Тэгвэл єнєєдєр монголд энэ салбар дээр 2-3 томоохон компани үзэлцэж зах зээлийг эзэгнэж байна. Энэ бол MCS Electronics, BSB Electronics гэдэг нь ойлгомжтой. Эд хамгийн шилдэг брэндүүдийг шилдэг үйлчилгээтэй нь цуг оруулж ирэн хэрэглэгчдэд санал болгодог билээ. Гэвч эдний бүтээгдэхүүнүүд чанараа дагаад үнэтэй байдаг нь хууль. Тэгвэл зах зээлийн дараагийн сегментийг хангахын тулд эднээс жижиг боловч уян хатан, бас тун идэвхтэй ажиллагаатай дэлгүүрүүд хэрэгтэй. Энэ салбарын єрсєлдєєн жинхэнэ хурцаар яригддаг. Энд болж байгаа алалцааныг хэрэглэгчид бид бараг л анзаардаггүй юм. Залуухан захиралтай жижиг компани боловч бас л чамгүй орлоготой иймэрхүү компаниуд нь дундаж айл єрх, жижиг албан байгууллагын хэрэгцээг хангахын тулд ажиллаж байдаг. Эд єнєєдєр жижиг боловч эдний дотроос л ирээдүйн мангасууд гардаг нь тодорхой юм. Иймээс гал халуун захирлууд хэрхэн маргаашийн ялагч болохоор єнєєдєр үзэлцэж байгаа хэрэг шүү дээ.КТ-ын мэдэж байгаагаар энэ ангилалд орох хэд хэдэн компаниуд байна. Үүнд Мигма Электроникс, Submit Computers, Сайн Компьютерс, Next Computer зэргийг дурдах шаардлагатай. Тэр тусмаа эхний 2 нь бүр их анхаарал татаж байна. Хоёулаа залуухан захиралтай бєгєєд эдний аль нэг нь эсвэл хоёулаа ч магадгүй ирээдүйн мангасууд байж мэдэх л юм. Єнєєдєр тэд туршлага муутай, хүн хүч, шилдэг боловсон хүчнээр дутагдаж байгаа ч єдєр тутам суралцаж байгаа нь гарцаагүй. Хэрвээ шантраад єрсєлдєєнєєс гарчихгүй л бол ирээдүйд хэрхэн ялахаа бараг л ойлгож эхэлж байгаа биз ээ. Мигма Электроникс компани монгол брэнд гаргаж байгааг та мэдсэн байх. MGM хэмээх брэндийг тэд бүтээгээд байгаа шүү дээ. Тэд хамгийн шилдэг, хамгийн бололцооны эд ангиудыг захиалгаар бүтээлгээд єєрсдєє нарийн горимын дагуу компьютераа угсардаг гэсэн үг. Ингэж бүтээсэн брэнд нь үнийн хувьд боломжийн байхаас гадна ажиллагаа, чанарын хувьд тун дажгүй байдаг. MGM брэнд ч гэсэн тун дажгүй гэдэгт та итгэж болно. Ингэж бие дааж брэнд гаргана гэдэг бол том эрсдэл, том хариуцлага.
Хэрвээ брэндийн нэр хүнд унавал асар их мєнгийг хий дэмий салхинд хийсгэсэнтэй адил явдал болно. Тэгэхээр Мигма-ийн захирал хичнээн гал халуун, шийдэмгий хүн бэ гэдэг нь тодорхой байгаа юм. Түүнчлэн ингэж брэнд гаргахад зүгээр нэг хэдэн эд анги цуглуулаад бүтчихдэг ажил биш. Энэ бол бүхэл бүтэн хэдэн жилийн нєр их хєдєлмєр бєгєєд тодорхой дэс дарааллын дагуу олон хүн ажиллаж бүтээнэ.
MCS болон BSB нар ингэж брэнд гаргах нь хичнээн эрсдэлтэй болохыг сайтар тооцоолж байгаа. Иймээс тэд нэгэнт тодорчихсон дэлхийн шилдэг брэндийг оруулж ирэх нь мєнгє их зарлагадах боловч эрсдэл багатай гэдгийг сайн мэдэж байна. Гэвч... Єєрєє юм хийж бүтээнэ гэдэг хичнээн чухал болохыг цаг хугацаа аяндаа харуулах болно. Єнєєдєр ашиг бага байх, эрсдэл ихтэй байж болох ч маргаашийн ялагчид эндээс л тодордог. Компьютер технологийн хєгжил нь жилээр биш сараар яригдаж байгаа энэ үед маргааш юу болохыг баттай хэлж чадах хүн үгүй юм. Гэхдээ баримжаа байж болно. Хэдэн жилийн дотор аваргуудын байр солигдож, зарим нь дампуурч байхад зарим нь єсєж єндийн, тэргүүн эгнээнд бичигдэхэд хэн ч гайхахгүй болжээ.
| Шилэн кабель бидний өдөр тутмын амьдралд | Google хайлтын нууцаас |
|---|
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)

Таны бодол?














Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
