Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд Нийтлэл Цөмийн хаягдлын саармагжуулалт ба шийдэл

КТ.мн

Цөмийн хаягдлын саармагжуулалт ба шийдэл

И-мэйл Хэвлэх PDF
xaygdalӨнөө цагт цөмийн хаягдлыг саармагжуулах нь хүмүүн төрөлхтний хувьд үнэхээр санаа зовоосон асуудал болж байна. Нэлээдгүй улс орон цөмийн зэвсэг эзэмшиж, цөмийн туршилтууд хийж байгаагаас гадна дэлхий даяарх олон тооны цөмийн цахилгаан станцын лиценз-зөвшөөрөлд заагдсан үйл ажиллагаа явуулах хугацаа нь дуусгавар болоход ойртсоор ... Уг асуудал сүүлийн үед монголчууд биднийг ч тойроогүй ...УИХ-ын гишүүн Д. Энхбатын анхааруулгаар Твиттер - Twitter дэх хэсэг монгол залуус энэ тухай мэдээлэл авч “Монголд цөмийн хаягдлыг булшилж болохгүй” - No Nuclear Waste in MGL гэдэг дээр санал нэгдээд байна.
Эрх баригчдын үг
Энэ оны 6-р сарын 19-ний өдөр 56 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан УИХ-ын чуулган дээр “Цөмийн хаягдлыг орчин үеийн өндөр технологи ашиглан булшлах” сэдвээр санал хураах үеэр УИХ гишүүд маань маш их бужигнасан бололтой. Жишээлбэл гишүүн Д. Энхбат “... Цөмийн хог хаягдлыг зарим улс орон өөрийн нутгаар дамжуулахгүй гэдгээ мэдэгдэж, зарим нь оролцохгүй гэж байна...” хэмээж тус асуудлыг зөвшөөрч болохгүй гэдгээ илэрхийлэв. Энэ үеэр гишүүдийн зарим нь зөвхөн өөрийнхөө ураны хог хаягдлыг гэж тодорхой зааж өгөх хэрэгтэйг хэлж байсан бол гишүүн Г. Занданшатар “Экспортлосон ураныхаа хаягдлыг буцааж авчраад булшлах гээд байгаа юм шиг болчихоод байна” хэмээж байв. Тэгтэл 6-р сарын 26-ны өдрийн байдлаар УИХ-ын чуулганаар зөвхөн олборлолтын явцад гарсан хаягдлыг боловсруулах гэж бүрхэг заагаад орхилоо. Яагаад огт булшлахгүй гэж тогтоол гаргаж болоогүй юм бол доо? Мөхөс миний бодлоор Монгол улсын маань хувьд цөмийн хаягдал булшилж, бусдын хогийн сав болж тоглох нь үнэхээр зохисгүй асуудал… За өчүүхэн миний үзэл ч яахав, гэтэл цөмийн боловсруулалтын явцад ялгарах хаягдал гэдэг нь ердийн л нэг хог хаягдал огтоос ч биш, асар аюултай эд гэдгийг төрийн түшээдүүд маань ойлгож л байх ёстой доо (зүгээр л нэг орчуулагч ухаантай би, жирийн монгол залуус ойлгоод байхад тэдэнтэй бид ямар зүйрлэгдэх юм биш)!!!
Тиймээс цөмийн хаягдлын тухай өөрийн олж мэдсэн зүйлсээс уншигч та бүхэнтэй товчхондоо хуваалцхаар шийдлээ (миний бие тус салбарын мэргэжилтэн биш болохоор үг хэллэгийн алдаа гаргасан байх аваас оюунлаг уншигч та өршөөн соёрхоно уу?!):
Цөмийн хаягдлын тухай
Цөмийн хаягдлыг ерөнхийдөө “доод түвшингийн” болон “дээд түвшингийн” гэж хоёр ангилдаг юм байна. Цөмийн “доод түвшингийн” хаягдалд цөмийн тогооны өндөр цацраг идэвхт хэсгүүдтэй харьцах материалууд (ж.нь хөргөх усны хоолой бас цацраг идэвхт туяанаас хамгаалах өмсгөл зэрэг) мөн түүнчлэн цацраг идэвхт эмчилгээ, рентгенд хэрэглэдэг эмнэлэгийн хаягдал ордог юм байна. Цөмийн “доод түвшингийн” хаягдлыг саармагжуулахад харьцангүй хялбар билээ. Цөмийн доод түвшингийн хаягдал дэх цацраг идэвхийн түвшин харьцангүй бага, цацраг идэвхт изотоп-уудын хагас задралын үе нь харьцангүй богино байдаг. Тэрхүү доод түвшингийн хаягдлыг 10-50 жил тусгай нөхцлөөр хадгалах аваас түүн доторх цацраг идэвхт изотоп-ууд задарч, үүнээс хойш тус хаягдлыг ердийн хог хаягдал шиг хаяж болдог гэнэ.
Нөгөө нэг нь бол цөмийн “дээр түвшингийн” хаягдал бөгөөд үндсэндээ цөмийн тогоо буюу цөмийн зэвсгийн гол цөмөөс нь гаргах материал юм байна. Тус хаягдалд хуваагдлын урвалын үр дүнд үүсэх ураан, плутон гэх зэрэг өндөр цацраг идэвхт элементүүд ордог. Цөмийн “дээр түвшингийн” хаягдал дэх ихэнх цацраг идэвхт изотоп-ууд маш их хэмжээний цацраг тусгадагаас гадна хагас задралын үе нь туйлын урт удаан (заримых нь 100’000 жилээс ч урт) юм. Улмаар тус хаягдал орчин тойрондоо аюул учруулахааргүй цацраг идэвхийн түвшинд хүрэхэд нэлээд урт хугацаа шаардагддаг гэсэн үг. Цөмийн “дээр түвшингийн” хаягдалыг дараах аргуудаар сармагжуулах оролдлого одоогоор хийгдэж байгаа юм байна. Үүнд:
  • Богино хугацааны хадгалалт: цөмийн хэрэглэгдсэн түлшний цацрагт идэвхийг багасгахын тулд тус аргыг хэрэглэнэ. 10-аад жил хадгалах нь цацраг идэвхийг нь даруй 100 дахин багасгадаг юм байна. Цацраг идэвхт материал үзүүлэх функцийн төлөвөөр задардаг, иймээс цацраг идэвхийн багасалт эхний 10 жилийнхтэй адилаар дахиад 100 жилийн хадгалалтыг шаарддаг билээ. Юутай ч дор хаяж 10 жилийн хугацаанд цөмийн хаягдлыг хадгалах нь зүйтэй гэж үздэг. Цацраг идэвх нь багассанаар тус хаягдлыг цааш нь саармагжуулах буюу тээвэрлэх бололцоог нээж өгдөг. Богино хугацааны хадгалалтын дараа цөмийн хаягдлыг хувиргалт эсвэл урт хугацааны хадгалалтын аль нэг рүү шилжүүлдэг юм байна.
  • Урт хугацааны хадгалалт: Өндөр цацраг идэвхт хаягдлыг бодит хэмжээгээр багасгах аргууд байдаг хэдий ч зарим (буюу үнэндээ бүх) цацраг идэвхт хаягдал эцсийн эцэст урт хугацааны хадгалалтанд орох ёстой. Урт хугацааных гэхээр мянга мянган жилийг хамрах хадгалалт гэсэн үг. Тиймээс цацраг идэвхт хаягдлыг үнэхээр аюулгүй булшилсан гэдгийн геологи болоод цаг хугацааны баталгааг гаргах нь залшгүй чухал билээ. Өөрөөр хэлбэл ямар нэг гэнэтийн бус осол буюу золгүй явдал, өш хонзогнолын үйл ажиллагаа, эсвэл геологийн идэвхжлийн улмаас тэрхүү цөмийн хаягдал орчин тойрон руугаа задарч гойжихгүй гэсэн баталгааг бүрэн гаргах ёстой гэсэн үг. Үүнд санамсаргүйгээр ухаж ил гаргах, цацраг идэвхт материалыг хор хөнөөлт зорилгоор ашиглахыг зорьсон этгээдийн гарт орж ил гарах, тус хаягдалд бохирдсон ус дэлхийн усны эх үүсвэрт нэвтрэх, мөн түүнчлэн газар хөдлөлт буюу геологийн бусад идэвхжлүүдийн үр дүнд ил гарах (үнэн хэрэгт үүнээс ч олон жишээ татаж болно) зэрэг багтана. Үүн дээр нэмээд хэлэхэд, аюулгүй байдлыг сахих шаардлагатай гэх тэр хүгацаа үнэхээр урт удаан тул тэр хооронд хадгалж агуулах газрын зохион бүтээгчид нас бараад зогсохгүй улс орнууд, тэр байтугай “орчин үеийн ертөнц” хүртэл буурах, хэд дахин хувиран өөрчлөгдөх болзошгүй. Жишээ авахад Египетийн Эзэнт гүрнээс хойш дөнгөж 3000-хан жил өнгөрч байхад өндөр цацраг идэвхт зарим нэг хаягдал аюулгүй болтлоо задрахад 20’000 жил шаардлагатай гээд бод доо.
Цаашилбал, тус хаягдлын нэгээхэн хэсгийг плутони болоод урааны хуваагдлын урвалаас (олонхдоо албаар шахуу) үүсгэгдэх дайвар болох актинид элемент байдаг нь илүү ноцтой асуудал билээ. Үүний учир гэвээс эдгээр элемент нь өндөр цацраг идэвхтэй байгаад зогсохгүй маш хортой юм. Плутони л гэхэд орчин цагт мэдэгдэх аливаа химийн элемент дотроос хамгийн хортойн эгнээнд ордог. Одоогийн байдлаар сансар огторгуй, далайн ёроол, түүнчлэн газрын гадаргын геологийн тогтворт давхраг зэргийг урт хугацааны хадгалах газарын хувьд ашиглах боломжтой байгаа юм.
  • Хувиргалт гэдэг нь нэг элементийг нөгөө рүү хувиргахыг хэлнэ. Цацраг идэвхт хаягдлыг саармагжуулахад хувиргалтын зорилго бол хагас задралын үе нь урт, цацраг идэвх өндөртэй элементүүдийг хувиргаад хагас задрал богинотой, цацраг идэвх нь арай л бага тийм элемент болгох явдал билээ. Орчин үед өндөр түвшингийн цацраг идэвхт хаягдлыг хувиргах хоёр арга замыг хэрэглэж байна.
Үүнд А) түргэн цөмийн реактор - энэ нь түргэн урвалжуулагч реактор гэсэн үг, цөмийн тогооноос үүсгэгдсэн дайвар бодис эсвэл цөмийн зэвсгийн түлш болох плутонийг тус реактор дотор хэрэглэж, улмаар ураан болон бусад цацраг идэвх багатай хаягдал болгодог юм байна. Тэгэхлээр эндээс дайвар болж гарч байгаа элементүүдийн изотоп нь хагас задралын үе богинотой болох нь энэ хувиргалтын гол ач холбогдол юм. Б) олон төрлийн элементээс тогтсон реактор - тус реактор өндөр түвшингийн цацраг идэвхт аливаа хаягдлыг бүрэн шахуу хувиргах боломжтой гэж үздэг. Ерөнхий үйл явцыг нь тайлбарлваас, реактор доторх түлшийг нейтроноор бөмбөгдөж, ингэснээс нейтронууд цацраг идэвхтэй их хэмжээний элементүүдийг задлан энерги үүсгэх юм. Тус энергийг эргүүлээд задлах үйл явцад шаардлагатай нейтроны эх үүсвэрийн эрчим хүчээр хэрэглэнэ. Мэдээж үүний үр дүнд (нейтронуудыг эх үүсвэр болох) тодорхой хэмжээний өндөр түвшингийн цацраг идэвхт хаягдал бас л үүсгэгдэх боловч хэрэглэгдэн зарцуулагдсан хаягдалтай харьцуулбал тэр нь багахан хэмжээтэй байх бөгөөд тэрхүү багахан хаягдлыг дараа нь удаан хугацааны хадгалалтанд оруулах шаардлагатай.
Эцэст нь...
Уншаад үзэхэд энэ асуудал нэлээд төвөгтэй зүйлшиг надад санагдсан юм. Ялангуяа урт хугацаагаар хадгалах тэр арга үнэхээр эрсдэл ихтэй, монголчууд бидэн шиг хариуцлагагүй, санаа амар нөхдүүдэд үнэхээр тохирохгүй, хэрэглэж боломгүй зүйл шиг л мөхөс надад бодогдож байна. Уншигч та харин өөрийн дүгнэлтээ гаргаарай ... Дээр дурдсанчлан Твиттер дэх хэсэг хэсэг монгол залуус, миний биеийг багтаагаад, “Монголд цөмийн хаягдлыг булшилж болохгүй” - No Nuclear Waste in MGL гэдэг албан бус хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм. Зөвхөн Твиттер бус бусад бүх боломжтой цахим зайнд тус уриаг бид нийтэлсээр байгаа бөгөөд энэ хөдөлгөөнд таныг ч бас оролцоосой гэж хүсч байна.
Монгол улс маань энх орших болтугай!
Эх сурвалж: http://dreamsandreality.blog.banjig.net
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Сайтыг замаас нь Redirect хийх нь
2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг | КТ
article thumbnailСайт руу google-ээс зочин орохоо больчихож. Нэг л хачин санагдаад явчихлаа. Тэгээд google дээр КТ-ийн сайттай холбоотой үгүүдээр хайлт хийж үзлээ. Тэгсэн сайт ч бараг гарч ирсэнгүй. Тэгээд ганц нэг гарч ирж байгаа дээр нь дарахаар шал өөр сайт руу ороод байх юм. Тэр орж байгаа нь ..
ICT Expo 2010-ын онцгой хэсгүүд
2010 оны 5-р сарын 16, Ням гариг | КТ
article thumbnailҮзэсгэлэнг үзэж амжаагүй хүмүүстээ зориулаад хамгийн онцгой хэсгүүдийг нь тайлбарын хамт бэлтгэн хүргэж байна.Үзэсгэлэнг зохион байгуулагчид нилээд их бэлдсэн нь олон зүйл дээрээс харагдаж байна лээ. Үүний нэг нь ирсэн зочдыг хөгжөөх үүднээс төрөл бүрийн хамтлаг ..
ICTA Expo 2010 зургууд
2010 оны 5-р сарын 16, Ням гариг | КТ
article thumbnail2010 оны Экспо үзэсгэлэнгийн тухай зургуудыг танд зориулан толилуулж байна. Ямар нэгэн тайлбаргүйгээр үзнэ үү.
ICT Expo 2010 дээр компаниуд тохижилтоо хийсний дараа
2010 оны 5-р сарын 16, Ням гариг | КТ
article thumbnailӨмнө хэлсэн ёсоор Экспо үзэсгэлэнд оролцсон компаниудын тохижилтын ажил хэрхэн хийгдсэнийг танд харуулахыг хүслээ.Ер нь жилийн жилд компаниуд их сайхан оролцдог. Тэр тусмаа томхон компаниуд мундаг мундаг тохижилт хийдгийг очиж үзсэн хүмүүс бүгд мэдэх биз ээ.Ингээд 2 ..
Expo 2010 ба Нээлтийн өмнөх зургууд
2010 оны 5-р сарын 14, Баасан гариг | КТ
article thumbnailИх нээлтийн өмнө компаниуд ямаршуухан байгаа вэ?Бүгд л засварын болоод тохижилтын ажил хийж байгаа харагдана лээ.Ялангуяа томхон аж ахуйн нэгжүүд нүсэр тохижилт хийдгийг бид мэднэ шүү дээ. Тэдний Өмнө/Дараах гэсэн байдлаар зураг авахаар төлөвлөсөн юм.Ингээд нээлтийн ..
PS3-ыг Wireless сүлжээнд холбосон нь
2010 оны 4-р сарын 11, Ням гариг | КТ
article thumbnail letterМанай байранд шилэн кабелиуд орсноор миний хувьд шинэ үе эхэлж байна. Сонгож сонгож Magicnet-ийн шилэн кабелийг тавиуллаа. Уул нь өмнө нь Sky C&C тавиулсан боловч тэднийд нэг том дутагдал байгаа нь илэрсэн юм. Дотоодын вэбүүдэд маш удаан хандаж байлаа. Уул нь 256kbps тавиулсан л ..
Нэтээр богино хугацаанд баяжигсад
2010 оны 3-р сарын 31, Лхагва гариг | М.Цогзолмаа
article thumbnail Дэлхийг аалзны шүлс мэт хэрсэн интернэт улам тэлсээр байгаа тул атар газар зөндөө. Чухам энэ атар газарт шангаа татаж, шинэ санаагаа амжилттай хэрэгжүүлбэл асар их ашиг олно гэдгийг интернэтийн ачаар баяжсан эдгээр залуус сайн мэднэ. Уншигч та ч гэсэн мөнгөөр халгин ..
Та өөрийнхөө iPhone –ийг Yoyo –оор цэнэглэх боломж
2010 оны 2-р сарын 27, Бямба гариг | Б.Амарсайхан
article thumbnailБид нарны энергиэр гар утас цэнэглэгчийг мэддэг билээ, харин одоо тэдгээрийг түр хойш тавиад өөр нэг цэнэглэгчтэй танилцъя. Та Yoyo гэдэг тоглоом мэднэ гэдэгт итгэлтэй байна. Шведийн зохион бүтээгч Peter Thuvander Yoyo тоглоомон дээр үндэслэж нэгэн цэнэглэгчийг зохион бүтээжээ.  ..
Энгийн компьютерийн гарыг шилээр хийх нь
2010 оны 2-р сарын 28, Ням гариг | Б.Амарсайхан
article thumbnailМаш олон компьютерийн гар байдаг. Хэвийн хуванцар төрлийн гарнууд бас түүнчлэн уян хатан резинэн бүрхүүлтэй гар ч байдаг. Харин энэ бол ер бусын материалаар бүтээгдсэн гар юм, шилээр. Яаж ямар ч товчлуургүй гараар юм шивэх вэ? ямар асуудалгүй гар маань хөдөлгөөн мэдрэгч ..
Маш том iPod –н кофены ширээ
2010 оны 3-р сарын 01, Даваа гариг | Б.Амарсайхан
article thumbnailApple корпорацийн iPod, iPhone, iPad зэрэг бүтээгдэхүүн дэлхий нийтэд танигдсан, чанартай олны хүртээл болсон маг сайн бүтээгдэхүүнүүд билээ. Тиймээс ч эдгээрийг дуурайсан, эдгээрт зориулсан бүтээгдэхүүнүүдээс маш том кофены ширээг танилцуулж байна.  Италийн зохион бүтээгч Mirko ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох