Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд КТ-ын Тоймч Сайтуудын тэмцэл

КТ.мн

Сайтуудын тэмцэл

И-мэйл Хэвлэх PDF
1_site-temtselRose.mn, olloo.mn гэх мэт сайтууд єнгєрсєн жилүүдэд чимээгүйхэн шиг үйл ажиллагаагаа явуулан бага ч гэсэн ашиг олсоор л байлаа. Тэдний чимээгүй байсны гол шалтгаан нь єрсєлдєгч гаргаж ирэхгүй, бусдын анхаарлыг татахгүй гэсэн тактик ч байсан байж мэдэх юм. Хүн асуухаар “ямар ч ашиггүй, ёстой хэрэггүй бизнес” гэх маягийн юмыг зарим сайтууд урдаас хэлдэг байлаа. Монголд сүүлийн жилүүдэд мєнгєтэй хүнд хийх бизнес олдохоо байх хандлагатай болж байгаа нь гарцаагүй үнэн юм. Хэдхэн жилийн ємнє бол юу ч хийсэн хоосон, хангалттай орон зайтай байлаа. Харин одоо бол тийм биш болжээ. Машин зарах, хоолны бизнес, нарийн боовны үйлдвэрлэл, компьютер зарах бүгд л єєрийн гэсэн тэргүүлэгч компани, брэндтэй болсон байна. Харин монголд нэг л бизнес бараг эзэнгүй шахуу явсаар єнєєдрийг хүрсэн нь интернэт, онлайн сүлжээнд суурилсан бизнесүүд юм. Харин энэ орон зайг олж харсан Оллоо ХХК єєрийн мэдлийн ol¬loo.mn сайтыг олон жил тасралтгүй маш сайн ажиллуулсан тулдаа энэ зах зээлд яалт ч үгүй тэргүүлэгч болон торойн гарч ирсэн юм. Харамсалтай нь энэ сайтад бараг єрсєлдєгч байсангүй. Уул нь учир мэдэх хүмүүс бол хамгийн анх энэ зах зээлийг www.mongolmedia.com хэмээх сайт эзэгнэж байсныг гадарлах байх. Тэд их дажгүй эхэлсэн боловч маркетингийн маш том алдаа гаргаж юу юугүй нилээд єндєр тєлбєртэй болгосноор бүх хэрэглэгчдээ алдсан бєгєєд яг тэр үед olloo.mn болон sonin.mn хэмээх сайтууд гарч ирсэн юм. Харин он цагийн уртад olloo.mn аргагүй ялагчаар тодрон гарсан гэдгийг монголчууд тэр аяараа мэдэх болжээ.
Olloo.mn нь рекламын мундаг сүлжээтэй, цаг бүрт шинэчлэгддэг, гол нь үнэгүй байснаараа маш амархан олны танил болж, хүрээгээ тэлжээ. Єнєєдєр бол монголын хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн сайн менежменттэй сайт гэдэг нь маргаангүй. Гэхдээ olloo.mn нь мэдээллийн хэрэгслүүдийн сүлжээ юм. Магадгүй энэ нь эргээд түүний сул тал болж мэднэ. Дэлхий даяар иймэрхүү сайтууд хүнд байдалд орох магадлалтай болж байгаа юм. Єєрєєр хэлбэл вэб сайт хийх нь технологийн хувьд их амархан болсон учраас сонин хэвлэлүүд єєрсдєє бие даан сайтаа ажиллуулах болон єрсєлдєгчид ихээр гарч ирэх магадлалтай. Olloo.mn саяхан хувьцаа гаргаж зарсан гэдгийг та мэдэж байж магадгүй. Гудамжны ганц нэг том самбар дээр дэлхийн аварга Google-тэй жишин Оргил єєд тэмүүлнэ гэсэн бичигтэй рекламын хуудас байсныг та харсан байж магадгүй. Одоо ч гэсэн байсаар л байгаа. Нэг нэгж хувьцаа нь 100 тєгрєгийн үнэтэй уг хувьцааг худалдаж авах сонирхолтой хүмүүс маш олон байсан юм. Тийм ч баян биш хүн хүртэл яаж ийгээд 1 сая тєгрєгт хувьцаа авчихъя гэж байхыг бодоход үнэхээр сонирхол татаж байгаа нь илт. Сураг сонсвол ol¬loo.mn-ийн хувьцааг тэр дор нь бүгдийг нь авчихсан гэсэн. (Бараг нэг хүн л авчихсан бололтой) Цаана нь авах хүсэлттэй хүмүүсийн мєнгийг тооцоход 1 тэрбум гаруй тєгрєг болж байна гэсэн шүү. Эндээс бодоход энэ талын бизнест хєрєнгє оруулах мєнгєтэй хүмүүс монголд болоод гадаадад маш их байгаа нь тод харагдаж байна.
Яг энэ цаг мєчєєс эхлээд мєнгєтэй хүмүүс энэ талын нүх сүвийг тод олж харсан юм. Яаж ийгээд бохир ч хамаагүй аргаар мєнгєтэй болчихсон хүмүүс иймэрхүү цэвэрхэн бизнест хєрєнгє оруулж мєнгєє угаах боломжтой болж байгаа юм. Тэгээд ч хєрєнгє оруулах сайтаа зєв сонгож, багаа зєв бүрдүүлж чадвал сайт унах магадлал маш бага. Үүнээс хойш мєнгєтэй газрууд маш их хєрєнгє хаяж сайтуудыг олноор ажиллуулах боллоо. Хамгийн сонгодог жишээ гэвэл www.gogo.mn болон www.tedy.mn сайтуудыг нэрлэж болно. Gogo.mn шууд утгаараа ol¬loo.mn-ий єрсєлдєгч болох бол tedy.mn нь одоогоор єрсєлдєгчгүй байна. Єрсєлдєгчгүй байна гэдэг бол хамгийн том давуу тал билээ. Хэрэглэгч хүн єєрийн эрхгүй уг сайтыг сонгоно гэсэн үг шүү дээ. Gogo.mn нь агуулга мэдээ бүхий olloo.mn-ийг тэр чигт нь агуулаад дээрээс нь газрын зураг мэтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр оролдож байгаа юм. Гэвч сайт ажиллуулна гэдэг нь бусад бизнесээс хүнд учир одоохондоо gogo.mn нь олон зүйлээрээ olloo.mn-ээс дутуу байна. Харин ol¬loo.mn нь баннераар битүү чихээстэй байгаа бєгєєд энэ нь хэрэглэгчдийг үргээх гол шалтгаан болж мэдэх юм. Бас olloo-д үйлчилгээ их ховор байдаг. Єрсєлдєгчгүй бизнес яваандаа хєшүүн хойрго болж хэрэглэгчээ үл дээдэлсэн маягтай байдаг нь гашуун боловч чин үнэн юм. Olloo.mn-д ч гэсэн ийм хандлага тод харагддаг байсан. Жишээ нь тэд эх сурвалж болгосон сонин, сэтгүүлийнхээ линкийг сайт дээрээ тавихаас татгалзаж зүгээр л логог нь хальт тавьдаг. Харин тэд одоо ингээд зүгээр сайтаараа бахархаад суугаад байх ямар ч аргагүй болжээ. Тэртэй тэргүй olloo-оос гадна єєр сайт интернэт дээр зєндєє л байна шүү дээ.
Харин tedy.mn бол жинхэнэ алт сувднаас атгаад авсан байж мэдэх л юм. Єнєєдрийг хүртэл хэн ч ингэж зоригтойгоор онлайн худалдаа руу орж байгаагүй билээ. Чамгүй их хєрєнгє оруулалт шаардах энэ бизнесийг ашигтай гэдгийг бүгд мэдэж байсан боловч үнэндээ эхэлж орохоос бүгд айж байсан юм. Харин tedy.mn нь анхдагчийн давуу талыг насан туршдаа эдлэх боломжтой болж байна. Ганц нэг худалдааны сайтууд байж болох боловч тэдгээрийг иж бүрэн худалдааны сайт гэхэд хэцүү юм. Тэгээд ч иймэрхүү єргєн хэмжээний маркетинг бүхий сайт байгаагүй билээ. Tedy.mn болоод gogo.mn-ийн гол хєрєнгє оруулагч нь Mobi¬com корпораци гэдгийг эрхэм уншигч мэдэхгүй бол мэдээд авчихна биз дээ. Энэ бүгдийг хараад news.mn галзуу бар шиг л дайрч орж ирлээ. Бодь групп-ийн энэ сайт нилээд динамик шинжтэй юм байна. Бас сүүлийн үеийн вэбүүдийн хандлага болоод байгаа хэрэглэгч нь єєрєє мэдээ, нийтлэл оруулах боломжоор хангаж єгчээ. Ингэснээр яваандаа мэдээ мэдээллийн хувьд olloo.mn-ээс давах боломж гарч магадгүй л юм. Гэвч ингэж ємнє нь гишгэхийн тулд чамгүй хүнд хэдэн жилийг єнгєрєєх биз дээ.
Зарим компаниуд жишээ нь Номин электроникс гэхэд л э-худалдааны сайт хийх гээд олон жил оролдсон боловч огт чадаагүй юм. Харин энэ онд ямар ч байсан байнгын ажиллагаанд оруулсан байна лээ. (http://eshop.nomin.net) Ингээд бодохоор л сайт ажиллуулна гэдэг тийм ч амар ажил биш гэдэг нь тодорхой. Харин єнєєдєр сайт хийх технологи нь єєрєє их амархан болсон тул бүгд л сайт хийх гэж оролдох болжээ. Сайтыг амархан хийчихдэг боловч гол нь түүнийг ажиллуулах, амьдруулах, брэнд болгоно гэдэг нь єєрєє хамгийн хүнд ажил. Жишээ нь tedy.mn гэхэд л сайтыг бага зардлаар үр дүнтэй бүтээчхэж чадаж байгаа юм. Гэтэл сайтын цаана ажиллах олон хүнтэй баг, сайтыг дагалдан гарч ирэх нүсэр том үйлчилгээнүүд, олон олон ажлуудыг амжуулах, реклам сурталчилгааны нүсэр зардлуудыг даах чадвар хэцүү дээ хэцүү. Харин нэгэнтээ хєл дээрээ тогтоод, үйл ажиллагаа нь жигдрээд, нэр хүндтэй болоод ирвэл ч жинхэнэ капитал болж байгаа нь тэр дээ. Харин цаашид маш олон сайт тєрж гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Яваандаа нарийн чиглэлүүдээр задрах байх. Сайт олноор тєрж гарах нь үнэхээр сайн үзэгдэл юм. Яагаад гэвэл саяхныг хүртэл интернэтэд ороод хийх юм олддоггүй байсан шүү дээ. Одоо ч гэсэн орчихоор аятайхан сайт их ховор. Нєгєє л хэдэн сайтууд. Ингээд их тулалдаан эхэлж хэн нь амьд үлдэж зах зээлийг эзэгнэх вэ гэдгээ үзэж дээ. Хэн сайн сэтгэж, хэн сайн бусадтайгаа хамтарч, хэн сайн хэрэглэгчээ дээдэлж, хэн сайн үйлчилгээ үзүүлсэн нь ялах нь тодорхой. Энэ бүгдийн эцэст хэрэглэгч бидэнд жинхэнэ шилдэг үйлчилгээ үзүүлж чадах сайт үлдэж бид ч сэтгэл хангалуун байх болно
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (1)Add Comment
...
бичсэн Зочин , 2009-07-08-ны 09 цагт бичигдсэн.
olloo suuliin uyed mash muudaj baina, onigoo ni ogt shinechlegdehee baisan, medeenii too chanar mash muudsan, amralt bayar yosloliin odruuded tag chig alga bolchihdog, minii huvid odoo hamgiin turuun news.mn-iig neej uzdeg, olloog halit guilgej hardag bolson. deerx medeellees zarim neg medehgui site-iin ner medej avlaa, thanks

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
МТ-ийн ажлын байрны ирээдүй
2009 оны 7-р сарын 15, Лхагва гариг | КТ
article thumbnailОлон улсад зарим МТ-ийн ажлууд байхгүй болох буюу ажлын байр нь цөөрөх гэнэ. Нэр хүнд бүхий 1000 компанид судалгаа явуулсны эцэст тун сонирхолтой дүгнэлтүүд гарсан байна. Хүн болгон ирээдүйд IT-ийн ажлууд хамгийн их моодонд орно гэж бодож байгаа бол зарим тохиолдолд эсрэгээр ..
Вэб арчлахуй
2009 оны 7-р сарын 16, Пүрэв гариг | КТ
article thumbnailОрчин үеийн бүхий л бизнесүүдэд компьютер болон өндөр технологийн тоног төхөөрөмжүүд, тусгай технологиудыг ашиглах шаардлагатай болсон. Түүнчлэн бизнесийг хийхэд улам их өндөр чадвар, нарийн ур ухаан хэрэгтэй болжээ. Өрсөлдөгчөөсөө ялгарах, зах зээлд тэргүүлэхийн тулд ..
Шилэн кабель бидний өдөр тутмын амьдралд
2009 оны 7-р сарын 15, Лхагва гариг | КТ
article thumbnailГэрлийн оптик технологийн ашиглан өгөгдлийг дамжуулдаг шилэн кабель хүн төрөлхтний амьдралд орж ирсэн хугацаа нь богино боловч хийсэн бүтээсэн нь агуу ажээ. Өнөөдөр тив дэлхий алгасан харьцахад бидний гол гүүр зам маань энд яригдаж байгаа шилэн кабель шүү дээ. Өгөгдлийг ..
Монгол брэнд ирээдүйг харах цонх
2009 оны 7-р сарын 19, Ням гариг | КТ
article thumbnailТэгвэл єнєєдєр монголд энэ салбар дээр 2-3 томоохон компани үзэлцэж зах зээлийг эзэгнэж байна. Энэ бол MCS Electronics, BSB Electronics гэдэг нь ойлгомжтой. Эд хамгийн шилдэг брэндүүдийг шилдэг үйлчилгээтэй нь цуг оруулж ирэн хэрэглэгчдэд санал болгодог билээ. Гэвч эдний ..
Google хайлтын нууцаас
2009 оны 7-р сарын 12, Ням гариг | КТ
article thumbnailНууц ч гэж дээ, уул нь Google-ийн лавлах системд байж л байдаг эд л дээ. Гэвч хачирхалтай нь дэлхий даяар энэ нэмэлт боломжуудыг огт мэддэггүй гэх юм. Манай улсын интернэт хэрэглэгчид ч гэсэн бараг мэдэхгүй байх шүү. Єєрєєр хэлбэл Google хайлтын системд хайлтынхаа үр дүнг илүү ..
2007 оны шилдэг 100 бүтээгдэхүүн
2009 оны 7-р сарын 10, Баасан гариг | КТ
article thumbnailЭхний 50 бүтээгдэхүүнийг өмнө нь танилцуулсан билээ. Єнєє үед бүхий л чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд маш олон сонголт, нэр тєрлєєр ангилагдах болсон. Єдєр бүр дэлхий дахинд хэдэн мянган шинэ вэб хуудас, хүчирхэг процессор, гайхалтай єндєр нягтралын дэлгэцүүд, ..
Хийсвэр бус баялаг хэзээ орж ирэх вэ?
2009 оны 7-р сарын 08, Лхагва гариг | КТ
article thumbnailOutsourcing буюу Гадаадын єндєр хєгжилтэй орноос ажил авч хийх явдал монголд бодитой болжээ. Уг нь ч байсан л даа, гэвч 2008 онд тєр засгаас энэ ажилд анхаарал хандуулж тодорхой хэмжээний мєнгє тєсєвлєсєн юм. Монгол бол далай тэнгисээс алс хол байдаг учир бүх барааг газраар єндєр ..
Сайтуудын тэмцэл
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг | КТ
article thumbnailRose.mn, olloo.mn гэх мэт сайтууд єнгєрсєн жилүүдэд чимээгүйхэн шиг үйл ажиллагаагаа явуулан бага ч гэсэн ашиг олсоор л байлаа. Тэдний чимээгүй байсны гол шалтгаан нь єрсєлдєгч гаргаж ирэхгүй, бусдын анхаарлыг татахгүй гэсэн тактик ч байсан байж мэдэх юм. Хүн асуухаар “ямар ч ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох