Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд КТ-ын Парламент Ажлын байран дахь тоглоомын хууль

КТ.мн

Ажлын байран дахь тоглоомын хууль

И-мэйл Хэвлэх PDF
9_game-law-1Компьютер тоглоом бол орчин үеийн зайлшгүй хэрэглээний нэг гэдгийг та хүлээн зєвшєєрч байгаа биз ээ. Дээхнэ үед кино үзвэр болоод хєгжим л хотын хүмүүсийн хамгийн шилдэг зугаа байсан юм. Харин єнєєдєр бол кино, хєгжмийн хажуугаар видео тоглоом хүч түрэн орж ирсэн билээ.
Заалт 1:
Ажлын байран дээр видео тоглоомыг зєвшєєрєх эсэхийг шийдсэн дотоод журмыг танай байгууллага заавал гаргаж хамт олноороо хэлэлцэн шийдэж гаргасан шийдвэрээ мєрдєх хэрэгтэй. Ингэхгүй бол цаашдаа маш их асуудал үүсэх болно. Хэрвээ танай байгууллага болон оффист тань олон компьютерууд байдаг, ажилтнууд тань шахуу ажилтай байдаг бол том хэмжээний видео тоглоомыг тоглохыг хэрхэвч зєвшєєрч болохгүй.
Ингэхээр байгууллагын удирдлагууд юуны ємнє тоглоомыг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Бүх тоглоомыг хориглож хэрхэвч болохгүй. Том хэмжээний гэдэгт иж бүрэн зохиолтой, 500MB-аас дээш хэмжээний зай эзэлдэг, тусгай график хєдєлгүүртэй, томоохон брэнд тоглоомуудыг нэрлэж болох юм. Жишээ нь Counter Strike, Warcraft, Need For Speed, NBA гэх мэтээс авахуулаад хэдэн мянган тоглоом орно. Эдгээрийг ихэнх байгууллагууд ажлын байран дээр ажлын компьютер дээр тоглохыг шууд хориглох хэрэгтэй. Тэр тусмаа монголд энэ тал дээр хатуу байр суурь баримтлахад гэмгүй. Учир нь монгол залуучууд гаднын хүмүүжилтэй залуусыг бодвол илүү сул, ажлын цаг баримтлах, ажлыг нугалах тал дээр ихээхэн учир дутагдалтай байдаг. Ийм байхад тоглоом тоглохыг зєвшєєрєх аваас тэр хүний гараас та үр дүнтэй зүйл хүлээгээд бараг л хэрэггүй болов уу.
Заалт 2:
Оффист зориулсан жижиг хэмжээний тоглоомууд гэж бий. Эдгээрийг цайны цагаар болон нэг удаад 5-10 минутаас хэтрүүлэхгүйгээр тоглохыг зєвшєєрч болох юм. Үүнийг бас л дотоод журмаараа шийдвэл зохистой. Ер нь оффисын иймэрхүү тоглоомууд нь хааяа нэг тоглох болон нэг удаад хэт улайрахгүй байхаар хийгдсэн байдаг. Ихэвчлэн хүний оюуны алжаалыг тайлах, стрессээс гарахад туслахад чиглэнэ. Тэгэхээр оюуны єндєр ачаалалтай ажилладаг хүмүүст иймэрхүү тоглоомууд их тустай гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл. Зарим тоглоомууд нь ямар ч бодох зүйл хэрэггүй, зүгээр нєхцєл байдалд тааруулан тоглох нь ч бий. Ийм тоглоомуудын хамгийн сонгодог жишээ гэвэл хєзєр, шатар, даам, зургийн ялгааг олдог тоглоом, Minesweeper, Arkanoid болон бусад puzzle тєрлийн тоглоомуудыг оруулж болно. Зарим тохиолдолд ялаа мэтийн жижигхэн сансрын тоглоомуудыг ч оруулж болно. Ер нь ийм тєрлийн тоглоомууд нь бас л хэдэн мянгаараа бий. Єдєрт л хэд хэдээрээ шинээр зохиогдон интернэт дээр зарагддаг. Гэхдээ зарим тоглоомууд нь тоглогчийг соронзон мэт татаж нилээд улайруулах хандлага харагддаг. Жишээ нь Luxor, Zuma зэрэг тоглоомуудыг єдєржин тоглох эмэгтэйчүүдийг Монголын хаанаас ч гэсэн тєвєггүй олж болно. Єєрєє єдєржин тоглох мєртлєє орой гэртээ хариад хүүхдээ тоглолоо гэж загнах нь шударга бус хэрэг биш гэж үү. Мэдээж таны ажилтан эсвэл хажууд чинь суудаг хүн хэт улайран тоглож байгаа бол ямар ч тохиолдолд арга хэмжээ аван үүнийг аль болох цаг алдалгүй шийдэхийг зєвлєж байна.
Заалт 3:
Зарим захирлууд ажилтнуудтайгаа нийлэн томоохон видео тоглоомоор тоглох явдал бий. Энэ нь хоёр талтай. Сайн тал нь гэвэл удирдлага ажилтнуудтайгаа илүү ойр дотно болох, бие биеэ таньж мэдэх, бас багаар ажиллаж сурахад тусалдаг. Харин муу тал нь гэвэл ажилтнууд даврах, ажлын бүтээмж буурах, улайрах гэх мэт хандлага илэрнэ. Тэгэхээр энэ бол тухайн байгууллагын удирдлагын єєрийн мэргэн ухаан шийдэх хэрэг юм. Үргэлж тэнгэр дээрээс ажилтнуудтайгаа харьцвал мэдээж та нарын хооронд асар том ангал гарч тэр нь үргэлж саад болох болно. Энэ ангалыг арилгах нэг том түлхүүр бол сүлжээгээр хамтдаа тоглоом тоглох явдал юм.
Заалт 4:
Зарим хүмүүс “Би хэзээ ч тоглоом тоглодоггүй, бас тоглох дургүй. Тоглоом бол ажил амьдралын садаа гэдэг нь ойлгомжтой” гэж хэлдэг. Ийм үгийг ихэвчлэн байгууллагын дарга нар, бизнесмэнүүд хэлдэг. Энэ бол зєвхєн таны л бодол юм шүү. Тэр тусмаа ихэнх тохиолдолд тоглоом нь ажил амьдралын садаа гэдэг бол худлаа юм. Єнєєдєр видео тоглоом нь олон зуун сая хүмүүсийг хамарч, зугаатай аз жаргалтай амьдрахад нь тусалж байгаа нь маргашгүй үнэн билээ. Тэгэхээр энэ муйхар бодлоо байгууллагын бүх ажилтнуудад хүчээр тулгаж заавал хүлээн зєвшєєрєхийг оролдож хэрхэвч болохгүй. Харин байгууллагын дотоод журам дээр видео тоглоомыг ажлын байран дээр тоглохыг хориглосон тухай эвтэйхэн бас ухаалгаар ойлгуулж мєрдүүлэх хэрэгтэй. Тэрнээс видео болон компьютер тоглоомыг тэр чигт нь үзэн ядаж, энэ бодлоо байгууллагын бүх ажилтнуудад нялзааж огт болохгүй. Ингэвэл ажилтнууд хуйвалдан нууцаар тоглох хандлагатай болдог.
Заалт 5:
Байгууллага болгон єєрийн онцлогтой. Дан залуучууд байдаг бас нилээд их чєлєєт цаг гардаг бол компьютер тоглоом нь тэдний сул цагийг үр дүнтэй єнгєрєєх хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн нэг юм. Жишээ нь гал унтраах анги байлаа гэхэд зарим єдєр нэг ч дуудлага ирэхгүй байж болох юм. Залуучууд хийх юмгүй шєнєжин үүрэглэж хононо гэсэн үг. Мэдээж тэднийг хийх юмаа олж ядсан гэж хэлж байгаа юм биш л дээ. Гэхдээ олон залуучууд хийх юмгүй удвал эргээд сєргєєр нєлєєлж эхэлдэг. Нийлж архи уух, мєрийтэй тоглох, улмаар хэрэлдэж маргалдаж ч болно. Тэгвэл тэдний дунд видео тоглоом, консоль (PlayStation 2, Xbox 360) авч єгснєєр асуудлыг бүгдийг биш ч гэсэн нилээд сайн шийдэж чадах юм.
Заалт 6:
КТ сэтгүүл нь дугаарын CD болгон дээрээ оффис буюу ажлын байран дээр тоглоход тохиромжтой тоглоомуудыг єгдєг. Ийм тоглоомуудыг хүүхдүүд тоглохоос гадна ачаалал ихтэй ажилладаг хүмүүс ажлын байран дээр тоглоход зүгээр байдаг. Мэдээж хэнд ч гэсэн толгой огт ажиллахгүй болох, ажиллах ямар ч дур сонирхолгүй, єєрєєр хэлбэл буруу хєл дээрээ боссон мэт санагдах єдєр тохиолдож л байдаг. Яг ийм үед хий дэмий ажлаа хийсэн ч юмгүй нухаж байхын оронд зүгээр л тоглоом тоглож болно шүү дээ. Мэдээж таныг ажлаа сайн хийдэг дажгүй боловсон хүчин гэж бодож байна. Гэхдээ та ажлын морь биш робот бүр ч биш шүү дээ. Хааяа ч гэсэн єєрийгєє зугаацуулж байх хэрэгтэй.
Заалт 7:
Хэрвээ танай ажилтнууд нууцаар тоглож байгаа бол асуудал нилээд хүндэрч байгаа шинж юм. Ажилтнууд тань танд итгэхгүй, та бас ажилтнууддаа итгэдэггүй юм байна. Хэрвээ аль алиндаа итгэдэг, нэг баг болж чаддаг бол тэд танаас нуугдаж тоглохгүй л байсан юм. Ийм үед шийдвэртэй арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Бүх ажилтнуудыг оролцуулсан хурал хийж асуудлыг ний нуугүй ярилцах нь зүйтэй. Яагаад тоглодог, яагаад нуугддаг гэх мэт асуудлуудыг тоглодог хүмүүсээс ний нуугүй, найз нєхдийн хүрээнд асууж тодруулах хэрэгтэй. Магадгүй тэд ядарсандаа, хоорондоо найз нєхєд болох гэсэндээ, ажлаасаа залхсандаа, эсвэл бүр таныг эсэргүүцсэн эсэргүүцлээ ингэж илэрхийлсэн байж болно шүү дээ. Ер нь бол асуудал тоглоомдоо биш та нарт байгаа юм. Єєрєєр хэлбэл байгууллагын дотоод дүрэм журам дутуу түүхий, хяналт сул, эсвэл ажилтнуудын тань сэтгэл ханамж тун доогуур байгааг харуулж байна. Эсвэл ажил нь багадаж байж ч болно. Хийх юмгүй залуус ємнєє байгаа бэлэн компьютер дээр тоглож л таараа. Тэгэхээр юуны ємнє байгууллагад маань ямар нэгэн зүйл болохгүй байна гэдгийг ойлгосон бол түүнийг илрүүлэх хэрэгтэй, ингэсний дараа мэдээж түүнийг шийдэх аргыг хэрэгжүүлэх нь лавтай.
Заалт 8:
Хэрвээ танай байгууллагад хэт онцгойрч тоглодог чихгүй толгой байвал яавал зохистой вэ? Олон хүмүүсийн дунд ганцаараа хэнэг ч үгүй тоглодог бүдүүн гарууд бий. Яаж ч хэлээд, ямар ч дүрэм журам харуулаад нэмэргүй. Хэрвээ тэр танай байгууллагад үнэхээр л гоц хэрэгтэй биш бол шууд халах нь зєв. Мэдээж ємнє нь дотоод журмынхаа дагуу сануулах, цалин хасах гэх мэт арга хэмжээнүүд авсан л байлгүй. Ингэж тоглодог хүн бусад ажилтнуудад маш буруу үлгэр дуурайл үзүүлдэг. Хэн ч гэсэн нэг сайхан тоглохоос татгалзахгүй шүү дээ. Гэтэл тэр ганцаараа л тоглоод байдаг.
Заалт 9:
Ажилтнууд тань ажлын цаг дууссаны дараа ажил дээрээ үлдэж шєнє орой болтол тоглодог байж болох юм. Энэ нь тухайн ажилтны хэрэг мэт боловч байгууллагын дарга бодох л ёстой асуудал. Яагаад гэвэл амрах ёстой цагтаа амарч чадалгүй оройжин тоглочихсон хүн маргааш нь юу хийж гийгүүлэх билээ. Ингэж єдєр хоногийг аргацаадаг хүн монголд цєєнгүй байдаг юм шүү. Ингэхээр дарга та ийм явдлыг огт хориглохгүй ч гэсэн илт дэмжиж болохгүй.
Заалт 10:
Эцсийн заалт бол байгууллагын дарга та єєрєє эрч хүчтэй, бусдыгаа байлдан дагуулсан манлайлагч байдаг, бас байхыг хичээдэг гэж бодож байна. Хэт дүнсгэр, уйтгартай байгууллагаа сэргээх, дуу шуутай болгох цаг нэгэнт болжээ. Гэтэл бүх компьютер тоглоомууд нь дуу шуутай, хєгжилтэй байдаг шүү дээ. Бүгдээрээ нийлж байгаад ганц удаа ч болов нэгэн хєєрхєн тоглоомоор бужигналдан тоглоход болохгүй зүйл юу байна? Жишээ нь ноён дээр хатан суулгаад л..
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Заавал суулгах шаардлагатай програмууд
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг | КТ
article thumbnailМонголчууд тэр аяараа Microsoft фирмийн Windows үйлдлийн системийг ашигладаг шүү дээ. Тэгэхээр Win¬dows үйлдлийн систем дээр заавал суулгах шаардлагатай байдаг програмууд гэж бий. Бараг л стандарт болохоо алдсан програмуудыг ихэнх хэрэглэгчид нийтээрээ хэрэглэдэг тул бүгд мэддэг, ..
Ажлын байран дахь тоглоомын хууль
2009 оны 7-р сарын 08, Лхагва гариг | КТ
article thumbnailКомпьютер тоглоом бол орчин үеийн зайлшгүй хэрэглээний нэг гэдгийг та хүлээн зєвшєєрч байгаа биз ээ. Дээхнэ үед кино үзвэр болоод хєгжим л хотын хүмүүсийн хамгийн шилдэг зугаа байсан юм. Харин єнєєдєр бол кино, хєгжмийн хажуугаар видео тоглоом хүч түрэн орж ирсэн ..
Интернэт ба хүүхэд
2009 оны 7-р сарын 03, Баасан гариг | КТ
article thumbnailИнтернэттэй болох нь хичнээн сайхан билээ. Интернэт болон мэдээллийн технологийн давуу талаас болоод дэлхий хүртэл хавтгай болж байна гэж ирээд л шуугих болж. Гэвч танд хүүхэд байдаг бол заавал мєрдєх ёстой хуулийн заалтууд байна аа. Яагаад гэвэл интернэт нь бүгдэд ..
Гар утас үүргээ сайн биелүүлэх ёстой
2009 оны 6-р сарын 16, Мягмар гариг | КТ
article thumbnailГар утас худалдаж авах нь хичнээн амархан билээ дээ. Мөнгөө төлөөд л болоо, тийм үү. Тэгвэл хашир бөгөөд сайн сонголт хийх нь харин хэцүү юм шүү. Тэр байтугай гар утас худалдан авахдаа заавал мөрдөх бичигдээгүй хуулиуд ч байна. Гар утсыг зарим хүмүүс гангараа маягаар ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох