нэгдсэн. Үүнд: ARM Holding PLC, Atheros Communication, Asustek Computer Inc, Garmin Ltd, Softbank, Sony Ericsson, Toshiba Corp, Vodafone Group
1.2    Лиценз
2008 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн Андройд нь нээлттэй чөлөөт эхийг хөгжүүлэх боломжтой болсон. Google нь Apache license-тэй суурь кодыг эхлүүлэв.
1.3    Андройдын сайжирсан хувилбарууд
Андройд нь анхны эхийг гаргаснаасаа хойш хэд хэдэн сайжруулсан хувилбаруудыг гаргасан. Энэхүү сайжруулсан хувилбарууд нь үйлдлийн системийн алдаануудыг /bug/ засч, шинэ боломжуудыг нэмсэн.
Cupcake
2009 оны 4 дүгээр сарын 30-нд Андройд нь Cupcake 1.5 албан ёсны хубилбараа гаргасан. Энэхүү хувилбар нь дараахь давуу талуудтай:
  • Видео бичлэг хийх болон харах боломжтой
  • Утаснаасаа шууд YouTube-д видеогоо хуулах боломжтой. Мөн Picasa-д зургаа хуулах боломжтой.
  • A2DP Bluetooth-г дэмжинэ.
  • Тодорхой хэмжээний зайд Bluetooth-ээр автоматаар холбогдох боломжтой.
  • Дэлгэц хоорондын анимаци
  • Вэб хуудсууд хооронд copy болон paste хийх боломжтой
Donut
Donut SDK 1.6 хувилбар нь 2009 оны 9 дүгээр сарын 15-нд хэрэглээнд гарсан бөгөөд дараахь давуу талуудтай.
  • Андройдын зах зээлийг өргөтгөсөн
  • Камер, камкордер, галлирей интерфэйс зэргийг нэгтгэсэн.
  • Галлерей нь хэрэглэгч өөрөө фотогоо сонгох болон устгах боломжоор хангагдсан.
  • Дуу танигч хайлтын системтэй
  • Bookmark хайлтын системтэй
  • CDMA/EVDO, VPN, текстээс авиа болгох процесс зэргийг дэмжигч технологитой.
  • Мөн хайлтын хурд сайжирсан.
Eclair
2009 оны 10 дугаар сарын 26-нд Eclair SDK 2.0 хувилбар гарсан бөгөөд дараахь өөрчлөлтүүд хийгдсэн.
  • Техник хангамжийн хурд сайжирсан
  • Дэлгэцийн хэмжээ болон нягтшил сайжирсан
  • Хэрэглэгчийн интерфэйс сайжирсан
  • Хэрэглэгчийн шинэ браузертай болсон бөгөөд HTML5-ыг дэмждэг болсон
  • Шинэ контакт жагсаалтуудтай болсон
  • Хар цагааны харьцаа сайжирсан
  • Google Maps сайжирсан
  • Microsoft exchange-ийг дэмжих болсон
  • Дижитал zoom-тэй болсон
  • Виртуаль keyboard
  • Bluetooth 2.1-тэй болсон
Андройдын одоогийн үзүүлэлтүүд:
  • VGA, OpenGL ES 1.0-д тулгуурласан 2D болон 3D график library-тай
  • Өгөгдөл хадгалах SQLite програм хангамжтай
  • GSM/EDGE, CDMA, EV-DO, UMTS, Bluetooth, Wi-Fi технологиудыг дэмжинэ, холбогдоно.
  • SMS болон MMS мессеж бичих боломжтой.
  • Вэб браузертай
  • Java дээр бичсэн кодыг ажиллуулах боломжтой.
  • Дараахь аудио, видео медиа форматуудыг дэмжинэ. /H.263, H.264 (in 3GP or MP4 container), MPEG-4 SP, AMR, AMR-WB (in 3GP container), AAC, HE-AAC (in MP4 or 3GP container), MP3, MIDI, OGG Vorbis, WAV, JPEG, PNG, GIF, BMP /
  • Хуруу мэдрэгч, камер, GPS-ийн төхөөрөмж, магнетометр зэрэг нэмэлт төхөөрөмжүүд холбох боломжтой
  • 2009 оны 2 дугаар сараас Америкт Андройдын зах зээл илүү өргөжиж байгаа бөгөөд компьютер ашиглахгүйгээр хэрэгцээгээ хангах утсан дээр суурилсан хэрэглээний программуудыг ихээр татаж авах болсон байна. 2009 оны 12 дугаар сар гэхэд 20 000 гаруй Андройд хэрэглээний программуудыг татаж авчээ.
Техник хангамжийн хөгжүүлэлт
Андройд үйлдлийн системтэй анхны утас 2008 оны 10 дугаар сарын 22-нд нийтэд гарсан бөгөөд HTC Dream нэртэй байв.
2009 оны төгсгөл гэхэд Google-ийн Андройдийн загвар бүхий 18 утас хэрэглэгчдийн гар дээр очжээ.
Програм хангамж хөгжүүлэлт /SDK/
Анхны програм Snake game байлаа. Харин одоо Google нь Андройдерийн зах зээлд дараахь хэрэглээний программуудыг санал болгоод байна. Үүнд:
  • Google Voice
  • Спорт сонирхогчдод зориулсан Scoreboard
  • Од харах SkyMap
  • Санхүүгийн үйлчилгээнд зориулсан Finance програм
  • Газрын зураг засах үйлчилгээнд зориулсан Maps editor програм
  • Андройд календарь
  • Мөн Google Maps болон Gmail-ийг нэгтгэсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг - Мэдээллийн Технологийн Газрын вэб сайт
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Genuine XP Validation Converter
2010 оны 7-р сарын 27, Мягмар гариг | W - Like
article thumbnail letter Windows XP хэрэглэгчиддээ зориулаад "Genuine XP Validation Converter" хэмээх программыг хүргэж байна. Хэрвээ таны одоо хэрэглэж байгаа үйлдэлийн систем тань хулхи бол энэ программ танд тус болох болно. Энэ программийн ид шид нь хулхи албан ёсны лицензгүй үйлдэлийн системийг оригнал ..
Google Earth Pro 5.0.1337
2010 оны 7-р сарын 09, Баасан гариг | КТ
article thumbnailАлдарт Google Earth програмын хамгийн сүүлийн хувилбар. GPS болон 3D боломжуудыг ашиглаж болно. Crack хийгдсэн хувилбар учраас суулгасныхаа дараа янз бүрийн нэмэлт тохиргоо хийгээд байх шаардлагагүй. Суулгаад л дэлхийгээр аялаад байж дээ. google_earth_pro_5.0.1337.zip 12.39 Mb
Opera Mini 5
2010 оны 5-р сарын 06, Пүрэв гариг | КТ
article thumbnail Гар утаснаасаа вэб үзэхэд одоогоор хамгийн тохиромжтой нь Opera mini болон Opera Mobile билээ. Opera Mini-гийн 5-р хувилбар нь гараад удаагүй байгаа билээ. Opera Mini 5 дээр шинээр: - Таб (Өмнөх хувилбаруудад нэг агшинд нэг л вэб үздэг) - Хүснэгтэн speed dial (Өмнөх хувилбаруудад жагсаалт ..
Монгол Wikipedia дээр Програм хангамжийг хэрхэн тодорхойлсон байдаг вэ?
2010 оны 7-р сарын 10, Бямба гариг |
article thumbnail Програм хангамж гэдэг нь компьютертай холбоотой ойлголт юм. Үүнд хэрэглээний програмууд болон компьютерийн үйлдлийн систем орно. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компакт диск (CD) ..
Татварын тайлан гаргадаг програм хангамж
2010 оны 3-р сарын 15, Даваа гариг | КТ
article thumbnailСаяхан Мэдээллийн Технологийнхний хэлэлцүүлгээр нэгэн яриа өрнөсөн юм. Сайн байцгаана уу,Эртээр RealMon программын тухай ярилцлага өрнөж байсан. Энэ талаар хэдэн үг бичье гэж бодлоо. Миний бие RealMon-г хийж билээ. Анх Windows 2000-д зориулагдаж хийгдсэн. Windows 2000-д юникод ..
Android ба Хөгжүүлэгчид
2010 оны 1-р сарын 13, Лхагва гариг | КТ
article thumbnailАндройд гэж юу вэ? Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг.Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих ..
Google Android дээрх монгол програмууд
2009 оны 12-р сарын 23, Лхагва гариг | КТ
article thumbnailGoogle Android нь Google-ээс гаргасан шинэлэг бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн НТС болон бусад олон гар утсанд ашиглах боломжтой, Линукс дээр суурилсан үйлдлийн систем юм.  Линукс 2.6 кернел суурьтай, С/C++ хөрвүүлэгчид, SQLite мэдээллийн баазтай г.м суурь нь хүчтэй бөгөөд энд ашиглагдах ..
PlayStation 3 ба Ubuntu
2009 оны 11-р сарын 01, Ням гариг | КТ
article thumbnailӨчигдөр буюу Бямба гаригийн орой дуртай юмаа хийж баахан кайф авлаа. Өөрөөр хэлбэл эртнээс бодож байсан зүйлээ хийсэн хэрэг л дээ. Надад нэг PlayStation 3 байдаг юм. Тоглоом нь үнэтэй болохоор тэр болгон авч чадахгүй тул зүгээр л хэвтэж байдаг гэх үү дээ. Бас Blue-Ray кино монголд ..
Windows-ийг хая хая хая... Гэхдээ хашир байсан нь дээр.
2009 оны 9-р сарын 21, Даваа гариг | КТ
article thumbnailТагларч бөглөрсөн, гацсан Windows-ийг харсаар залхаж байгаа хэрэглэгчид монголд олон бий. Та тэдний нэг үү?Зөвхөн асаж дуусахыг нь хүлээхэд л 10 минут хангалттай өнгөрч байна уу? Дээрээс нь элдэв вирусүүд, Windows Geniune энээ тэрээ гээд л таны хурдыг саах зүйлс олон бий дээ. Таны ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох