Үргэлж шинийг санаачилж, шилдэг технологийг нэвтрүүлж байдаг Apple-ийнхан дахин нэг шинэлэг зөөврийн компьютерийг бүтээжээ. Гадна тал нь дан ганц хөнгөн цагааны нимгэн давхаргаар хийгдсэн шинэ Macbook өмнөх загваруудаасаа илүү нимгэн, илүү чанартай, илүү чадалтай болж чаджээ. Apple-ийнхан зөвхөн үүгээр шинэчлэлтээ зогсоосонгүй. LCD дэлгэцийн сайжруулсан хувилбар болох 13.3 инчийн LED дэлгэц болон шилэн trackad хийж өгчээ.Ерөнхий үзүүлэлт
Macbook нь хүчирхэг Интелийн хүчирхэг Core 2 Duo CPU-гаар тоноглосон нь хурдыг нь нэмээд зогсохгүй эрчим хүчний хэрэглээг багасгажээ. Мөн NVIDIA GeForce 9400M график карттай бөгөөд өмнөх хувилбараасаа бараг 5 дахин илүү хурдтайгаар 3D тоглоомуудыг тоглох боломжтой. 160 GB –ийн хард диск, 2 GB RAM нь ноутбүүкэнд ч биш дэсктоп компьютерт хүртэл хангалттай үзүүлэлт билээ.Үйлдлийн систем
Үйлдлийн системийн хувьд мэдээж Apple-ийн Mac OS X 10.5 –ийг суулгасан байдаг. Ер нь миний бодлоор Microsoft-ийн гаргадаг Windows үйлдлийн системүүдийг бодвол Mac OS X нь илүү найдвартай ажиллагаатай, энгийн мөртлөө их цэгцтэй, хараа булаам харагддаг. Хэрэв та Mac OS X –ийн хуучин ч бай шинэ ч бай аль нэг хувилбарыг нь ашиглаж үзэх л юм бол үнэхээр нүдэнд дулаахан, цэвэрхэн, хурдан ажиллагаатай гэдгийг нь анзаарна. Үүнийхээ дараа та нөгөө муу Windows-оо хараад нүд чинь хорсоно гэдэгт бараг 100% итгэлтэй байна. Харамсалтай Mac OS X –ийг PC-нд буюу бид багд бүгд хэрэглэж заншсан персональ компьютер дээр суулгах боломжгүй. Харин Mac компьютерт Windows-ийн аль ч хувилбарыг суулгах боломжтой. Mac OS X дахь Time Machine програмын тусламжтайгаар таны хүссэнээр компьютерийг тань яг л цаг хугацааг ухрааж байгаа юм шиг өмнөх бүх устгасан файл, хийсэн тохиргоо гэх мэт зүйлийг өмнө нь ямар байсан яг тэр хэвээр нь сэргээх бололцоотой. Мөн таны өдөр тутмын хэрэглээ, чөлөөт цагт зориулсан iPhoto iLife’08 цогц програм, хурдан ажилладгаараа алдартай Safari вэб хөтчийг энэ үйлдлийн систем өөртөө нэгтгэжээ.Загвар
Энгийн ноутбүүкүүдийн гаднах гэр нь маш олон эд хэсгээс бүрддэг. Харин Macbook MB466-ийн хувьд эдгээр бүх хэсгүүдийг зөвхөн ганц цул хөнгөн цагааны нимгэн давхаргаар хийжээ. Apple-ийнхан Macbook-ийн энэ загвараас эхлээд цаашид бүх ноутбүүкийнхээ их биеийг цул хөнгөн цагаанаар хийхээр болж байгаа юм байна. Мэдээж хөнгөн цагаан гэсэн учраас маш хөнгөнөөс гадна чанартай, эдэлгээгээрээ бусад ноутбүүктэй харьцуулшгүй сайн болно. Үзэмжийн хувьд ч нэг цул гэсэн утгаараа их энгийн, цэгцтэй, нүдэнд дулаахан болжээ. Эндээс харахад Apple-ийнхан бүтээгдэхүүнүүдээ ер нь их энгийн мөртлөө цэвэрхэн, чанартай байлгаж, үүгээрээ худалдан авагчдаа татахыг илүүд үздэг юм болов уу гэсэн бодол төрж байна.Шинэ технологи
Хуучны энгийн trackpad нь шилэн Multi Touch trackpad-аар солигджээ. Энгийн ноутбүүкэн дээр trackpad хулгана шиг чөлөөтэй ашиглана гэвэл нилээд их дадлага хэрэгтэй болох байх. Харин энэ ноутбүүкэнд Glass Multi Touch trackpad-ын тусламжтайгаар энэ бүх асуудлыг шийджээ. Хэрэглэхэд илүү хялбар, амархан байхаас гадна нийт зай нь бусад ноутбүүкний trackpad-аас бараг 40% илүү томорчээ. Multi Touch нэрний учир нь та 2 хуруугаа ашиглан баримтыг дээш доош гүйлгэн харах, томсгох, жижгэсгэх боломжтой. Хурууныхаа үзүүрээр зургийг эргүүлэх янзлах боломжтой юм байна. 3 хуруугаараа дарахад фото файлуудаа ерөнхийд нь үзэх, 4 хуруугаараа дарахад үндсэн дэлгэцийг харуулах, бүх нээгдсэн цонхуудыг үзэх, ажиллаж байгаа програмуудын хооронд шилжих зэрэг үйлдлүүдийг хийнэ. Бас Macbook MB466 –ийн гар нилээд сайжирч, хатуу хөнгөн цагаанаар хийгдсэн бөгөөд хүний хуруунд маш сайн таардаг болжээ.LCD дэлгэцийн сайжруулсан хувилбар болох LED технологиор хийгдсэн учраас дүрсийг илүү тод, баялаг өнгөтэй, маш сайн чанартай харуулахаас гадна LCD технологиос бараг 30% бага эрчим хүч зарцуулдаг байна. Ийм дэлгэцээр та хүссэн зураг видеогоо үзэх, тоглоом тоглоход жинхэнэ сэтгэл ханамж авах болно.
Intel Core 2 Duo CPU
Core 2 Duo CPU-ны тухай сонсоогүй хүн байхгүй гэвэл худлаа ярьсан болохгүй байх. Энэ CPU-ны гол давуу талууд нь өмнөх Pentium CPU-нүүдээс эрчим хүч зарцуулалт харьцангуй бага, халалт багатай, хамгийн гол нь тусдаа 2 цөмтэй юм байна.Видео оролт ба гаралт, график карт
Шинэ Macbook MB466 нь NVIDIA GeForce 9400M гэх хүчирхэг график картаар тоногложээ. Жинхэнэ тоглоомчид бол GeForce, Radeon гэсэн нэрүүдийг андахгүй мэднэ. Ялангуяа GeForce график картууд бол монголд маш элбэг. График карт гэхээр л GeForce гэж ойлгодог хүмүүс олон байдаг байх. Энэхүү GeForce 9400M картын хүчээр Apple Macbook MB466 нь өмнөх загвараасаа бараг 5 дахин хурдтайгаар тоглоом болон бусад мултимедиа програмуудыг ажиллуулах боломжтой болжээ. Уг график карт нь Macbook-ийн үндсэн RAM-аас 256 MB-ийг хуваан хэрэглэдэг байна.Macbook MB466 нь цэвэр тоон системээр 30 хүртэлх инчийн өргөн дэлгэц рүү хамгийн дээд нягтралаар мэдээллийг ямар ч алдаагүйгээр дамжуулах бололцоотой сүүлийн үеийн жижиг Дисплейпорттой. Энэ дисплейпорт нь DVI холболтын кабелийн 10%-д л хүрэхээр нарийхан бөгөөд Apple-ийн 24 инчийн дэлгэцэнд таардаг байна.
Хард диск ба санах ой
160 GB хард диск, 2 GB RAM нь ноутбүүкний хувьд хангалттай үзүүлэлт гэдгийг дээр дурдсан билээ. Хард диск нь Serial-ATA (SATA) удирдлагатай бөгөөд энэ нь FireWire, USB 2.0 гэх мэт өндөр хурдтай холболтуудын адилаар мэдээллийг маш хурдан дамжуулдаг. 2 ширхэг 1 GB DDR3 SDRAM суурилагдсан бөгөөд дээд тал нь 4 GB хүртэл өргөтгөх боломжтой болохоор RAM-ны хувьд санаа зовоод байх зүйлгүй. 1066 MHz хурдтай “DDR3” учраас бүр ч найдвартай.Утасгүй холболт
Мэдээж өнөөгийн ноутбүүкний нэг гол үзүүлэлт нь яах аргагүй утасгүй холболтын технологи. Тэр дундаас Wi-Fi технологи бол утасгүй холболтын хамгийн тэргүүлэх технологи болоод байгаа. Macbook MB466-ийн хувьд Wi-Fi 802.11n хэмээх хамгийн сүүлийн үеийн технологийг өөртөө нэгтгэжээ. 802.11n нь өмнөх 802.11g-ээсээ 5 дахин илүү хурдаар 2 дахин хол зайд мэдээлэл солилцох боломжтойгоос гадна өмнөх 802.11а, 802.11b, 802.11g-тэйгээ тохирдог юм байна.Үүнээс гадна бидний утсаараа өргөн хэрэглэдэг Bluetooth технологийг ч өөртөө нэгтгэжээ. Үүний тусламжтайгаар та гар утас болон PDA-тайгаа ямар нэгэн залгуур хэрэглэхгүйгээр шууд холбогдож мэдээлэл дамжуулах, Bluetooth технологиоор ажилладаг гар, хулгана, чихэвч гэх мэтийг хэрэглэх боломжтой болно.
Давуу тал
Маш хөнгөн, загвар сайтай, гар болон trackpad нь хэрэглэхэд маш хялбар. Гадна тал нь цул хөнгөн цагаанаар хийгдсэн учраас эдэлгээ удаантай, чанартай болсон. LED дэлгэц нь дүрсийг илүү амьд харагдуулдаг. Сүүлийн бүхий л технологиуд, маш хэрэгтэй програмуудыг өөртөө агуулсан.Сул тал
Бусад ноутбүүкүүдтэй харьцуулахад их үнэтэй. Гэхдээ энэ үнэндээ тохирсон чанар, хурд, үзэмжтэй.Дүгнэлт
Миний хувьд та сайн чанартай ноутбүүк худалдан авахыг хүсч байвал шууд л энэ ноутбүүкийг худалдаж ав гэж зөвлөж байна. Ер нь Apple-ийн бүх л бүтээгдэхүүнүүд шинэ технологи, чанараараа алдартай байдаг гэж бодож байна.ЗАРАХ ҮНЭ: 2 564 905₮ (2009.09.08-ны байдлаар)
ЗАРЖ БАЙГАА ГАЗАР: BSB Сервис ХХК (www.bsb.mn)
Screen size 13.3 inches
Processor Intel Core 2 Duo 2.0 GHz
Processor bus 1066 MHz
Processor cache 3 MB
Memory (RAM) 2 GB
Storage 160 GB SATA
Operating system Mac OS X Leopard
Graphics NVIDIA GF9400M 256 MB shared
Optical drive Plays & records CDs and DVDs
VGA output Yes
Network Wireless standard 802.11b/g/n
Gigabit LAN Yes
USB 2.0 slots 2
Built-in bluetooth: Yes
Built-in webcam Yes
Speakers Built-in
Battery life Up to 5 hours
Laptop weight (kg) 2.04 kg
Жич: Энэ барааны үнэ тухайн үеийн байдлаас хямдрах буюу нэмэгдсэн байх талтай. Та тухайн дэлгүүрээс лавлаж асуугаарай.
Зургийн галлерей:
Видео Трайлер:
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (9)

...
бичсэн bilegee , 2009-12-12-ны 21 цагт бичигдсэн.
бичсэн bilegee , 2009-12-12-ны 21 цагт бичигдсэн.
apple - n buteegdehunuud dandaa l sn bdag sh d. eniig awahad zeeleer, lizengeer awah bolomj bna uu. ergeed hariu helne gj bodjiin. bi surch bga ajil hiideggui eej aawaaraa tejeelegdeg bolohoor iimerhuu uilchilgee heregtei bnaa.
...
бичсэн КТ , 2009-12-14-ны 02 цагт бичигдсэн.
бичсэн КТ , 2009-12-14-ны 02 цагт бичигдсэн.
Yes, мэдээж болно. BSB, MCS зэрэг аваргуудад байгаа ш дээ.
...
бичсэн ebbtbstar , 2010-01-17-ны 08 цагт бичигдсэн.
бичсэн ebbtbstar , 2010-01-17-ны 08 цагт бичигдсэн.
apple iin usb lan xaanaas awax we macbook airt lamgaar net oruulax gesen yum. hariu maileer pls
...
бичсэн erdee , 2010-01-20-ны 15 цагт бичигдсэн.
бичсэн erdee , 2010-01-20-ны 15 цагт бичигдсэн.
Magic mouse oldoh bolomj bna uu zahialahaar ust tolgoinoos netei aihal yum aa. Avch bolohgu avahgu bj bolohgu bolchood bna.
Таны бодол?











Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert



Энэ сэтгэгдлүүдийн Feed RSS
