Улаанбаатар хотын агаарын бохирдлын 90% нь гэр хорооллоос, 6% нь дулааны цахилгаан станцууд, 3% нь авто тээврийн хэрэгсэл, 1% нь нам даралтын халаалтын зуухнуудаас болж байна. Хамрах талбайн хувьд ч гэр хороолол нь хотын орчны бохирдлын үндсэн эх үүсвэр болж байна гэж судлаачид үзжээ. Улаанбаатар дээд сургуулийн багш Б.Дэнсмаа холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хотын утааг багасгах технологийн судалгааг хийснээ бидэнд ирүүлжээ. Үндэслэл сайтай, шийдлийг тодорхойлсон энэхүү нийтлэлийг Компьютер Таймс сэтгүүл дэмжин нийтэллээ. ОЮУНЫ ХОМСДОЛ УТААНААС БОЛДОГ
Манай хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөлийн шалтгаанд амьсгалын замын өвчлөл тэргүүлж байна. Тухайлбал, 1994- 2000 онуудын хооронд агаарыг бохирдуулагч бодисын нэг болох уушигны багтраа үүсгэгч, уушигны хамгаалах механизмыг алдагдуулагч хүхрийн ислийн агаар дахь хэмжээ 2.25 дахин, амьсгалын замын эд эрхтнүүдийг гэмтээн гуурсан хоолойн багтраа, амьсгалын замын архаг өвчлөлийг нэмэгдүүлэгч азотын ислийн хэмжээ 1.78 дахин нэмэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс бага насны хүүхдийн цусан дахь хар тугалгын босго хэмжээг 10 мкг/дл (1 децилитрт 10 микрограмм) гэж тогтоосон хэдий ч сүүлийн үеийн судалгаагаар энэ хэмжээнээс бага байхад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, оюуны хомсдолд хүргэж болох тухай мэдээ байдаг. Гэтэл Улаанбаатар хотод 2006 онд хийгдсэн судалгаагаар хүүхдийн цусанд агуулагдах хартугалганы дундаж хэмжээ 16.5 мкг/дл байгаа бөгөөд хүүхдэд ой тогтоолт буурах, анхаарал сулрах шинжүүд илэрч буйг тогтоогоод байна. Энэхүү судалгаа нь гэр хорооллын айлыг цахилгаан халаалтын системийг цагийн горимд оруулаж өгснөөр бага ч гэсэн утгааг багасгах, хэрэглэгчийн эдийн засгийн хувьд хэмнэлтэй болгох гол зорилготой юм.СУДАЛГАА Улаанбаатар хотын хэмжээнд нийт 135 мянган гэр хороолол жилдээ 600 мянган тонн нүүрс, 480 гаруй мянган шоо метр мод түлж, 80 гаруй мянган авто машин нь жилдээ 780 мянган тонн бензин, түлш, дулааны 3 цахилгаан станц нь жилдээ 3.6 сая тонн, 200 гаруй том оврын халаалтын зуух 1 сая гаруй тонн нүүрсийг шатааж агаар орчныг их хэмжээгээр бохирдуулж байна.
Нүүрс хэрэглэгчид Жилд /тонн/ СО2 ялгаруулалт
135 мянган гэр хороолол 600000 780000.122
200 гаруй том оврын халаалтын зуух 1000000 1300000.203
5 ДЦС 3934885 5115351.3
Зурагт, Гэсэр сүм, 100 айл, долоон буудал, 1, 3, 4, 11, 12, 13-р хорооллууд нь агаарын бохирдлын идэвхтэй бүсэд ордог. Эдгээр газруудад, ялангуяа өглөөний 7-9 цагийн хооронд агаарын бохирдол оргил цэгтээ хүрч, битүү манан үүсдэг. Хот маань дөрвөн уулаар хүрээлэгдсэн хонхор хотгор газарт байрладгаас салхи хоёр чиглэлтэй. “Мөргөлдсөн утаа” агаарт удаанаар хоргодох үедээ тоос нь туул голын мөсөн дээр бууснаар голын ус бохирдоход нөлөөлдөг байна. Агаарын бохирдол хамгийн бага газар бол Хандгайт ажээ. Агаарын бохирдлоос гарах дараах аргууд байдаг. Үүнд:
1. Шахмал түлш, Нам даралтын зуух, Цахилгаан станцад фильтер суурилуулах
2. Гэр хорооллын болон галлагаатай аж ахуй нэгжүүдийг дулааны шугаманд холбох
3. Дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлэх, Нүүрс хэмнэх замаар бохирдлыг багасгах/ дулаалга сайтай байшин, цахилгаан хаалалтын системийг ашиглах / гэх мэт
АГААРЫН БОХИРДЛООС ХЭРХЭН ГАРАХ ВЭ?
Бидний ойрын хугацаанд харьцангуй бага зардлаар хэрэгжүүлж чадах, хамгийн хялбар аргуудын нэг нь яах аргагүй цахилгаан халаалт бөгөөд шөнийн цагт үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх үүднээс гэр хорооллын халаалтад зориулах нь хамгийн оновчтой хувилбар юм.Эрчим хүч үйлдвэрлэл, дамжуулалт, хуваарилалт, хэрэглээ
3’934’885.6 тонн нүүрснээс Үйлдвэрлэл Дотоод хэрэглээ Сүлжээнд Техникийн алдагдал Зүй бус алдагдал Өдрийн хэрэглээны хувьд зүй бус алдагдал /төг/ Шөнийн хэрэглээний хувьд зүй бус алдагдал /төг/
Цахилгаан 3027700кВт.ц 20% 24287000 кВт.ц 15% 8.80% 18117757 10124629
Дулаан 5200000Гкал 2.10% 5100000 Гкал 3%
Хүснэгтэд үзүүлснээр бид жилд хамгийн багадаа 10 сая төгрөг зүгээр л цацдаг байна. Шөнийн цагаар цахилгааны хэрэглээ эрс буурах нь цахилгаан станцуудын хэвийн ажиллагаанд нөлөөлөхөөр барахгүй түүний эвдрэл, элэгдлийг ихэсгэх магадлалтай. Харамсалтай нь цахилгаан станцыг дуртай цагтаа унтрааж асаах, ачааллын багасгах зэрэг нь хүндрэлтэй үйл ажиллагаа юм. Эндээс шөнө, өдрийн ачааллыг тэнцүүлж өгвөл эвдрэл, элэгдэл нь багасаж манай улс өчнөөн хүч хөрөнгө хэмнэх билээ. Орон сууц болон гэр хорооллын айл өрхийн дулааны жилийн хугацаанд гарах зардлыг харъя.
Орон сууц Гэр хороолол
Орон сууц Жилд дулаан зарцуулах үнэ /төг/ Үнэ
/Төг/ Үнэ
/Төг/
1 өрөө, 16м2 38160 Ердийн зуух 40000 Бүрэн шаталлтай зуух 70000
2 өрөө, 41м2 97785 5 тонн нүүрс 350000 3 тонн нүүрс 210000
3 өрөө, 58м2 138330 3.5 шоо метр мод түлж 35000 2 шоо метр мод түлж 25000
385000 305000
Эдийн засгийн тооцоо:
1. Улаанбаатар хотод 135 мянган тооны өрх гэр хороололд байдаг2. Нэг машин нүүрс(5 тонн): 400000 ₮
3. Нэг Халаагч+ удирдлагын төхөөрөмж ойрлоцоогоор 180000₮
4. Цахилгаан 1Квт = 68₮, шөнийн тоолууртай бол 38₮
5. Өдөр, шөнийн тоолуур 45000₮
6. Цахилгаан халаалтын системийг цагийн горимтой холбох төхөөрөмж үнэ 30000₮ - 50000₮
Нэг айл 24 цагаар 2Квт-н төхөөрөмж ашиглахад 48Квт-/26+18/Квт (13 цаг өдрийн, 9 цаг шөнийн тарифаар = 26x68+18*34 = 2380₮). 5 сарын турш хүйтэн байдаг гэж тооцвол (150 хоног * 1758)=357000 ₮ -г өрх бүр халаалтын зардалд зарцуулах нь. Тэгвэл бидний цагийн горимд оруулж өгснөөр энэхүү зардлыг 2 дахин багасгах боломжтой юм.
13 цаг өдрийн 5 сар хүйтэн
/13 цаг өдрийн/ Шөнийн 9 цаг 5 сар хүйтэн
/шөнийн 9 цаг/
2кВт 884₮ 132000₮ 612₮ 91800₮
3кВт 1324₮ 198600₮ 918₮ 137700₮
ТЕХНИК ХАНГАМЖ, ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ХЭСЭГ
Халаалтын системийн хувьд ямар ч цахилгаанаар халдаг халаалтын ситем, болон цахилгаан тень, цахилгаан зуухыг цагийн горимд шилжүүлж системийг тавьж болно. Манай оронд 2 төрлийн халаалтын систем одоогоор орж ирээд байна.- Оросод Галан хэмээх тогоор ажилладаг бичил халаагуурыг цэргийн зориулалтаар анхлан гаргасан ба арилжааны зорилгоор ашиглах болсон. Монголд “Тасума” ХХК 2007 онд энэ халаагуурыг оруулж ирсэн. Хэрэв танай гэр, байшин 30 ам метрийн доторх талбайтай бол “ТАСУМА” компани цахилгаанаар ажилладаг нам даралтын зуух тохирно. Үнэ нь 216.000 төгрөг. Энэ тогоо нь цахилгаанаар ажиллаж 2-7 Квт/ц чадалтай (гэрт бол 2Квт байхад хангалттай).
- “Зуун найман суварга” компани шалны усан халаалтын систем, “Минж-Занд” компани халдаг шал санал болгож, ам метрийг нь 50 мянган төгрөгөөр худалдаж байгаа. АНУ-ын “Женерал электроникс” компаний патенттай. Бүтээгдэхүүний гадна талыг сансарт нисэх онгоцны гадаргууг хийдэг материалаар хийсэн. Дулаан дамжуулах маш сайн технологитой учир усыг дээд тал нь 80 градус хүртэл халаах чадалтай. Энэхүү төхөөрөмжийг 2008 оны 9 сараас эхлэн Монголд оруулж ирсэн. Зай бага эзэлдэг 27х5см, хүнд нь 1.3кг, халуун ус болон дулаан хадгалах нэмэлт төхөөрөмж угсрах шаардлагүй, аюулгүй, байгаль орчинд сөрөг нөлөгүй төхөөрөмж юм.
Цагийн горимд холбох төхөөрөмжийн давуу тал нь:
- Эрчим хүчний зүй бус алдагдлыг буруулах
- Энэхүү цагийн горимд холбох төхөөрөмжийг ямар ч цахилгаанаар халаадаг халаагуурт хэрэглэж болно.
- Агаарын бохирдлыг буруулна.
- Үндсэн хуулиар олгосон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ та эдэлнэ
Харин энэхүү нийтлэлийг уншсанаар та амьдралдаа хэрэгжүүлэх эсэхээ тунгааж нэг бодоорой.
Улаанбаатар дээд сургуулийн багш Б.Дэнсмаа
| Social Media ба Social Network-ын ялгаа | Монголчууд Хятадын вэбүүдийг хакерджээ |
|---|
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (5)

...
бичсэн Зочин , 2009-07-29-ны 06 цагт бичигдсэн.
бичсэн Зочин , 2009-07-29-ны 06 цагт бичигдсэн.
Бодит амьдрал дээр яг тэгэж хямд гардаггүй ш дээ. Бүхэл сарын турш цахилгаанаар халаахад 100,000 гаран төгрөг болж байна лээ. Тэгээд тэгэж халаасан мөртлөө сайн халаад байгаа юм байхгүй. Яагаад гэхээр хамгийн их утаа гаргадаг гэр хороололруугаа тогны хүч муу байдаг. Зарим хэсгээр бүр юун халаагч ажиллуулах, зурагтаа үзэж чадахгүй газар зөндөө л байна. Бүгд байрных шиг сайхан байдаг бол сайхан л байна.
...
бичсэн Зориг.Э , 2009-11-21-ны 06 цагт бичигдсэн.
бичсэн Зориг.Э , 2009-11-21-ны 06 цагт бичигдсэн.
Болохгүй байна бүтэхгүй байна гэхээсээ илүү ийм төрлийн судалгаа хийсэн хүмүүсийнхээ ажлыг дэмжээд өгвөл уул нь их зүгээр юм. Тэгэж байж бид энэ утаанаас салж чадна. Зүгээр сууж болохгүй ээ залуусаа !
Дашрамд хэлэхэд Б.Дэнсмаа нь Улаанбаатарын Их Сургуулийн багш
Дашрамд хэлэхэд Б.Дэнсмаа нь Улаанбаатарын Их Сургуулийн багш
...
бичсэн КТХС , 2009-12-11-ны 09 цагт бичигдсэн.
бичсэн КТХС , 2009-12-11-ны 09 цагт бичигдсэн.
Сайн байна уу үнэхээр гоё нийтлэл болжээ.Монгол хүн бүр уншаасай гэж хэлмээр байна.Багшаа амжилт хүсье.
...
бичсэн tumen , 2010-01-10-ны 06 цагт бичигдсэн.
бичсэн tumen , 2010-01-10-ны 06 цагт бичигдсэн.
та бүхэн хаана ямар тооцоо хийвээ. сайн ойлгохгүй байна. наад халаалтын системийг тодорхой мэдмээр байна. сонирхож байна.
...
бичсэн гэрэлgua , 2010-01-31-ны 09 цагт бичигдсэн.
бичсэн гэрэлgua , 2010-01-31-ны 09 цагт бичигдсэн.
за тийн гэсэн, чиний судалгаа шал худлаа. Хүний бэлэн юм ашиглачихаад бас өөрийн гэчихжээ. Наадах чинь аль дээр Хүмүүсийн амьдрал сонины хэддүгээр дугаар гэдгийг санахгүй байна нэг дугаарт А.Бадамжав гэдэг хүний гаргасан санаа. Тэр зуухнуудын тухай ч гэсэн бүгд л тэр хүний л анх бичиж нийтлүүлсэн юм байна шдээ. Дашрамд хэлэхэд Бадамжав гуай одоо бурхан болсон. Тэглээ гээд чи түүнийг нь ашиглачихаж байгаа юмуу. Өөдгүй амьтан бэ чи.
Таны бодол?














Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
