Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд КТ-ын Шинжээч Залууст хэлэх үг

КТ.мн

Залууст хэлэх үг

И-мэйл Хэвлэх PDF
kt_shinjeech_opensource_01Би өөрийн хувийн туршлагаас хэдхэн зүйл хэлмээр санагдлаа. Энэ нь миний хувийн гэхээсээ бидний нийтлэг замнал гэж бодож байна. Мэдээж Microsoft үйлдлийн системээс өөрийг мэдэхгүй Microsoft, Borland-ийн хөгжүүлэлтийн орчингоос өөрийг хэрэглэж үзэхгүй олон жил явсандаа. Дараа нь аажмаар сервер талын хөгжүүлэлттэй холбоотой Unix/Linux үйлдийн системтэй багахан холбогдож байв. Харин сүүлийн хэдэн жил ажлын шаардлага хувийн хобби зэрэгцээд цэвэр C дээр Unix/Linux дээр ажиллах олон програм хийсээн... Тухайлбал нэг програм нь одоо Японы кибо олон улсын сансрын станц дээр ажиллаж байгаа.

Төгсгөлд нь бодоход үйлдлийн систем хэрхэн ажилладагийг яг жинхэнээсээ ойлгох гэж бараг 15 жил зарсан бололтой. Урьд нь үйлдлийн системийн онол уншиж байсоон. Гэхдээ тэр нь өнгөцхөн ойлголт байждээ. Эцэст нь энэ бүхнийг надад ойлгуулсан зүйл нь GNU/C хэл Линукс үйлдлийн систем байв. Гэтэл Си хэлийг үнэндээ би хамгийн эхэнд л хальт үзээд дараа нь элдэв төлбөртэй гэгдэх Microsoft, Borland-ийн аврага аврага орчнуудыг хэрэглээд явчихсанаас болсон мэт санагддаг. Уг нь дараалал нь эсрэг байсан бол хичнээн зөв байх байв хичнээн жил хэмнэх байв гэж боддог юм. GNU C, GNU Linux-ийг манай их дээд сургуулиуд одоо заадаггүй байх гэж бодож байна.

Яг одоо би Mac OS X хэрэглээд түүн дээрээ виртуаль байдлаар Windows, Linux, FreeBSD гэх мэт хэд хэдэн үйлдлийн систем суулгаад хэрэглэж байна. Mac OS X дээр хөгжүүлэлт хийгээд эхлэхэд урд нь би Линукс сурчихсан тул хүндрэлтэй асуудал огтхон ч гараагүй. Windows хөгжүүлэлт хийх хэрэгтэй болбол бас л виртуаль машин дээрээ хийчихнэ гэх мэт... Microsoft-той аятайхан яриад хямд хэрэглэх тухай ярьж байгаа бол Apple-тай аятайхан ярих тухай яригдах ёстой. Олон төрлийн орчинд хөгжүүлэлт хийх шаардлага гардаг хөгжүүлэгчид мөнгөө хэмнэх гэж Макинтош авдагаар бодоход бодох асуудал. Ерөнхийдөө MS Office л бидэнд гол асуудлыг үүсгэж байна. Их дээд сургуулиуд дотоод үйл ажиллагаандаа MS Office хэрэглэх бол ямар ч асуудалгүй. Харин оюутнуудыг MS Office дээр юмаа хийж ир гэж шаардах буюу сургалтандаа MS Office хэрэглэхийг шаардах бол ондоо асуудал. Үнэндээ сургалтанд MS Office ерөөсөө хэрэглэхгүй LaTex, HTML, PDF гэх мэт форматыг шаардаж яагаад болохгүй билээ. Ингэвэл OpenOffice, MS Office, iWork гэх мэтийн алийг нь ч хэрэглэхгүй биш үү?
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (1)Add Comment
...
бичсэн lkhagva1 , 2009-12-16-ны 03 цагт бичигдсэн.
японы сансрын станцад программ хийж өгсөн юм бол мундаг байна, япончууд харин тааруухан л байна.

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Windows Rot
2010 оны 7-р сарын 06, Мягмар гариг | КТ
article thumbnailЭмгэн хумс: Бурхан минь, удаан яв л даа. Чи бид хоёрыг хоёуланг нь алах гээ юу?Анх Windows үйлдлийн систем суулгасан цагаас эхлэн аажмаар хатуу дискэнд фрагмент үүсэх, регистри замбараагүй болох гэх мэтээр удааширч эхлэдэг. Үүнийг ерөнхийд нь “Windows rot” гэж  нэрлэдэг ..
PS3-ыг хакдек гээд барсангүй дээ
2010 оны 4-р сарын 18, Ням гариг | КТ
article thumbnail letterЭнэ бүтэн сайнд буйдан дээрээ notebook-ээ сайтар бэхэлж аваад бүтэн өдөржин суулаа даа. Гол зорилго нь PS3-таа хэдэн жижигхэн тоглоом олж аваад суулгах явдал байсан юм. Хэрвээ та PS3-тай бөгөөд түүнийгээ сүлжээнд холбож дөнгөсөн бол түүний PlayStation Store дотор маш хөөрхөн тоглоомууд ..
Залууст хэлэх үг
2009 оны 12-р сарын 15, Мягмар гариг | А.Отгонбаяр
article thumbnailБи өөрийн хувийн туршлагаас хэдхэн зүйл хэлмээр санагдлаа. Энэ нь миний хувийн гэхээсээ бидний нийтлэг замнал гэж бодож байна. Мэдээж Microsoft үйлдлийн системээс өөрийг мэдэхгүй Microsoft, Borland-ийн хөгжүүлэлтийн орчингоос өөрийг хэрэглэж үзэхгүй олон жил явсандаа. Дараа нь ..
Үүрэн холбооны тухай нэг хүснэгт
2009 оны 10-р сарын 20, Мягмар гариг | КТ
article thumbnailЭнэ хүснэгтийн мэдээллүүд нь 2007-2008 оных гэдгийг анхаараарай. Гэхдээ л танд хангалттай баримжаа өгөх болно. Үүрэн холбооны компаниуд хэн нь хэн бэ гэдгийг мэдэхэд дөхөмтэй юм болов уу даа.Харин өнөөдөр хэрэглэгчдийн тоонд ихээхэн өөрчлөлт орсон байх. Тэр тусмаа дөнгөж ..
Үүрэн болон суурин утасны үнийн харьцуулалт
2009 оны 7-р сарын 16, Пүрэв гариг | КТ
article thumbnailЭнэ нийтлэл КТ сэтгүүлийн 2008 оны дугаарт гарч байсан болно. Харин шинэчилсэн мэдээлийг агуулсан нийтлэл нь 2009 оны №28, 29-р дугаарт гарсан билээ. ... Дээхнэ үеийн хүмүүс гар утас, компьютер хоёргүйгээр яаж амьдарч байсан байна аа гэж гайхахад хүртлээ бид гар утас, компьютер ..
Компьютер тог хэр иддэг вэ?
2009 оны 7-р сарын 09, Пүрэв гариг | КТ
article thumbnailТанай байгууллага хэр зэрэг компьютер ашигладаг вэ? Цахилгааны зардал тань их гарч байна уу. Бүх зүйл автомат болж, байгууллага бүхэн компьютер, принтер ашиглах болсон нь ажлын бүтээмжийг сайжруулж, хүний хєдєл-мєрийг хєнгєвчлєх давуу талтай ч, бас сєрєг талыг дагуулдаг ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох