Таны байрлал: Home

КТ.мн

The Golden Horde
2010 оны 6-р сарын 18, Баасан гариг
article thumbnail13-р зууны үеийн Европ, Төв Ази, Орост болсон түүхт тулаанууд, улс үндэстнүүдээс сэдэвлэсэн стратегийн тоглоомыг хүргэж байна. Түүхээс сэдэвлэсэн боловч тоглоом ..
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын ..
2010 оны 5-р сарын 22, Бямба гариг
article thumbnailExcel-ийн автомат хүснэгт 1.90 Mb World Cup 2010.xls Удахгүй болох дэлхийн аваргын тэмцээнийг тэсэн ядан хүлээж байна уу? Тэгвэл танд гарцаагүй байх ёстой нэг файлыг хүргэж ..
Epson принтерийн хорны түгжээ ..
2010 оны 3-р сарын 22, Даваа гариг
article thumbnailSSCService Utility ТАТАЖ АВАХ 938.02 Kb Та Epson принтертэй юу? Энэ бол фото болон өнгөт хуудас хэвлэдэг байгууллага, айл болгонд л байдаг принтер дээ. Өнгөт хэвлэлдээ тун дажгүй ..

Acer aspire predator g7710-u7790a - Тоглоомчдод зориулсан дэсктоп компьютер

bsb_acer_predator_01Илүү шинэ, илүү хүчирхэг араатан гэтэж айсуй. Acer-ийн шинэ гаргасан энэ компьютерийг хараад л та ямар хүчирхэг, ямар хурдтай болохыг нь ойлгох болно. Гадаад байдал, кэйсний загвар нь “Араатан” нэрэндээ тохирсон үнэхээр сүрдмээр гайхалтай бүтээл болжээ. Бас дээрээс нь сүүлийн үед дэлхийд гайхагдаад байгаа Интел корпорацийн гаргасан Core i7 CPU, Интел x58 эх хавтан, хүч чадлаараа юуг ч дагуулахгүй GeForce GTX график карт зэргийг өөртөө багтаасан нь ямар хүчирхэг болохыг нь харуулна. Одоогийн хамгийн өндөр хүч чадал шаарддаг “Crysis”, “World of Conflict” зэрэг тоглоомыг хамгийн дээд зэргийн түвшинд, өндөр нарийвчлалтайгаар тоглох бүрэн боломжтой.
Мультимедиа болон бизнесийн салбарт
Таны бизнест компьютер чухал нөлөө үзүүлдэг бол энэ компьютерт анхаарлаа хандуулаарай. Та Acer Predator-ыг зөвхөн тоглоомчдод зориулсан компьютер байна гэж ойлгосон байж магадгүй. Бизнес болон мултимедиа салбарт ч Predator-ыг мартаж болохгүй. Кэйс нь Full-Size Tower буюу хамгийн том багтаамжтай бөгөөд дотроо нэмэлт төхөөрөмж суурилуулах боломжтой хангалттай их зайтай. Үүний гол давуу тал нь 4 хүртэлх тооны хатуу дискийг ашиглан RAID үүсгэх боломж юм. RAID үүсгэх гэдгийг товчхоноор тайлбарлавал таны компьютер дэх хатуу дискүүдийг нэг бол хурдыг нэмэх зорилгоор, аль эсвэл мэдээллийн аюулгүй байдал буюу устах, алдахаас сэргийлж тус тусад нь биш, зэрэг ажиллуулна гэсэн үг юм. Таны нэг хард хамаг чадлаараа л ажиллаад, нөгөө хард чинь сул байснаас илүү өгөөжтэй шүү дээ. Хэрвээ таны одоо ашиглаж байгаа компьютер чинь үргэлж гацаж, шаардлагыг чинь хангахаа больсон бол та энэ компьюерийг худалдаж аваарай. Таны бизнесийн үйл ажиллагааг Acer Predator илүү өндөр бүтээмжтэй, хурдтай, найдвартай байлгах болно.
Үндсэн үүрэг буюу тоглоомын хүчин чадал
Харин Acer Predator-ын үндсэн үүрэг болох тоглоомын хувьд Интелийн сүүлийн үеийн хүчирхэг Core i7-940 CPU суулгаж өгснөөр нилээд хэмжээгээр чадалтай болгож байгаа юм. Та хэрэв энэ CPU-ны тухай сайн мэдэхгүй бол Интел корпорацийн хамгийн сүүлийн гаргасан Core i7 CPU-ууд нь натив буюу жинхэнэ 4 цөмтэй (бидний 4 цөмтэй гэж ойлгодог Core 2 Quad CPU нь яг үнэндээ жинхэнэ 4 цөмтэй CPU биш юм) боловч “Hyper Threading” технологийн ачаар 8 үйлдлийг зэрэг гүйцэтгэх чадвартай юм байна. Үүнээс гадна Core i7 нь өөрийн 1-2 цөмийг “Turbo Boost” горимоор автоматаар ажиллуулах чадвартай. “Turbo Boost” нь хэрэв CPU-ны цөмүүдийн хэрэглэж байгаа гүйдэл, эрчим хүч болон температурын түвшин заагдсан хэмжээнээс бага байвал тэдгээр цөмүүдийг илүү хурдтай ажиллуулдаг технологи юм.
Тоглоомонд хийсэн тестийн үр дүн
Компьютерээс маш их хүчин чадал шаарддаг 2 тоглоом дээр хийсэн 4 тестийн 3-ыг нь манай “Араатан” өлхөн ажиллуулж дөнгөж байлаа. Crysis тоглоомыг хамгийн дээд зэргийн үзүүлэлт дээр нь тохируулаад, дэлгэцийн нягтралыг 1280 х 1024 дээр тавихад 74 FPS (FPS буюу Frames Per Second гэдгийг товчхоноор ойлговол 1 секундэд гүйх дүрсний тоо юм), World in Conflict (WiC) тоглоомыг мөн хамгийн дээд үзүүлэлт дээр нь тохируулаад, дэлгэцийн нягтралыг 1280 х 1024 дээр тавиад тестлэхэд 84 FPS, 1920 х 1200 дээр тавиад тестлэхэд 35 FPS үзүүлэлттэй байна. Онолоор бол Crysis тоглоомыг 60-аас дээш, World in Conflict тоглоомыг 30-аас дээш FPS-тэй тоглоход хангалттай хэмжээ гэж үздэг. “Араатан” зөвхөн Crysis тоглоомыг 1920 х 1200 дэлгэцийн нягтралтай үед тестлэхэд 17 FPS үзүүлж байна. Гэсэн хэдий ч Crysis-ыг 1920 х 1200 нягтралд ядахдаа 30 FPS үзүүлж чадах компьютер авъя гэвэл танд хамгийн багадаа 5000$-ын үнэтэй 3 ширхэг график карт, бараг 2000$-ын үнэтэй оверклок(нэмэлт хөргүүр тусламжтайгаар хурдыг хүчээр ихэсгэсэн) хийсэн Интелийн хамгийн дээд зэргийн Core i7 Extreme Edition CPU шаардлагатай юм.
Мултимедиа тестийн үр дүн
Core i7 гэх энэ агуу CPU-ны тусламжтайгаар манай “Араатан” бусад мултимедиа тестүүдийг зүгээр л зажлаад хаях чадвартай болжээ. Дэлхийн бараг бүх компьютерийн хурд, хүчин чадлыг тестлэгчдийн хэрэгсэл болсон PCMark Vantage ба 3DMark Vantage програмууд дээр гайхалтай амжилт үзүүлж байгаа юм. PCMark Vantage програмын тестнээс 6884 оноо авч байгаа нь бусад оверклок хийгдээгүй компьютерүүдээс бараг хамгийн өндөр оноог авч байгаа юм. 3DMark Vantage програмын Entry хувилбарын тестэнд 29475 оноо, Extreme хувилбарын тестэнд 4118 оноо авсан нь мөн зарагдаж буй үнийнхээ түвшинд нилээд сайн үзүүлэлт болжээ.
Өрсөлдөгчид
Гялтганан харагдаж буй гадаад дэгжин үзэмж нь Аcer Predator G7710-ыг жинхэнэ тоглоомчдод зориулсан гэдгийг ойлгуулж байна. Бүтээмж, хүч чадлаараа “5000$-оос доош” ангиллын бусад тоглоомын дэсктоп системүүдийн хүчтэй өрсөлдөгч нь юм. 1500$ илүү үнээр зарагдаж байгаа Apple Mac Pro компьютертэй Windows орчинд яг адилхан бүтээмж үзүүлж чадаж байгаа нь үнэхээр гайхалтай. Predator 3D график картаар илт давуу боловч аль аль нь 4 цөмтэй CPU-тай юм байна. HP Firebird Voodoo DNA гэх 2100$-оор зарагдаж буй компьютер нь Predator-ыг бас нэгэн өрсөлдөгч. HP-ийн энэхүү дэсктоп компьютер нь байгаль орчинд хор нөлөөгүй гэдгээрээ Predator-оос илүү боловч кэйс доторх сул зай, бүтээмж, хурдаараа Predator яах аргагүй илүү юм. “Араатны” хамгийн гол дайсан нь “Хямд”, “Gaming Editor’s Choice” гэх мэт гуншинтай, 1250$-оор зарагдаж буй Gateway FX6800 юм.
Давуу тал
Хялбархан RAID үүсгэх боломжтой, бүтээмж, хүч чадалтай нь харьцуулахад үнэ нь харьцануй хямд, кэйс доторх нэмэлт эд анги суулгах сул зай, шинэлэг технологиудыг нэгтгэсэн.
Сул тал
Дэгжин загвар нь зарим тохиолдолд зөвхөн тоглоомчдод зориулж хийгдсэн, бизнес мултимедиа салбарт тохирохгүй мэт харагдуулж болно. Мөн Бусад Acer-ийн компьютеруудын адилаар хэнд ч хэрэггүй Trial програмууд дагалдаж ирдэг. Харин худалдан авагч нар юу ч суулгаагүй цэвэр үйлдлийн системтэй нь худалдаж авахыг илүүд үздэг.
Дүгнэлт
Хэрвээ та тоглоомын жинхэнэ “Араатан” дэсктоп компьютер худалдан авахаар хайж байгаа бол Acer Aspire Predator G7710-U7790A нь маш сайн сонголт байж чадна. Энэ компьютер нь өнөөгийн бүхий л тоглоомыг төвөггүй ажиллуулж дөнгөнө. Зөвхөн тоглоом ч биш бусад мултимедиа бизнесийн салбар дахь хэрэглэгчдийн хэрэглээнд ч бүрэн нийцнэ. Танд бүр илүү мэргэжлийн түвшний компьютер шаардлагатай байсан үед ч та зөвхөн энэ компьютерийг худалдан авахад л хангалттай. Учир нь үүний кэйс доторх зай нь нэмэлт эд анги суулгахад хангалттай.

ЗАРАХ ҮНЭ: мэдэгдэхгүй (2009.08.23-ны байдлаар)
ЗАРЖ БАЙГАА ГАЗАР: BSB Сервис ХХК (www.bsb.mn)

Барааны үзүүлэлт:

CPU: Core i7 940 2.93 GHz, 8MB L3 Cache
Эх хавтан: Intel X58 express
Санах ой: 3x2 GB DDR3
Хатуу диск: 1TB SATA-300
Оптик диск уншигч: DVD±RW / DVD-RAM
График карт: NVIDIA GeForce GTX 260
Дууны гаралт: 7.1 сувагтай surround
Гар, хулгана: Logitech G11 gaming гар, оптик хулгана
Ethernet порт: 2 x Gigabit Ethernet
Тэжээлийн блок: 750Ватт

Жич: Энэ барааны үнэ тухайн үеийн байдлаас хямдрах буюу нэмэгдсэн байх талтай. Та тухайн дэлгүүрээс лавлаж асуугаарай.
Зургийн галлерей:

Видео Трайлер:

Бусад хүмүүс ингэж хэлэв.. (2)Add Comment
...
бичсэн Tumee , 2009-11-05-ны 15 цагт бичигдсэн.
Minii i7 iluu ym bna aa.

Zugeer l Case ni l surtei ym bna
...
бичсэн T1 Acer , 2010-04-14-ны 13 цагт бичигдсэн.
Acer chin shaal t1. Ene Acer aspire predator g7710-u7790a hog shdee chaabas.

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
Шинэ технологиРубик шоог түргэн хугацаанд зөв байрлалд оруулагч робот [Видео]
2010 оны 7-р сарын 29, Пүрэв гариг | W - Like
article thumbnail letterҮнэхээр шилдэг. Анх 1974 онд эвлүүлдэг тоглоом бүтээгч Ernő Rubik хэмээх хүний бүтээл, гарсан цагаасаа хүн болгоны сэтгэн бодох чадварыг шалгасан гайхалтай тоглоомыг бүтээж байсан билээ. Тиймээ энэ бол та бидний сайн мэдэх рубик шоо юм. Та мэдээж энэ рубик шоогоор тоглож үзсэн л байх тэгвэл та энэ рубик шоог зөв байрлалд оруулхад таниас хэр их хугацаа шаардсан бэ? Тэгвэл энэхүү рубик шоог маш түргэн хугацаанд технологийн дэвшилийг ашиглаж маш түргэн хугацаанд өнгө бүрийн дагуу нийлүүлж ..
Програм хангамжGenuine XP Validation Converter
2010 оны 7-р сарын 27, Мягмар гариг | W - Like
article thumbnail letter Windows XP хэрэглэгчиддээ зориулаад "Genuine XP Validation Converter" хэмээх программыг хүргэж байна. Хэрвээ таны одоо хэрэглэж байгаа үйлдэлийн систем тань хулхи бол энэ программ танд тус болох болно. Энэ программийн ид шид нь хулхи албан ёсны лицензгүй үйлдэлийн системийг оригнал үйлдэлийн систем болгож өөрчилөх чадвартай. Хэрэглэхэд маш амархан болохоор ямар ч асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Ажиллах баталгаа: 100% [ татах ] Эх сурвалж руу орохыг хүсвэл энд дарна уу
Шинэ технологиKeyboard PC буюу Гар Компьютер
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг | КТ
article thumbnail(Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл)Компьютерийн технологи улам хөгжсөөр түүний бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадлаа. Энэ нь компьютерийн овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртөгийг эрс хямдруулах зэрэг олон шинэ боломжийг нээн өгч байна.Энэхүү шинэ технологи нь манай орны хувьд онцгой ач холбогдолтой байгааг харгалзан “Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалгаа явуулж ..
Шинэ технологиEdubook буюу Зөөврийн Компьютер
2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг | КТ
article thumbnail(Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл)Компьютерийн технологи улам хөгжсөөр түүний бүхэл бүтэн эх хавтанг нэг чип дотор багтааж чадлаа. Энэ нь зөөврийн компьютерийн овор хэмжээг эрс багасгах, цахилгаан тэжээлийг хялбар болгох, үнэ өртөгийг эрс хямдруулах зэрэг олон шинэ боломжийг нээн өгч байна.Энэхүү шинэ технологи нь манай орны хувьд онцгой ач холбогдолтой байгааг харгалзан “Суралцагсад ба айл өрхийг компьютержуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд судалгаа ..
МэдээИнтернэт индексийн судалгаа
2010 оны 7-р сарын 27, Мягмар гариг | КТ
article thumbnail Вэбд суурилсан сүлжээ шалгагч болон интернэтийн өргөн зурвасын хурдыг шалгах хэрэгслүүдээрээ дэлхийд тэргүүлэгч Ookla компаниас 30 хоногийн хугацаанд судалгаа явуулж байна. Уг судалгаагаар Монгол Улс татаж авах/Download/ индексээрээ 37-р байранд, илгээх/Upload/ индексээрээ 16-р байранд тус тус орсон байна. Уг судалгааны үр дүн нь 2010 оны 6 дугаар сарын 4-өөс 7 дугаар сарын 3-ны хооронд тестлэсэн өгөгдлөөс гарсан болно. Монгол Улсаас 25,352 бодит IP хаягнаас нийтдээ 479,108 хурд шалгах тестээс хийсэн ба 15,868 ..
МэдээХөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамж хөгжүүлэлтийн сургалтын зар!
2010 оны 7-р сарын 27, Мягмар гариг | КТ
article thumbnail Мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, хамтдаа хөгжүүлцгээе… Та бүхнийг Apple iPhone, Google Android системтэй хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамж хөгжүүлэлтийн сургалтанд урьж байна. Энэхүү сургалтын зорилго нь Apple iPhone, Google Android системийг дэлхийн тэргүүлэх орны иргэдтэй адил түвшинд судалж эзэмших боломж олгох, гадаад зах зээл дээр амьдрах чадвартай програм бүтээх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд орших бөгөөд үнэ төлбөргүй. Сургалт нь 5 модултай бөгөөд суралцагч өөрөө түвшнээ сонгоно. ..
НийтлэлСайтыг замаас нь Redirect хийх нь
2010 оны 7-р сарын 14, Лхагва гариг | КТ
article thumbnailСайт руу google-ээс зочин орохоо больчихож. Нэг л хачин санагдаад явчихлаа. Тэгээд google дээр КТ-ийн сайттай холбоотой үгүүдээр хайлт хийж үзлээ. Тэгсэн сайт ч бараг гарч ирсэнгүй. Тэгээд ганц нэг гарч ирж байгаа дээр нь дарахаар шал өөр сайт руу ороод байх юм. Тэр орж байгаа нь ямар ч гэнэ үү, нэг хогийн хулхины сайт бололтой. Та энэ зургийг нь харж байна.Тэгээд энэ талаар сайтар хайж судаллаа.Тэгсэн үндсэндээ хакердуулсан л юм байна л даа. Тэгээд гол файлууд дотор Google болон хайлтын системүүдээс ..
Техник хангамжGoogle: Мэдээллийнхээ аюулгүй байдлын талаар бидэнд найдаж болно.
2010 оны 7-р сарын 12, Даваа гариг | КТ
article thumbnailGoogle-ийн CEO хэрэв Google найдваргүй байсан бол Google-ийг хэн ч ашиглахгүй байсан гэж мэдэгдэж байна. Google Maps програмыг одоо интернэт ашиглагч бараг хүн бүр мэддэг болсон. Тэгвэл үүнийг илүү боловсронгуй болгохоор дэлхийн том том хотуудын зургийг авахад ашиглагддаг Google Street View-ийн машинуудыг тойрсон асуудал нилээн хурцдаад байгаа билээ. Хэрэв та сонсоогүй бол уг машинууд үндсэн ажлаа гүйцэтгэж явах үедээ санамсаргүйгээр ойролцоох Wi-Fi сүлжээнд холбогдсон компьютерүүдээс тухайн ..
Техник хангамжARM 1.2 GHz-ийн Dual-Core CPU
2010 оны 7-р сарын 11, Ням гариг | КТ
article thumbnailARM  гэхээр гайхаж магадгүй. Анх Acorn Computers компани дэсктоп компьютерийн CPU бүтээхэд зориулан уг архитектурыг бүтээж байсан боловч тухайн үедээ IBM PC-ийн x86 архитектурт бараг бут цохиулсан юм. Маш энгийн бүтэцтэй учраас бага чадалтай төхөөрөмжүүдэд хэрэглэгдэх болсон байна. Одоо бол жил бүр зарагдаж байгаа хэдэн тэрбум гар утасны 98% нь ARM CPU-тай юм байна.Мобайл зах зээлд яагаад ARM нь x86-аас хавьгүй илүү байдаг нь нууц биш. Intel хамгийн доод ангиллын мобайл CPU (Atom архитектуртай) 0.65 Ваттын цахилгаан ..
Техник хангамжMicrosoft-ын шидэт хулгана
2010 оны 7-р сарын 10, Бямба гариг | КТ
article thumbnailСаяхан Apple-ийнхан компьютер хулганыг ноутбүүкний touchpad-тай нэгтгэсэн Multitouch Mouse-аа шинээр бүтээж байгаагаа мэдэгдсэн. Микрософт ч мөн мөчөөгөө өгөхгүй өөрсдийн гэсэн Multitouch mouse-ийг худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.Уг mouse нь сүүлийн үеийн ноутбүүк, смартфон, iphone зэрэгт хэрэглэж болдог нэг зэрэг олон хуруугаар удирдах боломжийг энгийн хулгана хэрэглэдэг хэрэглэгчдэд олгох юм байна. Үнийн хувьд 70$-оор зарагдах бололтой. Мэдээж монголд 2 дахин өндөр үнээр л орж ирэх биз.
Баннер
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.

Захиалах уу?

kt_zaxialga_01
Сэтгүүл чанарын өндөр төвшинд хэвлэгдсэн 60 өнгөт нүүртэйгээс гадна монгол хадмал орчуулгатай бүрэн хэмжээний уран сайхны кино, том хэмжээний тоглоом, сонирхолтой програмууд, хэрэгцээт файлууд, клип, хичээл, хүүхэлдэйн кино, тоглоом зэргийг багтаасан DVD дугаар бүрт дагалдан очно. Энд дарж захиална уу.

Тал үнээр Ганц ширхгийг..

Судалгаа авдаг онлайн систем
Тал үнээр нь авахыг хүсэж байна уу?
Танд зориулж онцгой нэгэн барааг "Тал үнээр нь Ганц ширхгийг" санал болгож байна. Тодорхой хугацаатай тул амжиж аваарай. Дараагийн удаад өөр бүтээгдэхүүн тавигдах болно.
kt_half_price_survey_01

Онлайн судалгааны систем - 500'000 төг (ЗАРАГДААГҮЙ)

Танд тал үнээр нь зарчихмаар бараа байна уу? Энд дарж холбоо барина уу.
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (1)Add Comment
...
бичсэн КТ , 2010-01-22-ны 03 цагт бичигдсэн.
Энэ систем байгууллагуудад маш хэрэгтэй шүү! Хэрвээ танайх вэб сайттай бол үүнийг давхар суулгаарай.

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busyСонирхоё..

Санал асуулга

Та үсгийн ямар систем хэрэглэдэг вэ?
 

Асуулт байна уу?

kt_forum
Компьютер бол нилээд төвөгтэй, бас хурдан хөгжиж байгаа салбар билээ. Танд өдөр тутам мэдэхгүй чадахгүй зүйл зөндөө гардаг биз ээ. Хэрвээ та форум руу орж асуултаа асуувал бид танд өдөрт нь хариулж өгөх болно. Асуултаа тодорхой ойлгомжтой, бас кирилл үсгээр бичвэл бидэнд их амар байдаг.

КТ сайтын RSS Feed

RSS-д бүртгүүлж шинэхэн мэдээг цаг алдалгүй үзнэ үү.
KT.mn RSS Feed

Шинэхэн форум

Бусад...

КТ Радио

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох