Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Програм хангамж PlayStation 3 ба Ubuntu

КТ.мн

PlayStation 3 ба Ubuntu

И-мэйл Хэвлэх PDF
kt_niitlel_ps3_01Өчигдөр буюу Бямба гаригийн орой дуртай юмаа хийж баахан кайф авлаа. Өөрөөр хэлбэл эртнээс бодож байсан зүйлээ хийсэн хэрэг л дээ. Надад нэг PlayStation 3 байдаг юм. Тоглоом нь үнэтэй болохоор тэр болгон авч чадахгүй тул зүгээр л хэвтэж байдаг гэх үү дээ. Бас Blue-Ray кино монголд бараг байхгүй болохоор ашиглалт байхгүй. Гэхдээ интернэт дээрээс Ubuntu суулгаж болдог тухай олж уншсанаас хойш үүнийг хийж үзэхийг хүсээд л яваад байсан юм. Завдал болохгүй нилээд удсан.

Тэгээд ажил дээр байсан Ubuntu 9.04-ийн install дискийг авчраад суулгаж үзэхээр боллоо. Баасан гариг л даа. Тэгсэн PS3-ийн System Settings рүү орсон чинь Install Other OS гээд цэс байна аа. Орчуулалба Өөр ҮЙЛДЛИЙН СИСТЕМ суулгах гэх юмуу даа. Түүн рүү орсон чинь PS3-ийн хатуу дискийг форматлаж өөр үйлдлийн систем суулгах тусгай Partition гаргах ёстой гэж байна. Уухайн тас за л гэлээ. Тэгээд Formar Utility цэс рүү орж Quick Format хийчихлээ. Хэт их яарснаас болоод хэдэн тоглоомын Save байсныгаа тэр чигт нь хусаад хаячихлаа. Дүүрч ээ дүүрч. GTA IV, Devil May Cry 4, FallOut 3, Army Two, Assassins Creed гэх мэт нилээн хэдэн тоглоомын Save байсан юм.

Тэгээд форматлаад "Өөр үйлдлийн системд зориулж 10GB-ийг бэлдэх" гэсэн сонголтыг хийж бэлтгэлээ. Минийх 80GB-ийн багтаамжтай л даа.

Ингээд дахин Install Other OS цэс рүүгээ орсон боловч суулгах үйлдлийн систем алга гэх юм. Ингээд л тэр өдрийн ажил дуусаа.

Маргааш нь буюу Бямба гаригт ажил дээрээ очиж байгаад судалж үзлээ. Тэгсэн Ubuntu-ийн install дээр нэмж 1, 2 файл нэмдэг юм байна. Тэрийг нь PS3 нь таньж авдаг бололтой. Тэгсэн угаасаа над мэт шиг туршлагагүй хүмүүст зориулаад бэлэн iso файл байна аа. Тэрнийг нь татаж аваад CD дээр задлаад биччихлээ. Хаширлаад 9.10 болон 8.10 гэсэн 2 хувилбарыг хоёуланг нь татаж аваад бичсэн юм. Нэг нь л 600-700MB том файлууд л даа. (Ингэж хаширласан нь тун зөв болсон доо)

9.10 гэдэг нь Ubuntu-ийн хамгийн сүүлд гарсан шинэ хувилбар юм.

Тэгээд гэртээ ирэхдээ бас л хаширлалаа. Би чинь олон жил програмист хийсэн, дээр нь олон жил компьютертай ноцолдож байгаа болохоор тооцоолоогүй зүйл гарахыг сайн мэднэ. Тэгээд ч PS3 болон Ubuntu хоёр чинь хоорондоо нийцгүй, хүчээр нийлүүлж байгаа шүү дээ. Ингээд юмыг яаж мэдэхэв гээд ажлын компьютерийнхаа USB гар, notebook-ээ G-Mobile-ийн EVDO модемын хамт авлаа. Өөрөөр хэлбэл элдэв юм болвол интернэттэй байх гэж тэр шүү дээ. (Бас л хэрэг болсон)

Гэртээ ирэнгүүтээ л 9.10 CD-ээ хийгээд уншууллаа. Шинийг нь суулгачих санаатай. PS3 уншиж байна аа. Гялс нэг юм уншаад Restart хийж байна. Бас интернэт дээр байсан зааврын дагуу PS3 дээрээ "Өөр үйлдлийн системээр эхлүүлэх" гэсэн сонголтыг хийлээ. Ингээд унтарч ассаны дараа царай муутай пингвиний зураг гарч ирээд тэс өөр DOS шиг л командууд гарч ирж байна. Нөгөө  сайхан PS3-ийн тансаг интерфэйс байхгүй шүү.

kt_niitlel_ps3_02За ингээд л асуудал эхэллээ дээ. Бараг 4 цаг гаруй ноцолдсон. Ubuntu чинь командын мөрөөр явдаг юм байна. Тэр командуудыг нь мэдэхгүй болохоор тэгээд л таг. Гарч байгаа текстүүдийг нь анхааралтай унших хэрэгтэй юм билээ. kboot: гэж гарч ирээд л курсор анивилзчихна. Тэгэхээр ямар нэг юм бичиж Enter дарах хэрэгтэй болж байгаа биз. Тэгсэн Install хийхийн тулд Install эсвэл Expert гэж бичих ёстой гэдгийг арай чүү ялгаж уншлаа. Тэгээд эхний удаад Install хийгээд явсан юм. Хэлээ асуугаад, орноо сонгоод, цаг хугацаагаа тааруулаад, install-оо хийгээд их дажгүй явж байлаа. Гэтэл Select Software гэдэг юм нь гүйж байснаа 6% дээр очоод гацчихсан. 20-оод минут хүлээгээд нэмэргүй. Тэгээд л нөгөө CD-ээ хийгээд л 8.10-аа ч хийгээд л түмэн янзаар л үзлээ. 9.10 нь угаасаа болохгүй, 8.10 нь нөгөөх дээрээ очоод дахиад л гацчихна! 9.10 нь live CD ч гэнэ үү, тэгсэн "Live CD-нээс хэрхэн суулгах вэ" гээд асар нарийн заавар бүхий guide байгааг сүүлд олж харсан. Live CD гэдэг нь шууд CD дээрээсээ ажилладаг Ubuntu юмуу даа.

Тэгээд арга ядаад байснаа гэнэт Expert сонголт байсныг саналаа. Тэрүүгээр нь туршаад үзэхээр шийдсэн юм. Тэгсэн Expert нь маш олон задалж элдэв юм асууж байна. Заримыг нь сайтар уншиж байгаад заримыг нь зүгээр л таамгаар сонгосоор байгаад яваад дуусгалаа. Бурхан минь гэж.. Гэхдээ бас 2 дахиж явсан даа.

Интернэт дээр хүмүүсийн бичсэн байсан шиг Ubuntu суулгахад их хэцүү, их уддаг гэж байсан нь аргагүй үнэн юм билээ.

Тэгсэн асуудал дуусаагүй л байна лээ. Эхлүүлээд орсон боловч DOS-ийн орчин шиг л орчинд ороод байх юм. Нөгөө сайхан график интерфэйс хаачсан бэ? Бүү мэд.

Тэрлүүгээ яаж орох юм бол?? Тэгээд л help гэж бичээд командуудыг нь харсан боловч мэдэх юм нэг ч алга. Exec гээд нэг байна аа. Тэрийг нь бичээд ямар ч нэмэргүй.

Гайхшаа бараад notebook дээрээ дахин очиж гадаадын форумууд харлаа. Ашгүй над шиг байдалд орсон нэг нөхөр бичсэн байна. Тэгсэн түүнд нь хариулжээ. Бурхан минь аймшигтай сонин код бич гэсэн байгаа юм даа. Та тэр кодыг харах уу?

Тэгсэн би түлхүүр үгээ зөв сонгож чадахгүй болохоор буруу хайгаад хий дэмий баахан тэнэсэн. Бараг цаг гаруй тэнэсэн дээ.
-PS3 Ubuntu convert to graphic
гэх мэтээр хайсан болохоор тэр шүү дээ.

Тэгж тэгж миний одоо байгаа хэсэг бол Shell гэдэг, энэ нь график интерфэйсгүй яг л DOS шиг интерфэйс юм байна гэдгийг ойлголоо. Бас одоо бол хайлт хийхдээ PS3 гэдэг үг оруулаад хэрэггүй юм байна, энэ бол зөвхөн Ubuntu-тай холбоотой асуудал юм гэдгийг гадарлалаа. Тэгээд дээрээс нь нэмж миний хүсээд байгаа график орчныг GUI (Graphic User Interface) гэдэг юм байна гэдгийг мэдэж авлаа.

Ингээд л Swich from shell to gui гэдэг бичлэг бүхий форум олсон юм. http://ubuntuforums.org/showthread.php?t=703835 хаяг дээр байгаа.

Хариулт:
Did you install the server version? If you did, then you need to install a desktop so you would have GUI. (Та сервер хувилбарыг суулгасан юм уу? Тэгвэл GUI ашиглахын тулд Desktop-ийг суулгах хэрэгтэй)

sudo apt-get update
sudo apt-get install ubuntu-desktop
sudo dpkg-reconfigure xserver-xorg
sudo /etc/init.d/gdm start

Өөрөөр хэлбэл би Expert горимоор явж байхдаа тэрхүү Desktop-ийг нь алгасчихсан бололтой. Тэгэхээр одоо Desktop суулгах ёстой болж байна. Аймаар командууд байгаа биз. Үүнийг хэрхэн цээжлэх билээ. Тэгээд цаасан дээр харж бичиж байгаад PS3 дээрээ очин эхнээс нь бичлээ.

sudo apt-get update бичээд Enter дарахад нилээн юм гүйж байснаа суулгахад бэлэн болж байгаа бололтой. Дараагийн мөрийг бичээд Enter дарсны дараа "Та график суулгах гэж байна. Үүнд 2GB гаруй зай хэрэгтэй гэж байна." Yes гээд л Enter дарлаа. Ёстой түмэн юм гүйсэн дээ. Бараг цаг гаруй гүйсэн байх. ТВ-ээ үзэж байгаад HDMI дээр тавиад харахад л явж л байна. Аймаар. Битгий гацчихаасай л гэж залбирч байлаа. Тэгж тэгж нэг юм дууслаа. Үлдсэн 2-ыг нь бичээд л Enter дарсны дараа нөгөө үзэсгэлэнтэй Ubuntu-ийн өнгөлөг шар дэлгэц гараад ирлээ. Бас их гоё дуу дуугарч байна. "Баяр хүргэе! чи суулгачихлаа", гэж форумуудын төгсгөлд бичсэн байсан шиг л юм боллоо доо.

Ubuntu их гоё юмаа. Firefox, Мэйлийн програм, чат, видео тоглуулагч, жижиг тоглоомууд, openoffice зэрэг хэрэгцээт програмууд бүгд бэлэн суучихсан. Тэгээд бас бүх техник хангамж, дэлгэц зэргээ өөрөө таниад бүгдийг нь тохируулчихсан байх юм. Ёстой гайхалтай. Миний дэлгэцийн нягтрал 1688x964 (16x9) гэсэн харьцаатай байналээ.

Ингээд л дажгүй гоё компьютер гэрт гэнэт гараад ирдэг байна шд. Одоо гэрт notebook байлгах шаардлагагүй боллоо.

Миний дараагийн хийх алхам бол гэртээ байнгын интернэт сүлжээтэй болох. (Манай байранд хараахан ороогүй байгаа юм) Түүнийгээ PS3-таа холбоод л дэлхийтэй холбогдоно доо. (Үүнийг хийхээрээ дахин бичнэ ээ.)

Харин нэг асуудал гарсан нь эргээд яаж PS3 руугаа орох вэ? Одоо бол асаагаад л шууд Ubuntu ажиллачихна. Тэгсэн kboot: boot-game-os гэж бичих ёстой гэнэ. Даанч тэрийг нь бичихээр Error Can't change boot гэсэн алдаа гараад байх юм. Тэгсэн энэ алдаа бас гардаг бололтой. Ашгүй нэг залуу бичсэн байна.
fixed it...
for those that this could help though...
cycle power first (turn off switch on back for 2 minutes, turn back on), then hold power button force loading ps3 os. that should do the trick.
Миний ойлгосноор "араар нь унтраагаад 2 минут хэртэй бол. Тэгээд эргээж асаа. Гэхдээ асаадаг товчоо дарсан чигээрээ байгаарай. Тэгвэл PS3-ийн үйлдлийн систем ажиллах болно" гэжээ. Одоо очиж үзнэ дээ. Тэгээд BioShock гээд тоглоомоо үргэлжлүүлж тоглоё байз. Энэ бол аймшиг, адал явдал, буудалцаан, сэтгэн бодох, нууцлаг зүйлсийн учрыг олох, амьд үлдэх гэх мэт олон төрөл жанрыг хослуулан үнэхээр гайхамшигтай мундаг тоглоом байна лээ. Тоглож дууссаны дараа солих хүн байвал захиалгаа өгөөрэй хө..
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (16)Add Comment
...
бичсэн Almas , 2009-11-01-ны 04 цагт бичигдсэн.
Эхэндээ ч нэг тиймэрхүү байх тал байдаг. Гэхдээ 2-3 хоногийн дараа жинхэнэ гайхамшгийг мэдрэх болно доо :D

Тэвч итгэ хүлээ
Тэгвэл чи ялна гэж линуксыг л хэлсэн юм шиг байгаа юм.
аливаа зүйлд ялалт байгуулъя гэж бодож байвал дараах 3 зарчмыг мөрдөж байгаарай гэж нэг хүн захиж билээ:
1. тэвчээр
2. тэвчээр
3. тэвчээр
гэж :D

Сайн ажиллаж ээ :) Наад урт тушаалуудыг чинь тэгээд яваандаа цээжилчихдэг юм дөө ;-) Тэгээд л хүмүүсийн хажууд терминал нээж байгаад л аймар хакер шиг л гараа нүдэж гарна шүү дээ. Терминал дээр яг ажиллаад сурчихвал илүү амар, илүү их боломжтой байдаг :D

Бас SONY PS-ынхаа энэ боломжийг хаах сураг дуулдаад байсан уу үгүй юу? Тэгвэл ч онцгүй л байна даа...

Уг нь наад boot-г чинь бол dualboot тохируулдаг юм байгаа л байх. Playstation ubuntu dual boot г.м google-дээд үзвэл яах бол.

www.dusal.net
...
бичсэн Reader , 2009-11-01-ны 06 цагт бичигдсэн.
Ene bolomjiig Sony ali hediin haasan. Uuruur helbel suuliin uyeiin PS3 Other OS suulgaj bolomjgui.

Sony mungu hemneh shaardlagatai baisan uchraas uuniig hassanaa medegdsen yum.
...
бичсэн Т.Жаргал , 2009-11-02-ны 02 цагт бичигдсэн.
Өө хөөрхий, хэзээнээс эхлээд хаачихаа вэ?
...
бичсэн TuRuu01 , 2009-11-02-ны 09 цагт бичигдсэн.
bi bas ps3 tai ldaa tegeed togloom ni aimar unetei gej yanaa smilies/sad.gif( tgeed dragonball assasin creed prince of persia genji fair en ter geed neg hedhen togloomtoi tgeed ubuntu suulgahaar yadgiin zgr pc shig boldog um uu? ps3 iin togloom iig yaj ps3 tee suulgah ve? heleed uguuch
...
бичсэн Т.Жаргал , 2009-11-02-ны 10 цагт бичигдсэн.
Сайн уу? Төрөө,
Ubuntu суулгахаар тэгээд л компьютер л гэсэн үг. Ubuntu гэдэг чинь Windows XP-тэй л адилхан үйлдлийн систем юм. Тэгэхээр үнэндээ PS3 чинь нилээн хүчтэй компьютер л байгаа биз дээ.
Ubuntu ихэнх зүйлсээрээ Windows XP-ээс юугаараа ч дутахгүй. Бүр илүү. Гэхдээ Windows-ийн ихэнх програмууд түүн дээр ажилладаггүй нь л том дутагдал нь юм. Гэхдээ нийтлэг програмууд бүгд бий. Хамгийн гол нь өөрийн гэсэн өөр програмууд байдаг юм. Жишээ нь бид Windows XP дээр Office 2007 гэсэн багц програм ашигладаг байхад Ubuntu дээр энэ чинь OpenOffice.org гэсэн багц програм байдаг юм. Тэр нь бидний дассан Office-оос зарим юмаараа дутуу, зарим юмаараа илүү байх жишээтэй.
...
бичсэн Т.Жаргал , 2009-11-02-ны 10 цагт бичигдсэн.
PS3-ийн тоглоомыг одоогоор PS3-т нь суулгах боломжгүй. Харин Prince of Persia-аа GTA IV, Devil May Cry IV гэсэн 2 тоглоомын аль нэгээр солих уу?
...
бичсэн OLdo , 2009-11-03-ны 04 цагт бичигдсэн.
Жаргал админ сайн юмаа чи. сурах юм ч их байгаа юм байна даа чамаас. Нийтлэл чин дэлгэрэнгүй сайхан болжээ
...
бичсэн КТ , 2009-11-03-ны 06 цагт бичигдсэн.
Сайн уу? Олдоо,
КТ болон бусад уншигчид танд туслахдаа үргэлж баяртай байх болно.
...
бичсэн msg , 2009-11-04-ны 14 цагт бичигдсэн.
Za bi sayhan japanas playstation 3 avlaa tegsen mongol ireed zalgah gesne 100v baidag yah uu ta nar yaj hereglej bn daa shiljuulegch hereglej bn gaduur baidag 5000 tugtugnii shiljuulegch zalgaval her naidvartai bn tuslaach nadad. Nadad bas 4 togloom bn 1. Devel May Cry4, 2. Metazgeatsozid 4, 3. fifa08 axxaxaxa 4. Bladestorm bn daa
...
бичсэн КТ , 2009-11-05-ны 12 цагт бичигдсэн.
Шилжүүлэг хэрэглэж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Гэхдээ дажгүй биз дээ. MetalGearSolid-ийг чинь тоглоомоор сольж авъя..
...
бичсэн Boken , 2009-11-15-ны 16 цагт бичигдсэн.
Та маш гоёо нээлт хиисэн юм байна таны цаашлын ажилд чиь өндөр амжилт хүсье
...
бичсэн luchino , 2009-11-23-ны 16 цагт бичигдсэн.
bi ch bas hagas buten saind yag iim yum bolson
...
бичсэн КТ , 2009-11-24-ны 01 цагт бичигдсэн.
Хүндэт Luchino,
Тун сайн байна. Та одоо Ubuntu-аа хэрхэн ашиглаж байна вэ? Тэр талаараа яриач хө. Миний хувьд ашиглалт тун муутай байна.
...
бичсэн bishga , 2010-05-31-ны 12 цагт бичигдсэн.
sain baitsgaan uu nadad ta bugdees asuuh olon asuult bn nadad zobolgoo ogch tuslaach
1.lunix deer herhen program suulgah be / windows orchn i/ er n suudag um uu
2.lunix deer herhen partition hubaah be partitionaa hubaagaad uildlin system ajilhad belen bolohod mini hubaasan partition haana bgaa n medegdehgui um aa
3.ubuntu er n bol hurdan ajilgaatai um aa gehdee neg l sain ajillaj chadahgui bn husseneeree terminal hicheel oruulch boloh uu
...
бичсэн КТ , 2010-06-02-ны 01 цагт бичигдсэн.
1. Windows орчны програмууд суухгүй байх аа. Зөвхөн өөрийнх нь програмууд суух байх. Хар мянган л програм байдаг юм билээ.
2. Сайн мэдэхгүй юм.
3. За энэ талаар судалъя.
...
бичсэн bishga , 2010-06-05-ны 05 цагт бичигдсэн.
sain baitsgaan uu ? ta bugded ene odriin mend .
sudo apt-get update
sudo apt-get install ubuntu-desktop
sudo dpkg-reconfigure xserver-xorg
sudo /etc/init.d/gdm start / suljeenees olj suulgan gedeg asuudaltai um aa ???? suuliin 3 kamandiig download hiij chadahgui bn duslaach ???? hundetgesen bishga

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Genuine XP Validation Converter
2010 оны 7-р сарын 27, Мягмар гариг | W - Like
article thumbnail letter Windows XP хэрэглэгчиддээ зориулаад "Genuine XP Validation Converter" хэмээх программыг хүргэж байна. Хэрвээ таны одоо хэрэглэж байгаа үйлдэлийн систем тань хулхи бол энэ программ танд тус болох болно. Энэ программийн ид шид нь хулхи албан ёсны лицензгүй үйлдэлийн системийг оригнал ..
Google Earth Pro 5.0.1337
2010 оны 7-р сарын 09, Баасан гариг | КТ
article thumbnailАлдарт Google Earth програмын хамгийн сүүлийн хувилбар. GPS болон 3D боломжуудыг ашиглаж болно. Crack хийгдсэн хувилбар учраас суулгасныхаа дараа янз бүрийн нэмэлт тохиргоо хийгээд байх шаардлагагүй. Суулгаад л дэлхийгээр аялаад байж дээ. google_earth_pro_5.0.1337.zip 12.39 Mb
Opera Mini 5
2010 оны 5-р сарын 06, Пүрэв гариг | КТ
article thumbnail Гар утаснаасаа вэб үзэхэд одоогоор хамгийн тохиромжтой нь Opera mini болон Opera Mobile билээ. Opera Mini-гийн 5-р хувилбар нь гараад удаагүй байгаа билээ. Opera Mini 5 дээр шинээр: - Таб (Өмнөх хувилбаруудад нэг агшинд нэг л вэб үздэг) - Хүснэгтэн speed dial (Өмнөх хувилбаруудад жагсаалт ..
Монгол Wikipedia дээр Програм хангамжийг хэрхэн тодорхойлсон байдаг вэ?
2010 оны 7-р сарын 10, Бямба гариг |
article thumbnail Програм хангамж гэдэг нь компьютертай холбоотой ойлголт юм. Үүнд хэрэглээний програмууд болон компьютерийн үйлдлийн систем орно. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компакт диск (CD) ..
Татварын тайлан гаргадаг програм хангамж
2010 оны 3-р сарын 15, Даваа гариг | КТ
article thumbnailСаяхан Мэдээллийн Технологийнхний хэлэлцүүлгээр нэгэн яриа өрнөсөн юм. Сайн байцгаана уу,Эртээр RealMon программын тухай ярилцлага өрнөж байсан. Энэ талаар хэдэн үг бичье гэж бодлоо. Миний бие RealMon-г хийж билээ. Анх Windows 2000-д зориулагдаж хийгдсэн. Windows 2000-д юникод ..
Android ба Хөгжүүлэгчид
2010 оны 1-р сарын 13, Лхагва гариг | КТ
article thumbnailАндройд гэж юу вэ? Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг.Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих ..
Google Android дээрх монгол програмууд
2009 оны 12-р сарын 23, Лхагва гариг | КТ
article thumbnailGoogle Android нь Google-ээс гаргасан шинэлэг бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн НТС болон бусад олон гар утсанд ашиглах боломжтой, Линукс дээр суурилсан үйлдлийн систем юм.  Линукс 2.6 кернел суурьтай, С/C++ хөрвүүлэгчид, SQLite мэдээллийн баазтай г.м суурь нь хүчтэй бөгөөд энд ашиглагдах ..
PlayStation 3 ба Ubuntu
2009 оны 11-р сарын 01, Ням гариг | КТ
article thumbnailӨчигдөр буюу Бямба гаригийн орой дуртай юмаа хийж баахан кайф авлаа. Өөрөөр хэлбэл эртнээс бодож байсан зүйлээ хийсэн хэрэг л дээ. Надад нэг PlayStation 3 байдаг юм. Тоглоом нь үнэтэй болохоор тэр болгон авч чадахгүй тул зүгээр л хэвтэж байдаг гэх үү дээ. Бас Blue-Ray кино монголд ..
Windows-ийг хая хая хая... Гэхдээ хашир байсан нь дээр.
2009 оны 9-р сарын 21, Даваа гариг | КТ
article thumbnailТагларч бөглөрсөн, гацсан Windows-ийг харсаар залхаж байгаа хэрэглэгчид монголд олон бий. Та тэдний нэг үү?Зөвхөн асаж дуусахыг нь хүлээхэд л 10 минут хангалттай өнгөрч байна уу? Дээрээс нь элдэв вирусүүд, Windows Geniune энээ тэрээ гээд л таны хурдыг саах зүйлс олон бий дээ. Таны ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох