Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Програм хангамж Google Android дээрх монгол програмууд

КТ.мн

Google Android дээрх монгол програмууд

И-мэйл Хэвлэх PDF
kt_software_googleandroid_0Google Android нь Google-ээс гаргасан шинэлэг бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн НТС болон бусад олон гар утсанд ашиглах боломжтой, Линукс дээр суурилсан үйлдлийн систем юм.  Линукс 2.6 кернел суурьтай, С/C++ хөрвүүлэгчид, SQLite мэдээллийн баазтай г.м суурь нь хүчтэй бөгөөд энд ашиглагдах үндсэн функц нь Java дээр хийгдсэн.  Хөгжүүлэгчид Google Android дээр Application бүтээгдэхүүнүүдийг олноор гаргаж байна.

Мэдээллийн технологий үндэсний парк Android Market дээр гар утасны програм байрлуулан амжилттай ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд судлаач Б.Батчулуун Android  Application –д суурилан PoliceLight, LeafCompass програмуудыг бүтээж хөгжүүлэлтийг хийж байна.
PoliceLight програмын танилцуулга
Энэхүү  програм нь цагдаагийн дуут дохио болон гэрэлтүүлгийг ахуйн нөхцөлд тоглоом зугаа маягаар хэрэглэхэд тохиромжтой ба тус програмыг татаж авсан хэрэглэгчдийн сэтгэл ханамж маш өндөр байна.

Програм нь Java хэл дээр бичигдсэн бөгөөд гэрэлтүүлэг, дуут дохионы олон сонголттой мөн нэмэлт боломжуудтай.

Тухайн програмыг 2009 оны 11 сарын 12-нд  Android Market дээр үнэгүй байрлуулсан ба 2009 оны 11 сарын 14 өдрийн байдлаар 77670 удаа татагдсан байна.

PoliceLight програмд хэрэглэгчдийн өгсөн үнэлгээний статистикийг доор үзүүллээ.
kt_software_googleandroid_1

kt_software_googleandroid_2

kt_software_googleandroid_3

kt_software_googleandroid_4

kt_software_googleandroid_5
LeafCompass програмын танилцуулга
Энэхүү  програм нь ертөнцийн зүг чиг заагч програм ба зүг чигийг англи монголоор хэлдэг.

Зураглалын хувьд хэрэглэгчийн сонирхол татах үүднээс усан дээр навч байрлуулж, дээр нь зүү тавьсан ба энэ нь амьдралаас сэдэвлэсэн учраас сонирхол татахуйц болж чадсан.

Програм Java хэл дээр бичигдсэн ба байгалийн дуу чимээ сонсогдох бөгөөд сонирхолтой болгох үүднээс шавьж, амьтад нисэж байгаагаар бүтээсэн. Програмын дууг хаах, нээх болон нэмэлт сонголтуудтай.

Тухайн програмыг 2009 оны 11 сарын 12-нд  Android Market дээр үнэгүй байрлуулсан ба 2009 оны 11 сарын 14 өрийн байдлаар 639 удаа татагдсан байна.

LeafCompass програмд хэрэглэгчдийн өгсөн үнэлгээний статистикийг доор үзүүллээ.
kt_software_googl_01

kt_software_googl_02

kt_software_googl_03
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (1)Add Comment
...
бичсэн craving1 , 2010-01-31-ны 15 цагт бичигдсэн.
nice nice android OS -n talaar medeelel baival niitleed bgaarai. ene OS-n talaar medeelel mash chuhal heregtei bn. Bolj ogbol Application Game hiih talaar nom ch bsan bolno

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Genuine XP Validation Converter
2010 оны 7-р сарын 27, Мягмар гариг | W - Like
article thumbnail letter Windows XP хэрэглэгчиддээ зориулаад "Genuine XP Validation Converter" хэмээх программыг хүргэж байна. Хэрвээ таны одоо хэрэглэж байгаа үйлдэлийн систем тань хулхи бол энэ программ танд тус болох болно. Энэ программийн ид шид нь хулхи албан ёсны лицензгүй үйлдэлийн системийг оригнал ..
Google Earth Pro 5.0.1337
2010 оны 7-р сарын 09, Баасан гариг | КТ
article thumbnailАлдарт Google Earth програмын хамгийн сүүлийн хувилбар. GPS болон 3D боломжуудыг ашиглаж болно. Crack хийгдсэн хувилбар учраас суулгасныхаа дараа янз бүрийн нэмэлт тохиргоо хийгээд байх шаардлагагүй. Суулгаад л дэлхийгээр аялаад байж дээ. google_earth_pro_5.0.1337.zip 12.39 Mb
Opera Mini 5
2010 оны 5-р сарын 06, Пүрэв гариг | КТ
article thumbnail Гар утаснаасаа вэб үзэхэд одоогоор хамгийн тохиромжтой нь Opera mini болон Opera Mobile билээ. Opera Mini-гийн 5-р хувилбар нь гараад удаагүй байгаа билээ. Opera Mini 5 дээр шинээр: - Таб (Өмнөх хувилбаруудад нэг агшинд нэг л вэб үздэг) - Хүснэгтэн speed dial (Өмнөх хувилбаруудад жагсаалт ..
Монгол Wikipedia дээр Програм хангамжийг хэрхэн тодорхойлсон байдаг вэ?
2010 оны 7-р сарын 10, Бямба гариг |
article thumbnail Програм хангамж гэдэг нь компьютертай холбоотой ойлголт юм. Үүнд хэрэглээний програмууд болон компьютерийн үйлдлийн систем орно. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компакт диск (CD) ..
Татварын тайлан гаргадаг програм хангамж
2010 оны 3-р сарын 15, Даваа гариг | КТ
article thumbnailСаяхан Мэдээллийн Технологийнхний хэлэлцүүлгээр нэгэн яриа өрнөсөн юм. Сайн байцгаана уу,Эртээр RealMon программын тухай ярилцлага өрнөж байсан. Энэ талаар хэдэн үг бичье гэж бодлоо. Миний бие RealMon-г хийж билээ. Анх Windows 2000-д зориулагдаж хийгдсэн. Windows 2000-д юникод ..
Android ба Хөгжүүлэгчид
2010 оны 1-р сарын 13, Лхагва гариг | КТ
article thumbnailАндройд гэж юу вэ? Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг.Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих ..
Google Android дээрх монгол програмууд
2009 оны 12-р сарын 23, Лхагва гариг | КТ
article thumbnailGoogle Android нь Google-ээс гаргасан шинэлэг бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн НТС болон бусад олон гар утсанд ашиглах боломжтой, Линукс дээр суурилсан үйлдлийн систем юм.  Линукс 2.6 кернел суурьтай, С/C++ хөрвүүлэгчид, SQLite мэдээллийн баазтай г.м суурь нь хүчтэй бөгөөд энд ашиглагдах ..
PlayStation 3 ба Ubuntu
2009 оны 11-р сарын 01, Ням гариг | КТ
article thumbnailӨчигдөр буюу Бямба гаригийн орой дуртай юмаа хийж баахан кайф авлаа. Өөрөөр хэлбэл эртнээс бодож байсан зүйлээ хийсэн хэрэг л дээ. Надад нэг PlayStation 3 байдаг юм. Тоглоом нь үнэтэй болохоор тэр болгон авч чадахгүй тул зүгээр л хэвтэж байдаг гэх үү дээ. Бас Blue-Ray кино монголд ..
Windows-ийг хая хая хая... Гэхдээ хашир байсан нь дээр.
2009 оны 9-р сарын 21, Даваа гариг | КТ
article thumbnailТагларч бөглөрсөн, гацсан Windows-ийг харсаар залхаж байгаа хэрэглэгчид монголд олон бий. Та тэдний нэг үү?Зөвхөн асаж дуусахыг нь хүлээхэд л 10 минут хангалттай өнгөрч байна уу? Дээрээс нь элдэв вирусүүд, Windows Geniune энээ тэрээ гээд л таны хурдыг саах зүйлс олон бий дээ. Таны ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох